Доод зовхины өөх тэгшлэх мэс засал

Нүдний доод зовхины хэсэг хонхойх болон овон товон үүсэх тохиолдолд хүн наснаасаа илүү овортой, ядарсан харагддаг. Энэ асуудлыг доод зовхины өөх тэгшлэх мэс заслаар шийдэх боломжтой. NANA гоо сайхны эмнэлэг үйлчлүүлэгчийн нас, өөхний хэмжээ, арьсны уян хатан чанар зэргийг харгалзан хувь хүний онцлогт тохирсон мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал under-eye fat repositioning

Нүдний доод зовхины хэсэг хонхойх болон овон товон үүсэх тохиолдолд хүн наснаасаа илүү овортой, ядарсан харагддаг. Энэ асуудлыг доод зовхины өөх тэгшлэх мэс заслаар шийдэх боломжтой. NANA гоо сайхны эмнэлэг үйлчлүүлэгчийн нас, өөхний хэмжээ, арьсны уян хатан чанар зэргийг харгалзан хувь хүний онцлогт тохирсон мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

  • NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхины өөх тэгшлэх мэс засал

    Залуухан харагдах нууц - нүдний доод хэсэг
    Доод зовхины өөх тэгшлэх мэс засал бол цүлхэн өөхийг хонхойсон хэсэгт тарааж, овон товонгүй болгох үйлчилгээтэй мэс засал юм. Ингэснээр овортой, ядарсан мэт харагдах байдлыг багасгаж, илүү залуухан, сэргэлэн цовоо дүр төрхтэй болгоно.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b>доод зовхины өөх тэгшлэх мэс засал</b> - дэлгэрэнгүй зураг
  • NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхины өөх тэгшлэх мэс засал

    Илүүдэл өөхийг авах биш, өөхийг тараах нь чухал
    NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхины өөх тэгшлэх мэс засал нь овон товон үүссэн өөхийг тарааж хонхойсон хэсгийг дүүргэх үр дүнтэй. Дан ганц илүүдэл өөхийг авах юм уу дүүргэх бус, өөрийн нүдний доорх өөхийг тараах нь мэс заслын гол зорилго юм.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b>доод зовхины өөх тэгшлэх мэс засал</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхины өөх тэгшлэх мэс заслын аргууд

Доод зовхины өөх нь наснаас хамаарахгүй ба өөхний хэмжээ, байдал зэргээс шалтгаалан мэс заслын аргыг сонгодог.

  • Доод зовхины өөх тэгшлэх мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Доод зовхины өөх тэгшлэх мэс засал
    Доод зовхины өөх тэгшлэх мэс заслаар цүлхэн арилж, нүдний доогуурх хөхрөлт багасах үр дүнтэй.
  • Доод зовхины өөх авах мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Доод зовхины өөх авах мэс засал
    Доод зовхины өөх авах мэс заслаар нүдний доорх илүүдэл өөхийг авдаг.
  • Доод зовхинд өөх суулгах мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Доод зовхинд өөх суулгах мэс засал
    Өөх тараах ажилбар хийсэн ч доод зовхины хонхойлт бүрэн арилаагүй болон өөхний хэмжээ бага бол доод зовхины өөх тэгшлэх мэс засалтай хамт хийдэг.
  • Доод зовхи татах мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Доод зовхи татах мэс засал
    Зовхины арьс унжсан, хялгасан үрчлээ ихтэй бол доод зовхины өөх тэгшлэх мэс заслыг доод зовхи татах мэс засалтай хамт хийдэг.
NANA доод зовхины өөх тэгшлэх мэс заслыг<br/><b>дараах хүмүүст санал болгож байна</b> - үйлчилгээний зураг
NANA доод зовхины өөх тэгшлэх мэс заслыг<br/><b>дараах хүмүүст санал болгож байна</b> - үйлчилгээний зураг

NANA доод зовхины өөх тэгшлэх мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна

  • 01.

