Хэвлийн өөх соруулах мэс засал

Хэвлийн хэсгийг олон талт нарийвчилсан шинжилгээн дээр тулгуурлан өөхийг жигд соруулах нь чухал.
Ингэснээр биеийн ерөнхий харьцаа, галбирыг засахын зэрэгцээ булчингийн хэлбэрийг тодотгон харагдуулах боломжтой.

Хэвлийн өөх соруулах мэс засалabdominal liposuction

Хэвлийн хэсгийг олон талт нарийвчилсан шинжилгээн дээр тулгуурлан өөхийг жигд соруулах нь чухал.
Ингэснээр биеийн ерөнхий харьцаа, галбирыг засахын зэрэгцээ хэвлийн булчингийн хэлбэрийг илүү тодотгох боломжтой.

  • NANA гоо сайхны эмнэлгийн Хэвлийн өөх соруулах мэс засал нь?

    Хэвлийн хэсэг нь бусад хэсэгтэй харьцуулахад өөх хурдан хугацаанд их хэмжээгээр өргөн хүрээнд, хуримтлагддаг тул зөвхөн их хэмжээний өөх соруулах бус, өөхийг жигдь нямбай соруулах замаар биеийн ерөнхий хэлбэрийг засч, хэвлийн булчингийн хэлбэр, контурыг тодотгох нь чухал юм. Хүн бүрийн биеийн онцлог, өөхний тархалт харилцан адилгүй байдаг тул ижил хэмжээний өөх соруулсан ч өөх соруулах хэсгийн байрлал, үйлчлүүлэгчийн хүсэж буй биеийн галбир зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж мэс заслыг төлөвлөгөөг гаргаж өгдөг.

    NANA гоо сайхны эмнэлгийн хэвлийн өөх соруулах
  • NANA гоо сайхны эмнэлгийн хэвлийн өөх соруулах мэс заслын гол онцлог

    Арьсны уян хатан, чанга байдлыг хадагалсан галбирлаг хэвлий бий болгохын тулд өөхийг жигд, нягт нямбай соруулахын зэрэгцээ арьсны гадаргууг толигор хэвээр хадгалах нь чухал.

    Булчин товойж харагддаг хэсгийн өөхийг мөн хамтад нь жигд соруулсанаар овгор, товгоргүй жигд галбирыг бий болгох боломжтой. Мөн жин ахин нэмэгдэх эрсдэлийг бууруулахын тулд өөх соруулах үед цус болон шингэний хэмжээнээс илүү цэвэр өөхний гарцыг өндөр байлгах нь чухал юм.

    NANA гоо сайхны эмнэлгийн хэвлийн өөх соруулах

NANA гоо сайхны эмнэлгийн хэвлийн өөх соруулах мэс засал юугаараа илүү вэ?

NANA гоо сайхны мэс заслын эмнэлэг нь олон жилийн туршлагадаа тулгуурлан мэс засал хийхэд хүндрэлтэй нарийн хэсгүүдэд ч аюулгүй, мэргэжлийн түвшинд мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

