NANA
REAL
STORY

Нэг харахад мэдэгдэх гайхалтай өөрчлөлт

Мэс заслын сэтгэгдэл


Мэс засалын дараа

 

  

Өндөр маань ч намхан талдаа, туранхай, цээжний тойрог жижиг, хөхний хөндий ч жижиг,
дээрээс нь арьс нимгэн болохоор ер нь имплантыг нэг их том хэмжээгээр хийлгэх боломжгүй биеийн галбиртай байсан..

Мэс заслын өмнө push-up хөхний даруулга л зүүдэг байлаа.
Зузаалгатай даруулга зүүсэн ч “хөх” гэж хэлэхэд ч ичмээр л харагддаг байсан.

Тэгээд Sebbin имплантыг хоёр талдаа ижил хэмжээгээр 280cc хийлгэсэн.
Одоо 70C хэмжээтэй дотуур хувцас өмсөж байна!

Хүрэхэд мэдрэгдэх байдал нь одоо аажмаар зөөлөрч байгаа!

Харагдах байдлын хувьд ч маш натурал болсон болохоор
өдөр бүр л сэтгэл санаа сайхан байдаг.

Хүрэхэд мэдрэгдэх байдал цаашдаа бүр ч зөөлөрөх байх гэж бодож байна.
Одоог хүртэл бага багаар зөөлөрч байгааг өөрөө мэдэрсэн болохоор
одоо нэг их санаа зовох зүйл огт байхгүй ээ.

Би ерөнхий захирал эмчээр мэс засал хийлгэсэн.
Мэс засал гэдэг өөрөө том ажил болохоор эхэндээ нэлээд айж байсан.

Гэхдээ хөхний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, мөн хөхний мэс заслын төвтэй, туршлага ихтэй эмч болохоор
аюулгүй хийж чадах юм байна гэсэн итгэл төрсөн.

Зөвлөгөө авах үед ч маш найрсаг, эелдэг хандаж,
ичихээр эсвэл эвгүйцэхээр байдалд оруулахгүйгээр ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь их таалагдсан.

Ингэж гоё болно гэдгийг мэдэж байсан бол арай эрт хийлгэх байсан юм байна.

Үнэ нь бага зэрэг өндөр талдаа байсан шүү.
Ерөнхий захирал эмч дээр мэс засал хийлгэхэд илүү үнэтэй гэдгийг анхнаасаа мэдэж байсан.

Гэхдээ Нана чинь бас алдартай эмнэлэг шүү дээ.
Тэгэхээр тэр хэмжээгээрээ олон хүн мэс засал хийлгэдэг гэсэн үг.

Өөрөө хийлгээд үзсэн чинь
яагаад хөхний мэс засал хийлгэдэг хүмүүс энд хийлгэдгийг ойлгосон.

Хэлбэр,  мэдрэмж, харагдах байдал гээд бүгд өөрчлөгдөж,
биеийн ерөнхий галбир хүртэл өмнөхөөсөө шал өөр болсон болохоор
“Энэ чинь би мөн үү?” гэж бодогдохоор байна.

“Сэтгэл ханамж  100%” гэдэг үг мэднэ биздээ 
 маш их сэтгэл хангалуун байгаа шүү!

Эвент