NANA Доод зовхи татах мэс засал lower blepharoplasty
NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхи татах мэс засал нь сорви үл мэдэгдэхүйц хамгийн бага зүсэлтээр мэс заслыг хийж гүйцэтгэдэг ба илүү залуухан, зөөлөн дүр төрхийг бий болгодог.
NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхи татах мэс заслын арга
NANA хувь хүн бүрийн нүүрний бүтэц болон нүдний онцлогт тохирсон доод зовхи татах мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

NANA гоо сайхны эмнэлгийн
доод зовхи татах мэс заслыг дараах хүмүүст санал болгож байна
- 01.
Доод зовхины хялгасан үрчлээ ихтэй болон унжиж суларсан болДоод зовхины хялгасан үрчлээг багасгаснаар нүүрний ерөнхий дүр төрх хэт их өөрчлөгдөхгүйгээр залуухан харагдах боломжтой.
- 02.
Доод зовхины өөх овон товон болж, нүдний доогуурх хөхрөлт үүссэн болДоод зовхины хялгасан үрчлээг багасгаснаар нүүрний ерөнхий дүр төрх хэт их өөрчлөгдөхгүйгээр залуухан харагдах боломжтой.
- 03.
Доод зовхи болон урд хацрын хэсэг хонхойж, унжилт үүссэн болДоод зовхины хялгасан үрчлээг багасгаснаар нүүрний ерөнхий дүр төрх хэт их өөрчлөгдөхгүйгээр залуухан харагдах боломжтой.
NANA доод зовхи татах мэс заслын мэдээлэл

Мэс заслын цаг
1 цаг
Мэдээ алдуулалт
Нойрсуулах мэдээ алдуулалт
Эмнэлэгт хэвтэх
Байхгүй
Оёдол авах
5~7 дахь өдөр
Хэвийн амьдрал
4~5 хоногийн дараа
Эмчилгээ
1 удаа
NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхи татах мэс заслын давуу талууд
Нүдний асуудлуудыг нэг дор цогцоор нь шийдэх NANA доод зовхи татах мэс засал
NANA Зовхи татах мэс заслыг
зөвхөн нэг өдөрт!
Зөвхөн танд тохирох нүдний мэс заслыг NANA-д хийлгэх боломжтой.
NANA гоо сайхны эмнэлгийнаюулгүй мэс заслын систем

Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал
NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог.
Тухайн хүний нүдний байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг.
Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс нүдний хэлбэрийг бий болгож өгнө.Мэс заслын өрөөний ил тод байдал
Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.
Мөн мэс заслын дараах аюулгүй байдал, хяналтад анхааран ажилладаг.

Төрөлхийн мэт нүдний мэс засал
NANA гоо сайхны эмнэлгийн олон жилийн туршлагатай, чадварлаг мэргэжлийн эмч хамт олон төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүдний мэс засал хийхийг зорьдог ба сорви багатай, тухайн үйлчлүүлэгчийн нүүрний харьцаанд төгс тохирох нүдний мэс заслыг хийдэг.
Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо
Мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.


Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа
NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.
Мөн мэс заслын дараах хурдан эдгэрэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.
Нүдний мэс заслын дараах
анхаарах зүйлс
01
Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах
Мэс заслын маргааш өдрөөс үсээ угаах шүршүүрт орох боломжтой хэдий ч шарханд ус хүрэхээс болгоомжлох хэрэгтэй.Нүдэндээ хүч өгвөл шархнаас цус шүүрэх магадлалтай учир болгоомжлохыг зөвлөж байна.
Нүдний будаг болон линз нь 4 долоо хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.Давхрааны хэлбэр алдагдахаас болгоомжлон нүдний будгийг нэг сарын хугацаанд хориглох хэрэгтэй.Мөн нүдний хальслаг бүрхүүлд гэмтэл учрахаас сэргийлэн линзийг нэг сарын дараагаас хэрэглэх нь тохиромжтой.
02
Үзлэг
Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт болон цус хуралт үүсэх боломжтой.Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт(нүдний цагаан дээр бэлцийж харагдах) болон цус хуралт үүсч болно. Энэ нь 2-4 долоо хоногийн дараа аяндаа арилах ба хэвийн үзэгдэл юм.
Мөн түр хугацаагаар нулимс, нуух их гарах тохиолдол байдаг нь аажмаар хэвэндээ орно.
03
Хаван буулгах арчилгаа
Мэс заслын дараах 3-6 сарын хугацаанд хаван бага багаар бууна.Хавангийн хувьд хоёр тал нь ялгаатай хавдах юм уу ялгаатай хурдаар буух боломжтой байдаг.
Хавангаас үүдэлтэй тэгш бус байдал нь хаван бүрэн буусны дараа бүрэн арилна.Мэс заслын дараа бүлээн/хүйтэн жинг зөв дарааллаар хэрэглээрэй.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.
Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.04
Шархны арчилгаа
Шархны тос болон нүдний дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ үү.Шархны тосыг өдрийн 3 удаа цэвэрхэн хөвөнтэй модоор шархны хэсэгтээ нимгэн түрхэж өгнө. Тосыг шархаа эдгэх хүртэл 1-2 долоо хоног хэрэглэнэ. Нүдний дусаалгыг жороор авсан тохиолдолд өдрийн 3 удаа хуурайшихаас сэргийлэн хэрэглэж өгнө.
Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой.Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой ба энэ нь хугацаа өнгөрөхөөр аяндаа арилдаг. Хэрвээ 3 сар өнгөрсөн ч арилахгүй байвал эмнэлэг дээр ирж авхуулах боломжтой.
05
Архи, тамхины хэрэглээ
Мэс заслаас хойш 1 сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.
06
Унтах байрлал
Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.
Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.


