  • Хамгийн жижиг зүслэгтэй, NANA-ийн өөх соруулах мэс засал ! - дэлгэрэнгүй зураг
    Хамгийн жижиг зүслэгтэй, NANA-ийн өөх соруулах мэс засал !
    Бикини хэсгийн дотор талд, гаднаас харагддаггүй хэсэгт ердөө 0.2–0.3 см хэмжээтэй жижиг зүслэг хийдэг тул сорви ил харагдах тал дээр санаа зовох шаардлагагүй.
  • Цэвэр өөхний гарцыг UP! Цус алдалтыг DOWN - дэлгэрэнгүй зураг
    Цэвэр өөхний гарцыг UP! Цус алдалтыг DOWN
    NANA-ийн үндсэн мэс заслын аргачлалыг ашиглан цэвэр өөхний гарцыг нэмэгдүүлж, цус алдалт болон эдийн гэмтлийг багасгаснаар хөхрөлт болон хаван үүсэх эрсдлийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэнэ.
  • Биеийн хэсэг бүрт зориулсан бичил хошуу < канюль > - дэлгэрэнгүй зураг
    Биеийн хэсэг бүрт зориулсан бичил хошуу < канюль >
    Өөх соруулах мэс заслын үед биеийн хэсэг бүрийн онцлогт тохирсон бичил хошуу буюу канюль ашигласнаар сорви үүсэхийг багасгаж, хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлдэг.
  • Мэс заслын дараа ч төгс галбир! - дэлгэрэнгүй зураг
    Мэс заслын дараа ч төгс галбир!
    Өөх соруулах мэс заслын дараах үлдэгдэл хаванг бууруулах, целлюлитийг багасгах, арьсны уян хатан чанарыг сайжруулах зорилгоор RF (радио давтамжит) арчилгааг хийлгэх боломжтой.
NANA гоо сайхны эмнэлгийн<br/><b>Хэвлийн өөх соруулах мэс засал шаардлагатай тохиолдол</b> - үйлчилгээний зураг
NANA гоо сайхны эмнэлгийн<br/><b>Хэвлийн өөх соруулах мэс засал шаардлагатай тохиолдол</b> - үйлчилгээний зураг

NANA гоо сайхны эмнэлгийн
Хэвлийн өөх соруулах мэс засал шаардлагатай тохиолдол

  • 01.

    Нарийхан бэлхүүстэй болмоор байвалАмархан турахгүй байгаа ч илүү нарийхан, галбирлаг бэлхүүстэй болохыг хүсэж байвал NANA гоо сайхны эмнэлэгт хэвлийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал хийлгэх боломжтой.

  • 02.

    Хэвлий хэт өөхлөлттэй болБиеийн бусад хэсгээс илүү хэвлийн өөхлөлттэй, бэлхүүсний хэлбэрээ засаж, галбиржихыг хүсэж байгаа бол
    NANA гоо сайхны эмнэлэгт хэвлийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал хийлгэх боломжтой.

  • 03.

    Богино хугацаанд турахыг хүсвэлБогино хугацаанд биеийн галбираа засахыг хүсэж байвал NANA гоо сайхны эмнэлэгт хэвлийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал хийлгэх боломжтой.

  • 04.

    Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм хүсэхгүй байвалДасгал хөдөлгөөн, хоолны дэглэм баримтлах боломжгүй бол NANA гоо сайхны эмнэлэгт хэвлийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал хийлгэх боломжтой.

  • 05.

    Турсан ч буцаад амархан жин нэмэгдсэн болӨөхний эсийн хэмжээ ихтэй, амархан жин нэмэгдээд байвал NANA гоо сайхны эмнэлэгт хэвлийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал хийлгэх боломжтой.

NANA гоо сайхны эмнэлгийн өөх соруулах мэс засал хагалгааны төлөвлөгөө, үзлэг After Care арчилгаа

  • Биеийн хэлбэрийн хэмжилт  үзлэг & зөвлөгөө - дэлгэрэнгүй зураг
    Биеийн хэлбэрийн хэмжилт үзлэг & зөвлөгөө
    Өөх соруулах мэс заслын өмнө болон дараа InBody хэмжилт хийж, биеийн галбирын өөрчлөлтийн талаар тайлбарладаг.
  • Мэргэжлийн эмчийн гардсан эрсдэлгүй мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Мэргэжлийн эмчийн гардсан эрсдэлгүй мэс засал
    Хариуцсан эмчийн ур чадвар дээр тулгуурлан арьс болон булчингийн давхаргын хооронд бичил канюль ашиглан өөхний эсийг нарийн соруулж авдаг.
  • Мэс заслын дараа ахин жин нэмэгдэхээс сэргийлэх арчилгааны хөтөлбөр - дэлгэрэнгүй зураг
    Мэс заслын дараа ахин жин нэмэгдэхээс сэргийлэх арчилгааны хөтөлбөр
    Мэс заслын дараах RF (радио давтамжийн) арчилгаа нь цусны эргэлтийг сайжруулж, хаван үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ коллагены нийлэгжилт болон цусны урсгалыг нэмэгдүүлснээр арьс сулран унжихаас сэргийлнэ.