    Нүдний доогуурх хөхрөлт (Dark Circle)Нүдний доогуурх хөхрөлт ихтэйгээс болоод ядарсан харагддаг бол

  • 02.

    Доод зовхины өөх ихтэйДоод зовхины өөх овон товон харагддаг бол

  • 03.

    Доод зовхи унжилттай Доод зовхи унжсанаас болоод овортой харагддаг бол

  • 04.

    Доод зовхины хонхойлттой Доод зовхины өөх багатайгаас болоод хонхойлт үүссэн бол

Доод зовхины өөх тэгшлэх мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын хугацаа
    Мэс заслын хугацаа
    30-40 минут
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Байхгүй
  • Оёдол
    Оёдол
    7 хоногийн дараа
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    1 өдрийн дараагаас
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    Байхгүй

NANA гоо сайхны эмнэлгийн доод зовхины өөх тэгшлэх мэс заслын давуу тал

NANA доод зовхины өөх тэгшлэх мэс засал нь үйлчлүүлэгч тус бүрийн нүдний асуудлын шалтгаан, онцлогт тохирсон мэс заслыг хийдэг тул илүү залуулаг, сэргэлэн цовоо дүр төрхийг бий болгоно.

  • Эрч хүчтэй, залуухан дүр төрх - дэлгэрэнгүй зураг
    Эрч хүчтэй, залуухан дүр төрх
    Нүдний доогуурх хөхрөлт их, овон товон үүссэн доод зовхины өөхийг тэгшилснээр илүү залуухан, эрч хүчтэй дүр төрхтэй болох боломжтой.
  • Эдийн гэмтэл хамгийн бага мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Эдийн гэмтэл хамгийн бага мэс засал
    Нарийвчилсан шинжилгээ болон дэвшилтэт мэс заслын төхөөрөмжид тулгуурлан эдийн гэмтэл хамгийн бага мэс заслыг хийж байна.
  • Нүдний хэлбэрт тохирсон мэс заслын дизайн - дэлгэрэнгүй зураг
    Нүдний хэлбэрт тохирсон мэс заслын дизайн
    Хүн бүрийн нүүрний харьцаа, онцлогт тохируулан нүүрний төрхтэй төгс зохицох нүдний мэс заслыг хийж гүйцэтгэж байна.
  • Нүдний мэс заслаар мэргэшсэн эмч хамт олон - дэлгэрэнгүй зураг
    Нүдний мэс заслаар мэргэшсэн эмч хамт олон
    Нүдний мэс заслын олон жилийн туршлагатай, ур чадвартай эмч мэс заслыг хариуцан хийдэг.
  • NANA гоо сайхны эмнэлгийн мэс заслын дараах эмчилгээ - дэлгэрэнгүй зураг
    NANA гоо сайхны эмнэлгийн мэс заслын дараах эмчилгээ
    Мэс заслын үр дүнг улам бүүр нэмэгдүүлэх aftercare буюу мэс заслын дараах эмчилгээний хөтөлбөртэй.

NANA гоо сайхны эмнэлгийн Q & A

  • Aegyosal болон доод зовхины өөх <b>яаж ялгах вэ?</b> - дэлгэрэнгүй зураг

    Aegyosal болон доод зовхины өөх яаж ялгах вэ?

    Солонгос охидын дунд Aegyosal нь инээх үед өхөөрдөм харагддаг доод зовхины хэсэг ба aegyosal-аас бага зэрэг доор байрлах арьс унжиж, овон товон үүссэн байгааг доод зовхины өөх гэж нэрлэдэг. Aegyosal нь өхөөрдөм харагдуулдаг ч, доод зовхины өөх нь ядарсан, овортой харагдуулдаг.

NANA Нүдний мэс заслыг зөвхөн нэг өдөрт!

Зөвхөн танд тохирох нүдний мэс заслыг NANA-д хийлгэх боломжтой.

  • 01

    Зөвлөгөөний бүртгэл

    NANA Нүдний мэс заслыг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 02

    Нүдний мэс заслын мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч мэс заслын төлөвлөгөөг гаргана.

