NANA Нүүрний өөх соруулах мэс засал

Нүүрний илүүдэл өөхийг арилгаснаар ясыг тайрахгүйгээр нүүрний хэлбэрийг нарийхан болгож,
V-хэлбэртэй болгох мэс засал юм.

Нүүрний өөх соруулах мэс засалнүүрний өөх соруулах мэс засал

Нүүрний илүүдэл өөхийг арилгаснаар ясыг тайрахгүйгээр нүүрний хэлбэрийг нарийхан болгож,
V-хэлбэртэй болгох мэс засал юм.

  • NANA гоо сайхны эмнэлгийн нүүрний өөх соруулах мэс засал гэж юу вэ?

    Давхар эрүү, хацрын өөх, завьжны өөх, гүн хацрын өөх зэрэг нүүрний олон хэсгийн өөхийг соруулах боломжтой бөгөөд арьсны эдийн онцлог, нүүрний шугам зэргийг харгалзан хүн бүрт тохирсон нарийвчилсан шинжилгээний дагуу мэс заслыг хийдэг. NANA гоо сайхны эмнэлэг нь 100% гар ажиллагаатай өөх соруулах мэс засал хийдэг тул мэдрэлийн эд ихээр дамждаг нүүрний хэсэгт ч нарийн нямбай, болгоомжтой мэс засал хийх боломжтой.

    NANA гоо сайхны эмнэлгийн <b>нүүрний өөх соруулах мэс засал гэж юу вэ?</b> - дэлгэрэнгүй зураг
  • Нүүрний өөх соруулах мэс заслын насны ангиллаар үзүүлэх үр дүн

    20~50 насны ангилалд тохируулан хийгдэх нүүрний өөх соруулах мэс засал

    ㆍ20 нас: Хүүхдийн өөх болон V-шугамын өөхийг арилгах
    ㆍ30 нас: V-шугамын өөхийг арилгах, арьс өргөх үр дүн
    ㆍ40 нас: Унжсан нүүрний өөхийг арилгах
    ㆍ50 нас: Унжсан бульдог хацрын өөх болон давха рэрүүний өөхийг арилгах

    Нүүрний өөх соруулах мэс заслын <b>насны ангиллаар үзүүлэх үр дүн</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн нүүрний өөх соруулах мэс заслын хэсгүүд

Ямар ч өнцгөөс харсан жижиг, нарийхан нүүрний шугамтай харагдахаар хүн бүрийн нүүрний хэлбэрт тохируулан шаардлагатай хэсгийн зохих хэмжээний өөхийг л нарийн сонгон авч арилгана.

  • Шанааны өөх - дэлгэрэнгүй зураг
    Шанааны өөх
    Өөх ихтэйгээс болоод товойж харагддаг урд шанаа болон хажуу шанааны өөхийг арилгах боломжтой
  • Хацрын өөх - дэлгэрэнгүй зураг
    Хацрын өөх
    Хацрын өөх ихтэйгээс болоод нүүр том харагддаг бол хацрын илүүдэл өөхийг соруулах боломжтой
  • Завьжны өөх - дэлгэрэнгүй зураг
    Завьжны өөх
    Хацрын доод хэсэг буюу завьж хэсгээрээ өөх ихтэйгээс болоод нүүр овон товон харагддаг бол өөх соруулах боломжтой
  • Эрүүний хэсэг - дэлгэрэнгүй зураг
    Эрүүний хэсэг
    Нүүрээрээ өөх ихтэй болон арьс унжсан тохиолдолд өөхийг соруулах боломжтой
NANA гоо сайхны эмнэлгийн<br/><b>нүүрний өөх соруулах мэс заслын онцлог</b> - үйлчилгээний зураг
NANA гоо сайхны эмнэлгийн<br/><b>нүүрний өөх соруулах мэс заслын онцлог</b> - үйлчилгээний зураг

NANA гоо сайхны эмнэлгийн
нүүрний өөх соруулах мэс заслын онцлог

  • 01.