Хэвлийн өөх соруулах мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1 цаг дотор
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Шаардлагагүй
  • Цусны уут залгах
    Цусны уут залгах
    Шаардлагагүй
  • Оёдол авах
    Оёдол авах
    Мэс заслын дараа 1 долоо хоног
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Шууд
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    Мэс заслын дараа 1 долоо хоног

NANA гоо сайхны эмнэлгийн галбирлаг, нарийн хэвлийн өөх соруулах мэс заслын шийдэл

Хэвлийн хэсэг нь биеийн бусад хэсэгтэй харьцуулахад өөх ихээр хуримтлагддаг тул харьцангуй их хэмжээний өөх соруулах боломжтой бөгөөд мэс заслын дараа галбирын өөрчлөлт, үр дүн илүү мэдэгдэхүйц байдаг.
НАНА гоо сайхны эмнэлгийн туршлагатай эмч нар тухайн хүний биеийн онцлогт тохируулан мэс заслын төлөвлөгөөг нарийн боловсруулж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин хүссэн галбирыг бий болгоход тусална.

  • 1:1 Мэргэжлийн эмчийн зөвлөгөө
    1:1 Мэргэжлийн эмчийн зөвлөгөө
    Хувь хүний биеийн хэлбэрийн онцлогт тохирсон нарийвчилсан шинжилгээ болон биеийн галбирын зөвлөгөөгөөр өөх соруулах үр дүн сайтай байхаар мэс заслын төлөвлөгөөг нягт боловсруулж өгнө.
  • Микро нарийн <канюль>
    Микро нарийн <канюль>
    Үзүүр нь дугуй хэлбэртэй, маш нарийн хошуу буюу <канюль> ашиглан өөх соруулах мэс засал хийдэг тул сорви бага үлдэж, хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлнэ.
  • Эмнэлгийн зориулалттай лазер эмчилгээ
    Эмнэлгийн зориулалттай лазер эмчилгээ
    Цусны эргэлтийг сайжруулснаар бие дэх хэрэгцээгүй бодисыг гадагшлуулахад тусалж, суларсан арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэн, арьсыг жигд толигор болгоход дэмжлэг үзүүлнэ.
  • Их сургуулийн эмнэлгийн түвшний тоног төхөөрөмж, орчин
    Их сургуулийн эмнэлгийн түвшний тоног төхөөрөмж, орчин
    Илүү үр дүнтэй, төгс мэс засал хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тав тухтай орчин, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллана.

НАНА гоо сайхны эмнэлгээс хариулж буй Q & A

  • Өөх соруулах мэс засал, <b> тарилганаас юугаараа ялгаатай вэ?</b> - дэлгэрэнгүй зураг

    Өөх соруулах мэс засал, тарилганаас юугаараа ялгаатай вэ?

    Өөх соруулах мэс засал нь арьсан доор хэт ихээр хуримтлагдсан өөхөн давхаргыг арилгаж, биеийн хэлбэрийг засах мэс заслын арга юм.
    Таргалалтын зэрэг нь өөхний эсийн тоо болон хэмжээнээс хамаардаг. Өөхний эсийн хэмжээг дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, тарилгын эмчилгээ зэрэг аргаар багасгах боломжтой боловч буцаад жин нэмэгдэх элбэг тохиолдол байдаг.
    Харин өөх соруулах мэс засал нь өөхний эсийн хэмжээг бус, тоог багасгадаг мэс заслын арга тул дахин жин нэмэгдэх үзэгдэл харьцангуй бага байдаг.

Тухайн хүний биеийн хэлбэрт тохирсонхэвлийн
өөх соруулах мэс засал боломжит хэсэг нь?

Үр дүнтэй мэс засал хийхийн тулд хүн бүрийн биеийн онцлогт тохируулан InBody хэмжилтэд үндэслэсэн нарийвчилсан шинжилгээ хийж, мэс заслын системтэй төлөвлөгөөг боловсруулна.