    NANA Нүдний мэс заслыг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 03

    Мэс заслыг аюулгүй, найдвартай хийж гүйцэтгэнэ.

    NANA Нүдний мэс заслыг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 04

    Мэс заслын дараа хэвийн амьдралдаа эргэн орно.

    NANA Нүдний мэс заслыг <b>зөвхөн нэг өдөрт!</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн аюулгүй мэс заслын систем

  • Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог.

    Тухайн хүний нүдний байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг.

    Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс нүдний хэлбэрийг бий болгож өгнө.

  • Мэс заслын өрөөний ил тод байдал

    Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

    Мөн мэс заслын дараах аюулгүй байдал, хяналтад анхааран ажилладаг.

    Мэс заслын өрөөний ил тод байдал - дэлгэрэнгүй зураг
  • Төрөлхийн мэт нүдний мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Төрөлхийн мэт нүдний мэс засал

    NANA гоо сайхны эмнэлгийн олон жилийн туршлагатай, чадварлаг мэргэжлийн эмч хамт олон төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүдний мэс засал хийхийг зорьдог ба сорви багатай, тухайн үйлчлүүлэгчийн нүүрний харьцаанд төгс тохирох нүдний мэс заслыг хийдэг.

  • Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

    Мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

    Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
  • Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

    Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

    Мөн мэс заслын дараах хурдан эдгэрэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

Нүдний мэс заслын дараах
анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

    Мэс заслын маргааш өдрөөс үсээ угаах шүршүүрт орох боломжтой хэдий ч шарханд ус хүрэхээс болгоомжлох хэрэгтэй.Нүдэндээ хүч өгвөл шархнаас цус шүүрэх магадлалтай учир болгоомжлохыг зөвлөж байна.
    Нүдний будаг болон линз нь 4 долоо хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт болон цус хуралт үүсэх боломжтой.Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт(нүдний цагаан дээр бэлцийж харагдах) болон цус хуралт үүсч болно. Энэ нь 2-4 долоо хоногийн дараа аяндаа арилах ба хэвийн үзэгдэл юм.

    Мөн түр хугацаагаар нулимс, нуух их гарах тохиолдол байдаг нь аажмаар хэвэндээ орно.

  • 03

    Хаван буулгах арчилгаа

    Мэс заслын дараах 3-6 сарын хугацаанд хаван бага багаар бууна.Хавангийн хувьд хоёр тал нь ялгаатай хавдах юм уу ялгаатай хурдаар буух боломжтой байдаг.
    Хавангаас үүдэлтэй тэгш бус байдал нь хаван бүрэн буусны дараа бүрэн арилна.

    Мэс заслын дараа бүлээн/хүйтэн жинг зөв дарааллаар хэрэглээрэй.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

  • 04

    Шархны арчилгаа

    Шархны тос болон нүдний дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ үү.Шархны тосыг өдрийн 3 удаа цэвэрхэн хөвөнтэй модоор шархны хэсэгтээ нимгэн түрхэж өгнө. Тосыг шархаа эдгэх хүртэл 1-2 долоо хоног хэрэглэнэ. Нүдний дусаалгыг жороор авсан тохиолдолд өдрийн 3 удаа хуурайшихаас сэргийлэн хэрэглэж өгнө.

    Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой ба энэ нь хугацаа өнгөрөхөөр аяндаа арилдаг. Хэрвээ 3 сар өнгөрсөн ч арилахгүй байвал эмнэлэг дээр ирж авхуулах боломжтой.

  • 05

    Архи, тамхины хэрэглээ

    Мэс заслаас хойш 1 сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

  • 06

    Унтах байрлал

    Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

    Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал - үйлчилгээний зураг

매몰법

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал - үйлчилгээний зураг

부분절개법

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал

Доод зовхины өөх тэгшлэх мэс засал

Нүдний булчин чангалах ажилбар (зүсэлттэй)

Нүдний булчин чангалах ажилбар (зүсэлттэй)

Нүдний давтан мэс засал

Нүдний давтан мэс засал

Эвент