Нүдний булчин чангалах ажилбар (зүсэлттэй)incisional double eyelid surgery
Хүн бүрийн онцлогт тохирсон давхрааг бий болгохын зэрэгцээ нүдний хэлбэрийг засаж, илүү тод, сэргэг харцыг бүрдүүлнэ.
Унжсан арьсыг авахын зэрэгцээ нүд нээхэд оролцдог булчинг давхар чангалж, нүдний нээлтийг сайжруулна.
Ингэснээр нүүрний ерөнхий төрхийг илүү сэргэлэн, залуу харагдуулахын зэрэгцээ нүдний хэлбэрийг сайжруулах мэс засал юм.
NANA гоо сайхны эмнэлгийн Зүсэлттэй, Нүдний булчин чангалах ажилбарын арга
Зүсэлттэй, Нүдний булчин чангалах ажилбар нь хүн бүрийн нүүрний харьцаа, нүдний урт зэрэг онцлогийг харгалзан үзэж, олон төрлийн мэс заслын арга техникийг хослуулан хамгийн тохирсон нүдний хэлбэрийг бий болгоно.

NANA гоо сайхны эмнэлгийн
Зүсэлттэй, Нүдний булчин чангалах ажилбаршаардлагатай тохиолдол
- 01.
Нойрмог нүдЗовхи нь хүүхэн харааг их хэмжээгээр халхалж, нүд нойрмог харагддаг тохиолдолд
- 02.
Духны үрчлээНүд нээх булчингийн хүч суларсанаас үүдэлтэй духны булчинг хэт их ашиглаж, духанд үрчлээ үүссэн тохиолдолд
- 03.
Давхрааны хэлбэрДавхраатай боловч хэлбэр нь унжуу, ядрангуй харагддаг нүдний хэлбэрийг илүү тод, цовоо болгохыг хүсэж байгаа тохиолдолд
- 04.
Хоёр нүдний мэдэгдэхүйц ялгааНүд нээх булчин хоёр нүд ялгаатайгаас нүдний хэлбэр мэдэгдэхүйц өөр тохиолдолд
- 05.
Зовхи хонхойлт Нүдээ бүрэн нээх үед дээд зовхи хэсэгт хонхойж, ядарсан мэт харагддаг төрхөндөө санаа зовж байгаа тохиолдолд
Зүсэлттэй, Нүдний булчин чангалах ажилбарын мэдээлэл

Мэс заслын цаг
1 цаг дотор
Мэдээ алдуулалт
Нойрсуулах мэдээ алдуулалт
Эмнэлэгт хэвтэх
Шаардлагагүй
Оёдол авах
Мэс заслын дараа 5-7 долоо хоног
Хэвийн амьдрал
2~3 өдрийн дараа
Эмчилгээ
1 удаа (оёдол авах)
NANA гоо сайхны эмнэлгийн Зүсэлттэй, Нүдний булчин чангалах ажилбар яагаад илүү вэ?
Олон жилийн туршлагатай, мэргэшсэн эмч нарын ур чадвар, туршлага дээр үндэслэн хүн бүрийн нүүрний онцлогт зохицох давхрааны хэлбэр болон нүдний хэмжээг нарийн тодорхойлж, хувь хүнд тохирсон мэс заслыг хийдэг.
NANA гоо сайхны эмнэлгийн нүдний мэс засал One Day мэс засал
Илүү нарийвчлалтай оношилгоо болон төлөвлөгөөнл үндэслэн хүн бүрийн нүүрний бүтэц, онцлогт тохирсон нүдний хэлбэрийг мэргэжлийн түвшинд засварлана.
NANA гоо сайхны эмнэлгийн найдвартай, аюулгүй мэс заслын систем

Хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал
NANA гоо сайхны эмнэлэгт хүн бүрийн нүдний хэлбэр, нүүрний бусад хэсэгтэй зохицох байдал болон хүсэж буй хэлбэр, сонголтыг харгалзан нарийн төлөвлөж, сул талыг засах, давуу талыг нь тодотгож, тухайн хүнд хамгийн зохицох нүдний хэлбэрийг бий болгоно.
Хариуцсан эмчийн нэр, мэдээллийг ил тод байлгах тогтолцоо
NANA гоо сайхны эмнэлэг нь мэс заслын эмчийн нэрийг ил тод болгох тогтолцоог хэрэгжүүлж, мэс заслыг гүйцэтгэж буй эмчийн нэр, мэдээллийг нээлттэй танилцуулдаг. Ингэснээр болзошгүй эмнэлгийн эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ мэс заслын дараах хяналт, арчилгааг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.


