БОГИНО ХАМАР

Урдаас харахад хамрын үзүүр дээш сөхөгдөж, хамрын нүх ил харагддаг тохиолдолд нүүрний харьцаанд тохируулан хамрын уртыг сунгаж засах мэс заслын арга юм.

БОГИНО ХАМАР хамар

Урдаас харахад хамрын үзүүр дээш сөхөгдөж, хамрын нүх ил харагддаг тохиолдолд нүүрний харьцаанд тохируулан хамрын уртыг сунгаж засах мэс заслын арга юм.

  • NANA гоо сайхны эмнэлгийн богино хамрын хагалгаа гэж юу вэ?

    Ихэвчлэн сөөтгөр хамар гэж нэрлэдэг богино хамрын үед хамрын үзүүр дээш сөхөгдөж харагддаг бөгөөд хамрын яс, хамрын таславчийн мөгөөрс, хамрын үзүүрийн мөгөөрс жижиг, мөн хамрын үзүүрийн арьс, зөөлөн эдийн хэмжээ дутмаг байдлаас үүсдэг.
    Богино хамрын мэс засал нь нүүрний харьцаанд тохирсон хамрын уртыг бий болгохын тулд хамрын таславч болон хамрын үзүүрийн мөгөөрсний байрлалыг засахын зэрэгцээ хамрын дотор талын салст эдээс гадна арьсыг мөн сунгаж уртасгах шаардлагатай байдаг тул нэлээд нарийн төвөгтэй мэс заслын нэгэнд тооцогддог.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b> богино хамрын хагалгаа гэж юу вэ?</b> - дэлгэрэнгүй зураг
  • Бидний үзэж буй хамгийн тохиромжтой хамрын хажуу лайн болон хамрын урт ямар байх хэрэгтэй вэ??

    Хамрын урт нь нүүрний босоо уртын 1/3 орчим байх үед хамгийн тохиромжтой гэж үздэг. Мөн дух болон хамрын хоорондын өнцөг 130˚, хамар болон уруулын хоорондын өнцөг 90˚–95˚ байх нь зохистой харьцаанд тооцогдоно.
    Харин хамрын үзүүр болон уруулын хооронд үүсэх өнцөг болох хамар-уруулын өнцөг 110˚-аас дээш байвал түгээмэлээр сөөтгөр хамар гэж нэрлэдэг, хамрын үзүүр дээш сөхөгдсөн мэт харагддаг.

    Бидний үзэж буй хамгийн тохиромжтой <b> хамрын хажуу лайн </b>болон <b>хамрын урт ямар байх хэрэгтэй вэ??</b> - дэлгэрэнгүй зураг

Богино хамрын мэс засал хэрэгтэй төрлүүд

Богино хамрын мэс засал шаардлагатай тохиолдлыг зөвхөн хамрын нүх ил харагддаг хамар гэж ойлгож болохгүй. Хамар урт байсан ч богино хамрын мэс засал шаардлагатай тохиолдол байдаг.

  • Хамрын нурууны урт нь богино төрлийн хамар - дэлгэрэнгүй зураг
    Хамрын нурууны урт нь богино төрлийн хамар
    Хамар эхлэх цэгээс хамрын үзүүр хүртэлх хамрын нурууны урт нь нүүрний харьцаатай харьцуулахад богино хамар
  • Хамар-уруулын хоорондын зай ихтэй төрлийн хамар - дэлгэрэнгүй зураг
    Хамар-уруулын хоорондын зай ихтэй төрлийн хамар
    Хамрын нурууны урт урт байсан ч хамрын үзүүр дээш сөхөгдөж, хамар-уруулын хоорондын зай ихтэй тохиолдол
  • Гахайн хамар шиг харагддаг төрлийн хамар - дэлгэрэнгүй зураг
    Гахайн хамар шиг харагддаг төрлийн хамар
    Хамрын урт хангалттай боловч хамрын далавч доош унжиж, хамрын багана дотогш татагдсанаас гахайн хамар шиг харагддаг тохиолдол
Богино хамрын <br/><b>мэс засал хийх арга</b> - үйлчилгээний зураг
Богино хамрын <br/><b>мэс засал хийх арга</b> - үйлчилгээний зураг

Богино хамрын
мэс засал хийх арга

  • 01.