    100% гар ажиллагааОлон жилийн туршлагатай мэргэжлийн эмч баг хамт олон хувь хүн бүрт тохирсон өөх соруулах мэс заслыг хийж гүйцэтгэнэ.

  • 02.

    1:1 Хувь хүн бүрт тохирсон мэс засал Хувь хүн бүрийн нүүрний хэлбэр болон мэдрэлийн судас, тунгалгийн булчирхай зэргийг нарийн тооцож нүүрний илүүдэл өөх соруулах мэс заслыг хийдэг.

  • 03.

    Зөхөн илүүдэл өөхийг соруулнаИлүүдэл цэвэр өөхийг л соруулж авах тул үр дүнтэй мэс заслыг хийж гүйцэтгэнэ.

  • 04.

    Нүүрний өөх соруулах хэсэг тус бүрт тохируулан хэрэглэх боломжтой тусгай зүү 1-2mm хэмжээтэй маш нарийн зүсэлт хийхдээ cannula буюу тусгай зүү хэрэглэдэг тул сорви бага бөгөөд хурдан эдгэх боломжтой.

Нүүрний өөх соруулах мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1цаг
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Хэсэгчилсэн мэдээ алдуулалт аль эсвэл нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Байхгүй
  • Цусны уут
    Цусны уут
    Байхгүй
  • Оёдол авах
    Оёдол авах
    Байхгүй
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Шууд
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    Мэс заслын дараа 1 долоо хоног

NANA Гоо сайхны эмнэлгийн нүүрний өөх соруулах мэс заслын туршлага, аргачлал

Мэс заслын арвин туршлагатай эмч баг хамт олон мэс заслыг хийнэ.

  • Арвин туршлагатай эмнэлгийн баг - дэлгэрэнгүй зураг
    Арвин туршлагатай эмнэлгийн баг
    Арвин туршлага, ур чадвартай эмнэлгийн баг таны хүсэлд нийцсэн, сэтгэл ханамжтай үр дүнг бий болгохын төлөө ажиллана.
  • Мэдээ алдуулалтын эмч баг хамт олон - дэлгэрэнгүй зураг
    Мэдээ алдуулалтын эмч баг хамт олон
    Мэс заслын үед бүтэн мэдээ алдуудалтаас авахуулан хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийх явцад мэдээ алдуулалтын эмч мэргэжилтнүүд хянаж ажилладаг.
  • Мэс заслын дараах лазер арчилгаа - дэлгэрэнгүй зураг
    Мэс заслын дараах лазер арчилгаа
    Лазер арчилгааг хийснээр цусны эргэлтийг сайжруулж биеэс хорт бодисыг гадагшлуулж арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
  • Их сургуулийн эмнэлгийн түвшний эмнэлгийн орчин - дэлгэрэнгүй зураг
    Их сургуулийн эмнэлгийн түвшний эмнэлгийн орчин
    Илүү нарийн мэс засал хийж, амжилттай үр дүнд хүрэхэд туслах ялгаатай, дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг.

NANA гоо сайхны эмнэлэг хариулж байна Q & A

  • Өөх соруулах мэс засал нь <b>тарилга эмчилгээнээс юугаараа илүү вэ?</b> - дэлгэрэнгүй зураг

    Өөх соруулах мэс засал нь тарилга эмчилгээнээс юугаараа илүү вэ?

    Өөх соруулах мэс засал нь арьсан доорх хэт их хуримтлагдсан өөхний давхаргыг арилгаж, биеийн галбир, хэлбэрийг засах мэс заслын арга юм. Таргалалтын зэрэг нь өөхний эсийн тоо болон хэмжээнээс хамаардаг. Өөхний эсийн хэмжээг дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, тарилгын эмчилгээ зэргээр багасгах боломжтой боловч үүний дараа йо-йо үүсэх тохиолдол байдаг. Харин өөх соруулах мэс засал нь өөхний эсийн хэмжээг бус, өөхний эсийн тоог багасгадаг мэс заслын арга тул харьцангуй йо-йо бага байдаг.

Нүүрний өөх соруулах мэс заслыг дараах хүмүүст санал болгож байна!