  • 01

    Товойж харагдах тодорхой хэсгийн өөхийг хэсэгчлэн соруулах, хэвлийн хэсгийн хэсэгчилсэн өөх соруулах мэс засал

    Тухайн хүний биеийн хэлбэрт тохирсон<b>хэвлийн</b><br/><b>өөх соруулах мэс засал</b> боломжит хэсэг нь? - дэлгэрэнгүй зураг
  • 02

    Бэлхүүс хэсгийн илүүдэл өөхийг бүхэлд нь соруулах, хэвлийн хэлбэр засах өөх соруулах мэс засал

    Тухайн хүний биеийн хэлбэрт тохирсон<b>хэвлийн</b><br/><b>өөх соруулах мэс засал</b> боломжит хэсэг нь? - дэлгэрэнгүй зураг
  • 03

    Илүү нарийхан бэлхүүстэй харагдуулахын тулд хэвлийн хэсэгт төвлөрсөн хэвлийн өөх соруулах мэс засал

    Тухайн хүний биеийн хэлбэрт тохирсон<b>хэвлийн</b><br/><b>өөх соруулах мэс засал</b> боломжит хэсэг нь? - дэлгэрэнгүй зураг

НАНА гоо сайхны эмнэлгийн найдвартай, аюулгүй мэс заслын систем

  • InBody цогц шинжилгээ

    InBody цогц шинжилгээ

    InBody хэмжилтээр биеийн бүтцийг нарийн шинжилгээ хийсний үндсэн дээр хувь хүнд тохирсон мэс заслын төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулна.

  • Хэт авиан ЭХО шинжилгээ

    Өндөр нарийвчлалтай хэт авиан шинжилгээг ашиглан арьсан доорх өөхөн давхаргын зузаан, тархалт болон төлөв байдлыг нарийвчлан тодорхойлж, хүн бүрийн биеийн онцлогт тохирсон мэс заслын төлөвлөгөөг нарийн боловсруулна.

    Хэт авиан ЭХО шинжилгээ
  • Эд эсийн гэмтлийг хамгийн бага хэмжээнд байлгах

    Эд эсийн гэмтлийг хамгийн бага хэмжээнд байлгах

    Судас болон мэдрэлийн эдийн гэмтлийг хамгийн бага үүсэхээр тооцоолон хийсэн мэс засал нь мэс заслын дараах эдгэрэлтийг дэмжиж, хөхрөлт болон өвдөлтийг багасгах чухал үүрэгтэй.

  • Нягт нямбай өөх соруулах мэс засал

    Арьсан доорх өнгөн хэсгийн өөхөн давхаргын өөхийг нарийн, нягт нямбай соруулж өгсөнөөр мэс заслын дараах арьс сулрах үзэгдлийг багасгаж, арьсны гадаргууг жигд толигор болгоно.

    Нягт нямбай өөх соруулах мэс засал
  • Хүн бүрт тохирсон эмийн жор

    Хүн бүрт тохирсон эмийн жор

    Мэс заслын дараа хүн бүрийн биеийн хэлбэр болон хооллох дадал зуршлыг харгалзан хоол тэжээлийн зөвлөгөө өгч, тухайн хүнд тохирсон тураах эмийн жор бичиж, илүүдэл өөхлөлтгүй эрүүл галбирыг бий болгоход тусална.

Мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

NANA гоо сайхны эмнэлэг нь мэс заслын дараа төрөл бүрийн, системтэй After care арчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Өөх соруулах мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

  • 7 дах хоног

    Хэсэгчилсэн хэт ягаан туяаны арчилгаа

    Хэсэг тус бүрт зориулсан хэт ягаан туяаны арчилгаагаар цусны эргэлтийг сайжруулж, мэс заслын дараа үлдсэн хаванг хөөнө.

NANA эмнэлгээс зөвлөж буй
Өөх соруулах мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах болон шүршүүрт орох

    Мэс заслын дараах 2 дахь өдрөөс шүршүүрт орж болно.Шүршүүрт орохдоо ус нэвтрүүлдэггүй наалт нааж орно уу. Шүршүүрт орсны дараа ус нэвтрүүлдэггүй наалтыг шинээр солино уу.