    Хагалгааны өмнө 3D-CT оношилгооМэс заслын өмнө 3D-CT шинжилгээ хийж, хамрын доторх бүтцийн өргөн, тэгш бус байдал, урт зэрэг үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлно.

  • 02.

    Эдийн салгалт болон мөгөөрсний тусгаарлалтХамрын нийт эдийг сунгаж, шаардлагатай уртыг бий болгохын зэрэгцээ хамрын үзүүрийн мөгөөрсийг хамрын нурууны мөгөөрсөөс тусгаарлана.

  • 03.

    Хамрын таславчийн мөгөөрсөөр үзүүрийг уртасгах аргаТусгаарлагдсаны дараа үүссэн завсарт хамрын таславчийн мөгөөрсийг ашиглан уртасгах ажилбарыг хэлнэ.

  • 04.

    Хамрын үзүүрийн мөгөөрсийг бэхлэхХамрын үзүүрийн мөгөөрсийг хамрын таславчийн уртасгах мөгөөрсөнд бэхэлж, мөгөөрсийг доош байрлуулахын зэрэгцээ хамрын нурууг өндөрлөнө.

NANA гоо сайхны эмнэлгийн Богино хамрын мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1 цаг
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Шаардлагагүй
  • Оёдол авах
    Оёдол авах
    Мэс заслын дараа 5–7 хоногт
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Оёдол авхуулсны дараа
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    2 удаа

NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс заслын онцлог

Хамрын зөөлөн эд болон арьсанд хэт ачаалал өгөхгүйгээр хамрын уртыг сунгаж, дээш сөхөгдсөн хамрын үзүүрийг доошлуулан төрөлхийн мэт үзэсгэлэнтэй хэлбэрийг бий болгоно.

  • Хангалттай хэмжээний эдийн салгалт - дэлгэрэнгүй зураг
    Хангалттай хэмжээний эдийн салгалт
    Мөгөөрс, арьс болон зөөлөн эдийг хангалттай хэмжээгээр салгаж, богино арьсыг сунган уртасгах боломжийг бүрдүүлснээр дахин богиносож, сөхөгдөхөөс сэргийлнэ.
  • Бат бөх мөгөөрсөн тулгуур бүтэц - дэлгэрэнгүй зураг
    Бат бөх мөгөөрсөн тулгуур бүтэц
    Хамрын үзүүрийн мөгөөрсийг доош байрлуулах бат бөх мөгөөрсөн тулгуур бүтэц бий болгож, хамрын үзүүр дахин дээш сөхөгдөхөөс сэргийлнэ.
  • Тохирох дүүргэгч материалыг сонгох - дэлгэрэнгүй зураг
    Тохирох дүүргэгч материалыг сонгох
    Үйлчлүүлэгчийн нөхцөл байдалд тохируулан хамрын таславчийн мөгөөрс, чихний мөгөөрс, хавирганы мөгөөрс зэргийг хангалттай хэмжээгээр авч ашиглана.
  • Муруйлтгүй мөгөөрсөн бүтэц - дэлгэрэнгүй зураг
    Муруйлтгүй мөгөөрсөн бүтэц
    Ямар ч үе шатанд мөгөөрсөн бүтцэд хэт их ачаалал өгөхгүйгээр хамрын далийлт үүсгэхгүй байдлаар хийж гүйцэтгэнэ.

NANA гоо сайхны эмнэлгийн Q & A

  • Богино хамраасаа болоод хагалгаа хийхээр бодож байгаа ч <b> арьс нимгэн үед суулгац илүү тод харагдах уу?</b> - дэлгэрэнгүй зураг

    Богино хамраасаа болоод хагалгаа хийхээр бодож байгаа ч арьс нимгэн үед суулгац илүү тод харагдах уу?