Нүүрний өөхийг соруулж авснаар V хэлбэртэй жижигхэн нүүртэй болох боломжтой.

  • 01

    Нүүрээрээ өөх ихтэйн улмаас том нүүртэй харагддаг хүмүүс

    Нүүрний <b>өөх соруулах мэс заслыг</b> <b>дараах хүмүүст санал болгож байна!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 02

    Эрүүгээрээ өөхлөг хүмүүс

    Нүүрний <b>өөх соруулах мэс заслыг</b> <b>дараах хүмүүст санал болгож байна!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 03

    Ясанд зүсэлт хийлгүйгээр V хэлбэрийн нүүртэй болмоор байгаа хүмүүс

    Нүүрний <b>өөх соруулах мэс заслыг</b> <b>дараах хүмүүст санал болгож байна!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 04

    Хоолны дэглэм барьсан ч нүүрээрээ турдаггүй хүмүүс

    Нүүрний <b>өөх соруулах мэс заслыг</b> <b>дараах хүмүүст санал болгож байна!</b> - дэлгэрэнгүй зураг
  • 05

    Биенээс илүүтэй нүүрээрээ өөхлөг хүмүүс

    Нүүрний <b>өөх соруулах мэс заслыг</b> <b>дараах хүмүүст санал болгож байна!</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн өөх соруулах мэс заслын систем

  • InBody иж бүрэн шинжилгээ - дэлгэрэнгүй зураг

    InBody иж бүрэн шинжилгээ

    InBody хэмжилтээр биеийн нарийвчилсан мэдээллийг цуглуулж, биеийн бүтцийг шинжилсний үндсэн дээр илүү нарийн, олон талаас нь төлөвлөсөн мэс заслын төлөвлөгөө боловсруулна.

  • ЭХО үзлэг

    Өндөр нягтралтай ЭХО аппарат ашиглан арьсан доорх өөхөн давхаргын зузаан, тархалт болон байдлыг нарийвчлан тодорхойлж, хүн бүрт тохирсон мэс заслын төлөвлөгөөг сайтар боловсруулна.

    ЭХО үзлэг - дэлгэрэнгүй зураг
  • Эд эсийн гэмтлийг хамгийн бага хэмжээнд байлгах - дэлгэрэнгүй зураг

    Эд эсийн гэмтлийг хамгийн бага хэмжээнд байлгах

    Судас болон мэдрэлийн эдийн гэмтлийг хамгийн бага хэмжээнд байлгаснаар мэс заслын дараах хурдан эдгэрэлтийг дэмжиж, хөхрөлт болон өвдөлтийг багасгана.

  • Нарийн нямбай өөх соруулах

    Арьсны доорх өнгөц өөхөн давхаргыг хүртэл нарийн нямбай сорж авснаар мэс заслын дараах арьсны унжилтыг хамгийн бага хэмжээнд байлгаж, арьсны гадаргуу овгор, хонхор болохоос сэргийлнэ.

    Нарийн нямбай өөх соруулах - дэлгэрэнгүй зураг
  • Хүн бүрт тохирсон эмийн жор - дэлгэрэнгүй зураг

    Хүн бүрт тохирсон эмийн жор

    Мэс заслын дараа хүн бүрийн биеийн галбир болон хооллох дадлыг харгалзан хоол тэжээлийн зөвлөгөө өгч, тохирсон жин хасах эмийг жороор олгон, илүүдэл өөхгүй үзэсгэлэнтэй галбирыг бий болгоход тусална.

Мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

NANA гоо сайхны эмнэлэг нь төрөл бүрийн, системтэй мэс заслын дараах арчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өөх соруулах мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

  • 1 дэх долоо хоног

    Биеийн хэсэг тус бүрт зориулсан хэт улаан туяаны арчилгаа

    Биеийн хэсэг тус бүрт хэт улаан туяаны арчилгаа хийж, цусны эргэлтийг сайжруулан мэс заслын дараа үлдсэн хаягдал бодисыг багасгана..