  • 02

    Мэс заслын дараах үзлэг

    Мэс заслын дараах 1–2 хоногийн хугацаанд зүслэг хийсэн хэсгээр цус алдах тохиолдол гарч болно.Зүслэг хийсэн хэсгээр цус эсвэл улаан өнгийн шингэн гарч болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Ийм үед цэвэр марль эсвэл даавуугаар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Унтаж байх үед ор дэвсгэр норж болзошгүй тул доор нь шингээгч дэвсгэр эсвэл ус нэвтрүүлдэггүй бүтээлэг дэвсэхэд тустай.

    Мэс засал хийсэн хэсэгт өөх бөөгнөрөх үзэгдэл илэрч болно.Өөх бөөгнөрөх үзэгдэл илэрч болох боловч мэс заслын дараах 3 дахь сараас эхлэн аажмаар арилна. Мөн мэс засал хийсэн хэсгийн арьсны мэдрэхүй түр хугацаанд буурч болно.

  • 03

    Галбиржуулах хувцас өмсөх шаардлагатай тохиолдолд

    Мэс заслын дараах 1 сарын хугацаанд галбиржуулах хувцсыг 24 цагийн турш тогтмол өмсөнө үү.Галбиржуулах хувцас нь хаван буулгаж, арьсыг сулран унжихаас сэргийлэн биеийн хэлбэрт жигд наалдуулахад чухал үүрэгтэй.

    Галбиржуулах хувцсыг заавал үрчлээсгүй, сайтар татаж өмсөнө үү.Галбиржуулах хувцсыг үрчлээтэй, нугаларсан байдлаар өмсвөл мэс засал хийсэн хэсгийн арьс үрчлээ үүсч эдгэх, жигд бус харагдах шалтгаан болдог тул анхааралтай өмсөнө үү.

    Галбиржуулах хувцсыг хэвтээ байрлалд тайлж, өмсөж тайлахдаа ойр байгаа хүнээс тусламж аваарай.Галбиржуулах хувцсыг тайлах үед цусны даралт буурснаар толгой эргэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох хэвтээ байрлалд галбиржуулах хувцсаа тайлж, өмсөж тайлах үедээ ойр байгаа хүнээс тусламж авахыг зөвлөж байна.

  • 04

    Галбиржуулах хувцас өмсөх шаардлагагүй тохиолдолд

    Мэс заслын дараа мэс засал хийсэн хэсэгт хийгдсэн боолтыг дараагийн өдрийн үдээс хойш гэртээ тайлна уу.Боолтыг тайлсны дараа мэс засал хийсэн хэсгийн байдлыг шалгана уу. Хэрэв ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтэй холбоо барьж зөвлөгөө авна уу.

  • 05

    Шарх арчилгаа

    Өөх соруулах мэс засал хийсэн хэсгийн оёдлыг ихэвчлэн мэс заслын дараах 7 дахь өдрийн орчимд авах боломжтой.Өөх соруулах мэс засал хийсэн хэсгийн оёдлыг ихэвчлэн мэс заслын дараах 7 дахь өдрийн орчимд авах боломжтой бөгөөд шархны байдлаас хамааран 10–14 дэх өдөрт авах тохиолдол мөн байдаг.

    Зүслэг хийсэн хэсгийн сорвийг багасгахад сорви бүдгэрүүлэх тос хэрэглэх нь тустай.Эмнэлгээс бичиж өгсөн сорви бүдгэрүүлэх тосыг тогтмол хэрэглэвэл сорвийг багасгахад ихээхэн тустай.

    Хаван 3 сараас дээш хугацааны турш аажмаар бууна.Хаван нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан ялгаатай боловч ойролцоогоор 3 сарын хугацаанд аажмаар буурна. Бүрэн эдгэрч, эцсийн галбир, шугам харагдах хүртэл ойролцоогоор 6 сарын хугацаа шаардлагатай.

  • 06

    Архи, согтууруулах ундаа болон тамхи татах

    Мэс заслын дараах 1 сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татахаас татгалзана уу.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт, халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Эвент