NANA Доош сэтэлгээ

Өхөөрдөм, зөөлөн нүдний хэлбэртэй болгох
NANA нүдний доош сэтэлгээний мэс засал

Доош сэтэлгээlower canthoplasty

Нүдний хэлбэрийг өхөөрдөм, зөөлөн харагдуулахад туслах нүдний арагш сэтэлгээ болон нүдний гадна булангийн хэлбэр засах мэс заслыг нүдний доош сэтэлгээтэй хамт хийлгэснээр илүү үзэсгэлэнтэй, төгс нүдний хэлбэрийг бүтээх боломжтой.

  • NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээ

    NANA Нүдний доош сэтэлгээ ямар онцлогтэй вэ? Хүн бүрийн нүүрний хэлбэр, нүдний харьцаа, хөмсөгний хэлбэр, монгол үрчлээ зэргийг харгалзан мэргэжлийн эмч мэс заслын төлөвлөгөөг нарийвчлан гаргадаг. Ингэснээр хүн бүрийн нүдний онцлогт тохирсон мэс заслыг хийдэг тул хоёр өөр нүдний хэлбэрийг засах боломжтой.
    Түүнчлэн нүдний хэлбэр болон нүүрний ерөнхий зохицлыг бүхэлд нь тооцон мэс заслын дизайн гаргаж хувь хүн бүрт хамгийн төгс тохирох нүдний хэлбэрийг бий болгох мэс засал юм.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b>доош сэтэлгээ</b> - дэлгэрэнгүй зураг
  • NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээ

    Өхөөрдөм нүдний нууц бол S хэлбэрийн нүдний доод хэсэг Нүдний доош сэтэлгээг хийлгэснээр нүдний доод хэсэг сорвигүй, зөөлөн S хэлбэртэй болж нүд илүү үзэсгэлэнтэй, өхөөрдөм харагддаг. Хэрвээ таны нүдний төгсгөл хэт дээш өргөгдсөнөөс болоод ширүүн харагддаг болон урагш, хойш сэтэлгээ хийлгээд ч хангалттай үр дүнд хүрээгүй бол нүдний доош сэтэлгээг хамт хийлгэснээр нүд илүү том харагдахаас гадна илүү зөөлөн дүр төрхтэй харагдах боломжтой. NANA гоо сайхны эмнэлэг нүдний мэс заслын арвин туршлага болон ноу-хауд тулгуурлан доош сэтэлгээний мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b>доош сэтэлгээ</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээ хийх аргачлал

Доош сэтэлгээний мэс заслаар нүдний төгсгөлийн хэсгийг илүү цэлгэр харагддаг болгохоос гадна дүр төрхийг ширүүн харагдуулахад нөлөөлдөг нүдний үзүүрийг бага зэрэг доош чиглэлтэй болгож зөөлөн S хэлбэрийн нүдний төгсгөлтэй болгодог.

  • 01 - дэлгэрэнгүй зураг
    01
    Нүдний хэлбэрт тохируулан доош сэтэлгээ хийх хэсгийг тэмдэглэнэ.
  • 02 - дэлгэрэнгүй зураг
    02
    Нүдний доод зовхины салстад зүсэлт хийж, бэхлэх шаардлагатай булчин-шөрмөсний эдийг нарийн тодорхойлно.
  • 03 - дэлгэрэнгүй зураг
    03
    Булчингийн бүрхүүл болон доод зовхины мөгөөрсөн эдийг 3–4 цэгт бэхлэн, нүдний доод хэсэгт зөөлөн, натурал S хэлбэрийг гаргана.
  • 04 - дэлгэрэнгүй зураг
    04
    Оёдол тавьж, өөрийн эдийг ашиглан сорвигүй, натурал харагдах нүдний хэлбэрийг бүтээнэ.
NANA Доош сэтэлгээ<br/><b>дараах хүмүүст тохиромжтой</b> - үйлчилгээний зураг
NANA Доош сэтэлгээ<br/><b>дараах хүмүүст тохиромжтой</b> - үйлчилгээний зураг

NANA Доош сэтэлгээ
дараах хүмүүст тохиромжтой

  • 01.

    Дан арагш сэтэлгээгээр хүссэн үр дүндээ хүрэхгүй тохиолдолдНүдний төгсгөл хэт дээш өргөгдсөнөөс болоод зөвхөн арагш сэтэлгээгээр хангалттай үр дүнд хүрэх боломжгүй бол

  • 02.