Илүү натурал хэлбэр
NANA гоо сайхны эмнэлэг нь том хэрнээ натурал төрхийг хадгалсан нүдний хэлбэр гаргахыг зорьдог. Туршлагатай мэргэжлийн эмч нарын ур чадвар, арга туршлагад үндэслэн сорвийг аль болох багасгаж, нүүрний харьцаа, онцлогт тань зохицсон том, үзэсгэлэнтэй бөгөөд байгалийн харагдах нүдний төрхийг бүрдүүлнэ.
Хариуцлагатай хяналтын тогтолцоо
NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохируулан анхан шатны зөвлөгөө, мэс засал болон мэс заслын дараах хяналт, арчилгааг тухайн хариуцсан эмчийн удирдлаган дор цогцоор нь хэрэгжүүлдэг. Ингэснээр мэс заслын аюулгүй байдлыг хангаж, илүү нарийн, чанартай үр дүнд хүрэхийн төлөө ажилладаг.


Мэс заслын дараах арчилгаа
NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах нөөц тэжээлийн систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг. Мөн мэс заслын дараах сэргээн засах хяналт, хаванг бууруулах арчилгаа зэрэг цогц үйлчилгээг багтаасан тусгай арчилгааны төвийг ажиллуулдаг.
NANA-гаас зөвлөж буй
нүдний мэс заслын дараах анхаарах зүйлс
01
Нүүр угаах, шүршүүрт орох болон Нүүр будах
Үсээ угаах болон шүршүүрт орохыг мэс заслын дараагийн өдрөөс эхлэн хийж болох боловч шарханд ус хүргэхгүй байхыг анхаарна уу.Нүд болон нүүр хэсэгт хэт их хүч өгсөнөөс үүдэн цус гарч болзошгүй тул болгоомжтой байна уу.
Нүдний будаг болон контакт линз хэрэглэхийг мэс заслын дараа 4 долоо хоногийн дараагаас хэрэглэхийг зөвлөдөг. Давхрааны оёдол сулрах, хэлбэр нь өөрчлөгдөхөөс сэргийлэхийн тулд нэг сарын хугацаанд нүд будахгүй байхыг зөвлөж байна. Мөн салст бүрхэвчийг цочроох эрсдэлтэй контакт линзийг мэс заслын дараа нэг сарын хугацаа өнгөрсний дараа зүүх нь зохимжтой.02
Мэс заслын дараах үзлэг
Мэс заслын дараа нүдний салст бүрхэвч хавагнах, улайх шинж тэмдэг илэрч болзошгүй.Мэс заслын дараа нүдний салст бүрхэвч хавагнах (салст бүрхэвч цайх, хөөх шинж) болон нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг нь 2–4 долоо хоногийн хугацаанд аяндаа шимэгдэн арилдаг бөгөөд мэс заслын дараа илэрч болох хэвийн үзэгдэл тул санаа зовох шаардлагагүй.
Мөн түр хугацаанд нулимс болон нүдний нуух ихсэх тохиолдол байдаг нь мэс заслын дараах хэвийн үзэгдэл юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.03
Хаван арчилгаа
Мэс заслын дараах 3–6 сарын хугацаанд хаван аажмаар буурна.Хоёр нүдний хаван харилцан адилгүй үүсэх, мөн арилцан адилгүй буурснаас түр хугацаанд нүдний хэлбэр ондоо харагдах нь мэс заслын дараах хэвийн үзэгдэл юм.
Хаван бүрэн буух хүртэл илэрч буй энэ байдал нь аажмаар сайжирна.Мэс заслын дараа халуун / хүйтэн жинг тохирох үе шатанд нь зөв хэрэглэнэ үү.Мэс заслын дараах эхний 3 хоногт нүүр хавагнадаг тул хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдалтаас сэргийлэхийн зэрэгцээ хаванг багасгахад тустай.
Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй бууруулахын тулд халуун бүлээн жин тавихыг зөвлөж байна.04
Шарх арчилгаа
Нүдний тос болон дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ үү.Нүдний тосыг өглөө, оройд цэвэр хөвөнгөөр шарханд нимгэн түрхэнэ. Хэрэв нүдний дусаалга жороор олгогдсон бол өдөрт 2–3 удаа нүдэндээ дусаана уу.
Мэс заслын дараа шарханд үрэвсэл үүсэж болзошгүй. Арьсан дээр жижиг цагаан батга гарах нь мэс заслын дараа түр хугацаанд үүсч болох бөгөөд ихэнхи тохиолдолд аяндаа арилдаг. Харин 3 сарын дараа ч арилахгүй байвал эмнэлэгт үзүүлж, тухайн үеийн байдлаас хамааран эмчилгээ хийж болно.05
Архи, согтууруулах ундаа болон тамхи татах
Мэс заслын дараах 1 сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татахаас татгалзана уу.Согтууруулах ундаа болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлтийг удаашруулах болон халдварын эрсдэл үүсэхэд нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
06
수면자세
Мэс заслын дараа 3 сар хүртэл унтах байрлалдаа анхаарал хандуулна уу. .Мэс заслын дараах эхний 1 долоо хоногт унтахдаа биений дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо цээжнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай. Мөн хажуу болон доош харалгүй, эгц дээшээ харсан байрлалд унтана уу.