    Таны санаа зовж байгаа шиг арьс нимгэн тохиолдолд хэт өндөр суулгац хийвэл суулгац нэвт харагдах эсвэл хиймэл мэт харагдах магадлал өндөр байдаг. Гэхдээ намхан суулгацыг байгалийн харагдахаар байрлуулах, өөрийн өөхөн эдийг урт хэлбэрээр авч суулгацын оронд ашиглах, мөн чамархайн мөгөөрс зэрэг өөрийн эдээр суулгацыг бүрж байрлуулах гэх мэт хэд хэдэн нэмэлт арга байдаг.
    Тиймээс нарийн үзлэг хийлгэж, гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчтэй сайтар зөвлөлдсөний үндсэн дээр мэс засал хийлгэвэл өөрт тохирсон, сэтгэл ханамжтай үр дүнд хүрэх боломжтой.

NANA гоо сайхны эмнэлгийн найдвартай хамрын мэс засал

  • Хувь хүн бүрт тохирсон мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Хувь хүн бүрт тохирсон мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохирсон мэс заслыг эрхэмлэдэг. Тухайн хүний хамрын хэлбэр, онцлог, нүүрний бусад хэсэгтэйгээ зохицох байдал болон хувь хүний хүсэл сонирхлыг харгалзан мэс заслын дизайныг төлөвлөнө. Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хувв хүнд хамгийн тохирох натурал бөгөөд үзэсгэлэнтэй хамрыг урлана.

  • Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

    Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

    Мөн мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

    Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн  1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
  • Төрөлхийн мэт хамрын мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Төрөлхийн мэт хамрын мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэгт туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн нүүрний төв хэсэг болох хамрыг дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй зохицож, тэнцвэртэй харагдахаар мэс заслыг хийдэг.

  • Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

    Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

    Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

Хамрын мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

    Хамрын оёдлыг авсны маргааш өдрөөс нүүрээ угааж, будах боломжтой.Боолт болон наалтыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Хамрын ил оёдлыг авсны маргаашнаас нүүрээ угааж, нүүр будаж болно.
    Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Нүдний шилээ мэс заслаас хойш 1 сарын дараа зүүхийг зөвлөж байна. Мөн саун болон усан бассейнд 1 сарын хугацаанд орохгүй байхыг зөвлөж байна.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараах 2–3 хоногийн хугацаанд бага зэрэг цус гарах болон хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч болно.Мэс заслын дараа нэг сарын хугацаанд нусаа хүчтэй нийж болохгүй ба нэг сарын дараагаас зөөлнөөр нийж болно.

    Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.

  • 03

    Хавангийн арчилгаа

    Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавантай байна.Хамрын хаван хоёр талд адилхан хавдаж, адил хурдаар буудаггүй учраас үүнээс болоод хамар түр хугацаанд тэгш бус, харагдах боломжтой. Хаван бүрэн буух хүртэл ажиглагдах энэхүү тэгш бус байдал нь хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.

    Мэс заслын дараа хүйтэн/бүлээн жинг зааврын дагуу хэрэглэнэ.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.
    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

  • 04

    Шархны арчилгаа

    Эмнэлэг дээр ирж шархны цэвэрлэгээ хийлгэж, оёдол наалтаа авахуулна.Хэрэв хамрын дотор хөвөн хийсэн эсвэл чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний ар талд марль боолт хийсэн бол мэс заслын дараах 2–3 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж, хамрын хөвөн болон марль боолтыг авахуулан ариутгал, цэвэрлэгээ хийлгэнэ.

    Хамрын наалт болон оёдлыг мэс заслын дараах 6–7 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж авхуулна

    Шархны тос түрхэнэ.Мэс заслын дараа өглөө, оройд өдөрт 2 удаа хамрын дотор хэсэг болон зүслэгийн хэсгийг модтой хөвөнд уусмал шингээн зөөлөн цэвэрлэсний дараа эмчийн зааж өгсөн тосыг нимгэн түрхэнэ.

  • 05

    Архи тамхины хэрэглээ

    Мэс заслын дараа 1сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • 06

    Унтах байрлал

    Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.
    Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Эвент