    Нүд жижигхэн, давчуу харагддаг тохиолдолд Нүдний булан хэсгийн цагаан хэт далдлагдсанаас болоод нүд жижигхэн, давчуу харагддаг бол

  • 03.

    Дан урагш сэтэлгээгээр хүссэн үр дүндээ хүрэхгүй тохиолдолдДавхраа болон урагш сэтэлгээг хамт хийлгэсэн ч нүд хүссэн үр дүнд хүрээгүй бол

  • 04.

    Илүү зөөлөн дүр төрхтэй болмоор байгаа тохиолдолдНүдний жартгар байдлаа багасгаж, илүү зөөлөн дүр төрхтэй харагдмаар байгаа бол

  • 05.

    Хойш сэтэлгээ хийлгэх боломжгүй тохиолдолдНүд хэт богинохон ч, хойш сэтэлгээ хийх зай хангалтгүй бол

NANA доош сэтэлгээний мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    30 минут
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Хэсэгчилсэн/Нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Байхгүй
  • Оёдол
    Оёдол
    Байхгүй
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Шууд
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    Байхгүй

NANA гоо сайхны эмнэлгийндоош сэтэлгээ юугаараа онцлог вэ?

NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээ! Дараах давуу талаараа онцлог юм.

  • Нарийвчилсан мэс заслын дизайн - дэлгэрэнгүй зураг
    Нарийвчилсан мэс заслын дизайн
    Нүдний хэлбэр, онцлогт тохируулан илүү зөөлөн нүдний хэлбэртэй болгох мэс заслын дизайныг гаргана.
  • Арагш сэтэлгээ хийлгэх боломжгүй хүмүүст тохиромжтой - дэлгэрэнгүй зураг
    Арагш сэтэлгээ хийлгэх боломжгүй хүмүүст тохиромжтой
    Нүдний арагш сэтэлгээ хийлгэх боломжгүй тохиолдолд доош сэтэлгээг хийлгэснээр нүдийг тохирсон хэмжээнд урт харагдуулах боломжтой.
  • Сул тал хамгийн бага мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Сул тал хамгийн бага мэс засал
    Зүсэлтйг нүдний дотор талын салст бүрхэвчид хийх тул сорви мэдэгдэхгүй.
  • Нүдний хэлбэр тус бүрт тохирох сэтэлгээ - дэлгэрэнгүй зураг
    Нүдний хэлбэр тус бүрт тохирох сэтэлгээ
    Хүн бүрийн нүдний онцлог болон хэлбэрт тохируулан сэтэлгээг хийх тул төрөлхийн мэт натурал нүдний хэлбэрийг бүтээнэ.
  • Сорви хамгийн бага мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Сорви хамгийн бага мэс засал
    Зөвхөн NANA эмнэлгийн арга барилаар сорви хамгийн бага үлдэх мэс заслыг хийж гүйцэтгэдэг.
  • Төрөлхийн мэт натурал үр дүн - дэлгэрэнгүй зураг
    Төрөлхийн мэт натурал үр дүн
    Тусгай зориулалтын утсаар оёдол тавьдаг тул мэс засал хийлгэсэн гэж мэдэгдэхээргүй натурал эдгэдэг.

NANA гоо сайхны эмнэлгийн Q & A

  • Хүмүүсийн сэтгэгдэл үзээд <b>эмнэлгээ сонгох нь зөв үү?</b> - дэлгэрэнгүй зураг

    Хүмүүсийн сэтгэгдэл үзээд эмнэлгээ сонгох нь зөв үү?

    Сэтэлгээ хийлгэсэн хүмүүсийн зөвхөн сэтгэгдлийг л үзээд эмнэлгээ сонгох нь тийм ч зөв шийдвэр биш. Харин хүмүүсийн бодит үр дүнгүүдээс гадна эмчийн туршлага, ур чадвар, мэс заслын зөвлөгөө болон дизайн хэрхэн хийдэг болон мэс заслын дараах эдгэрэлтэд тустай ямар эмчилгээний хөтөлбөртэй зэргийг судалсны дараагаар эмнэлгээ сонгохыг зөвлөж байна.

  • Нүдний доош сэтэлгээгээр <b>ширүүн төрхтэй харагдуулдаг нүдний төгсгөлийг буулгах боломжтой юу?</b> - дэлгэрэнгүй зураг

    Нүдний доош сэтэлгээгээр ширүүн төрхтэй харагдуулдаг нүдний төгсгөлийг буулгах боломжтой юу?

    NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээний мэс засал нь нүдний төгсгөлийг 45 градусаар сэтлэх аргаар хийгддэг. Ингэснээр нүдний доод хэсэг натурал S хэлбэртэй болсноор зөөлөн дүр төрхтэй болдог. Мөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авснаар өөрийн нүдний хэлбэрт тохируулан нүдний доош сэтэлгээг хийлгэх боломжтой.

NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээг зөвхөн нэг өдөрт!

Зөвхөн таны нүүрний зохицолд нийцсэн нүдний мэс заслыг NANA эмнэлэг хийж гүйцэтгэж байна.

  • 01

    NANA гоо сайхны эмнэлэгт зөвлөгөө авна.

    NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 02

    Нүдний мэс заслын мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч мэс заслын төлөвлөгөөг гаргаж дизайн хийнэ.

    NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 03

    Мэс засал 30 минут орчим үргэлжилнэ.

    NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 04

    Мэс заслын дараа хэвийн амьдралдаа шууд орох боломжтой. (Линз зүүх, нүүр угаах, нүүр будах гэх мэт)

    NANA гоо сайхны эмнэлгийн доош сэтэлгээг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийнаюулгүй мэс заслын систем

  • Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог.

    Тухайн хүний нүдний байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг.

    Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс нүдний хэлбэрийг бий болгож өгнө.

  • Мэс заслын өрөөний ил тод байдал

    Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

    Мөн мэс заслын дараах аюулгүй байдал, хяналтад анхааран ажилладаг.

    Мэс заслын өрөөний ил тод байдал - дэлгэрэнгүй зураг
  • Төрөлхийн мэт нүдний мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Төрөлхийн мэт нүдний мэс засал

    NANA гоо сайхны эмнэлгийн олон жилийн туршлагатай, чадварлаг мэргэжлийн эмч хамт олон төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүдний мэс засал хийхийг зорьдог ба сорви багатай, тухайн үйлчлүүлэгчийн нүүрний харьцаанд төгс тохирох нүдний мэс заслыг хийдэг.

  • Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

    Мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

    Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
  • Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

    Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

    Мөн мэс заслын дараах хурдан эдгэрэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

Нүдний мэс заслын дараах
анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

    Мэс заслын маргааш өдрөөс үсээ угаах шүршүүрт орох боломжтой хэдий ч шарханд ус хүрэхээс болгоомжлох хэрэгтэй.Нүдэндээ хүч өгвөл шархнаас цус шүүрэх магадлалтай учир болгоомжлохыг зөвлөж байна.
    Нүдний будаг болон линз нь 4 долоо хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт болон цус хуралт үүсэх боломжтой.Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт(нүдний цагаан дээр бэлцийж харагдах) болон цус хуралт үүсч болно. Энэ нь 2-4 долоо хоногийн дараа аяндаа арилах ба хэвийн үзэгдэл юм.

  • 03

    Хаван буулгах арчилгаа

    Мэс заслын дараах 3-6 сарын хугацаанд хаван бага багаар бууна.Хавангийн хувьд хоёр тал нь ялгаатай хавдах юм уу ялгаатай хурдаар буух боломжтой байдаг.
    Хавангаас үүдэлтэй тэгш бус байдал нь хаван бүрэн буусны дараа бүрэн арилна.

    Мэс заслын дараа бүлээн/хүйтэн жинг зөв дарааллаар хэрэглээрэй.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

  • 04

    Шархны арчилгаа

    Шархны тос болон нүдний дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ үү.Шархны тосыг өдрийн 3 удаа цэвэрхэн хөвөнтэй модоор шархны хэсэгтээ нимгэн түрхэж өгнө. Тосыг шархаа эдгэх хүртэл 1-2 долоо хоног хэрэглэнэ. Нүдний дусаалгыг жороор авсан тохиолдолд өдрийн 3 удаа хуурайшихаас сэргийлэн хэрэглэж өгнө.
    Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой ба энэ нь хугацаа өнгөрөхөөр аяндаа арилдаг. Хэрвээ 3 сар өнгөрсөн ч арилахгүй байвал эмнэлэг дээр ирж авхуулах боломжтой.

  • 05

    Архи, тамхины хэрэглээ

    Мэс заслаас хойш 1 сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

  • 06

    Унтах байрлал

    Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

    Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

NANA Доош сэтэлгээ - үйлчилгээний зураг

매몰법

NANA Доош сэтэлгээ - үйлчилгээний зураг

부분절개법

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал

Нүдний булчин чангалах ажилбар (зүсэлттэй)

Нүдний булчин чангалах ажилбар (зүсэлттэй)

Нүдний давтан мэс засал

Нүдний давтан мэс засал

Эвент