NANA-гаас зөвлөж буй
Өөх соруулах мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүрээ угаах болон усанд орох

    Мэс заслын дараа 2 хоногийн дараагаас усанд орж болно.Усанд орохдоо ус нэвтрүүлдэггүй наалтыг наасан хэвээр нь усанд орно уу. Усанд орсны дараа зөвхөн ус нэвтрүүлдэггүй наалтыг солино уу.

  • 02

    Эдгэрэлтийн явц

    Мэс заслын дараах 1–2 хоногийн хугацаанд зүсэлтийн хэсгээр бага зэрэг цус гарах тохиолдол байж болно.Зүсэлтийн хэсгээс цус болон улаан өнгийн шингэн гарах боломжтой бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл тул цэвэр марль эсвэл даавуугаар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Унтаж байх үед ор дэвтэж болзошгүй тул дэвсгэр эсвэл ус нэвтрүүлдэггүй дэвсгэр дэвсэх нь тустай.

    Мэс заслын хэсэгт өөхөн эд бөөгнөрөх үзэгдэл илэрч болно.Өөхөн эд бөөгнөрөх үзэгдэл илэрч болох бөгөөд 3 сарын дараагаас аажмаар арилна. Мөн мэс заслын хэсгийн арьсны мэдрэхүйн мэдрэмж түр хугацаанд буурч болно.

  • 03

    Шахалтын хувцас өмсөх тохиолдолд

    Мэс заслын дараах 1 сарын хугацаанд шахалтын хувцсыг 24 цагийн турш байнга өмсөнө үү.Шахалтын хувцас нь хаван буулгах болон арьсыг агшааж, чангалахад ихээхэн тусалдаг.

    Шахалтын хувцсыг заавал үрчлээс үүсгээгүй, тэгш байдлаар өмсөнө үү.Шахалтын хувцсыг үрчлээтэй өмссөн тохиолдолд мэс заслын хэсгийн арьс овгор, хонхор болох шалтгаан болж болзошгүй тул анхаарна уу.

    Шахалтын хувцсыг хэвтэж байхдаа тайлж, өмсөх болон тайлах үедээ ойр дотнын хүний тусламж аваарай.Шахалтын хувцсыг тайлах үед даралтын нөлөө арилж, цусны даралт буурснаар толгой эргэх тохиолдол гарч болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох хэвтэж байхдаа шахалтын хувцсаа тайлж, өмсөх болон тайлах үедээ ойр дотнын хүний тусламж авахыг зөвлөж байна.

  • 04

    Шахалтын хувцас өмсөхгүй тохиолдолд

    Мэс заслын дараа мэс заслын хэсэгт боосон шахалтын боолтыг дараагийн өдрийн үдээс хойш гэртээ тайлна уу.Шахалтын боолтыг тайлсны дараа мэс заслын хэсгийн байдлыг шалгана уу. Хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтэй холбоо барина уу.

  • 05

    Шархны арчилгаа

    Өөх соруулах мэс заслын хэсгийн оёдлыг ихэвчлэн мэс заслын дараах 7 дахь өдрийн орчимд авна.Өөх соруулах мэс заслын хэсгийн оёдлыг ихэвчлэн мэс заслын дараах 7 дахь өдрийн орчимд авах боломжтой бөгөөд шархны байдлаас хамааран 10–14 дэх өдөрт авах тохиолдол ч бий.

    Зүсэлтийн хэсгийн сорвийг багасгахад сорви арилгах тос хэрэглэх нь тустай.Эмнэлгээс жорын дагуу бичиж өгсөн тосыг тогтмол хэрэглэвэл сорвийг багасгахад тус болно.

    Хаван нь 3 сараас дээш хугацаанд аажмаар буурч арилна.Хаван нь хүн бүрээс хамааран ялгаатай боловч ойролцоогоор 3 сарын хугацаанд аажмаар буурч, бүрэн эдгэрч эцсийн галбирыг харахын тулд ойролцоогоор 6 сарын хугацаа шаардлагатай.

  • 06

    Архи, тамхины хэрэглээ

    Мэс заслын дараах 1 сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татахаас зайлсхийнэ үү.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлтэд сөргөөр нөлөөлж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Эвент