Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засал

Төрөлхийн мэт тод, зөв хэлбэр гаргаж мэдэгдэхүйц өөрчлөлтийг өгнө!

NANA-гийн нарийн мэдрэмж, ур чадвараар төгс зохицлыг бүрдүүлнэ.

Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засалfacial contouring surgery

Хүн бүрийн нүүрний онцлог болон өөрт нь тохирох хамгийн төгс нүүрний шугамыг харгалзан үзэж, шаардлагатай бүх арга, техникийг хослуулан хийдэг цогц нүүрний хэлбэр засах мэс засал юм.

  • Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засалгэж юу вэ?

    Хүн бүрийн нүүрний яс болон зөөлөн эдийг нарийвчлан шинжилж, тэнцвэртэй нүүрний шугам, зохицлыг бүрдүүлэхийн тулд авах ясны хэмжээг тохируулан хийдэг хувь хүнд тохирсон гоо сайхны мэс засал юм.

    <b>Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засал</b>гэж юу вэ? - дэлгэрэнгүй зураг
  • Нүүрнийзөв төрхгэдэг нь?

    Үсний шугамаас хоёр хөмсөгний хоорондох зай, хоёр хөмсөгний хоорондох хэсгээс хамрын багана хүртэлх зай, хамрын баганаас эрүүний үзүүр хүртэлх зай нь бүгд ижил харьцаатай буюу 1:1:1 байх нь зохистой гэж үздэг.

    Мөн хоёр талын шанааны ясны хамгийн өргөн хэсгийн хоорондох зай нь чамархайн хэсгийн өргөнөөс ойролцоогоор 10%-иар илүү, хоёр талын доод эрүүний өнцөг хоорондын зай нь чамархайн хэсгийн өргөнөөс ойролцоогоор 20%-иар бага байх хэлбэрийг нүүрний хамгийн зохистой харьцаа гэж үзэж болно.

    Нүүрний<b>зөв төрх</b>гэдэг нь? - дэлгэрэнгүй зураг

Нүүрний ясны мэс заслын төрлүүд

Хэт хөгжсөн эрүү болон шанааны ясыг засаж, V-хэлбэрийн нүүрний хэлбэрийг бий болгож өгнө.

  • Дөрвөлжин эрүү багасгах мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Дөрвөлжин эрүү багасгах мэс засал
    Дөрвөлжин эрүүний ясны тайралт хийж, өнцөг болон шаталсан хэлбэр үүсэхгүй, төрөлхийн мэт V-хэлбэрийг бий болгоно.
  • Шанаа багасгах мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Шанаа багасгах мэс засал
    Өргөн шанааны ясыг дотогш нь шилжүүлэн тогтоож, жижиг бөгөөд нүүрний гурван хэмжээст байдлыг тодруулна.
  • Урд эрүүний мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Урд эрүүний мэс засал
    Нүүрний харьцаанд тохируулан эрүүний үзүүр хүртэл төгс нарийхан V-хэлбэрийг бий болгоно.
  • Ясны зузаанаас багасгах - дэлгэрэнгүй зураг
    Ясны зузаанаас багасгах
    Ясны гадна талын зөвхөн нэг давхаргыг тайрч, эрүүний ясны зузааныг багасгаснаар урдаас харахад ч нарийхан харагдах хэлбэрийг бий болгоно.
Нүүрний хэлбэр засах 3 төрөл — Чондам NANA Plastic Surgery - үйлчилгээний зураг
Нүүрний хэлбэр засах 3 төрөл — Чондам NANA Plastic Surgery - үйлчилгээний зураг

NANA гоо сайхны эмнэлгийн
ясны мэс заслын이
давуу тал

  • 01.

    Үр дүнтэй мэс засалСалбар бүрийн мэргэшсэн эмчийн сэтгэл ханамжийг бус, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, мэргэжлийн түвшинд мэс заслыг хийдэг.

  • 02.

    Аюулгүй мэс засалТогтвортой цахилгаан хангамжийг хангахын тулд тасралтгүй тусгай төхөөрөмж (UPS)-өөр тоноглож, аюулгүй мэс заслын тогтолцоог бүрдүүлсэн.

  • 03.

    Мэдээ алдуулалтын системМэс заслын өдөр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайтар шалгасны дараа хамгийн тохиромжтой бөгөөд аюулгүй мэдээ алдуулалтын аргыг сонгон мэс заслыг хийдэг.

  • 04.

    Системтэй мэс засалСалбар тус бүрийн мэргэшсэн эмч нарын нарийн уялдаа холбоо, системтэй хамтын ажиллагааны тогтолцоонд тулгуурлан аюулгүй бөгөөд байгалийн үзэсгэлэн гоог бий болгоно.

  • 05.

    Орчин үеийн дэвшилтэт мэс засалМэргэжлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тул мэс заслын явцад гарч болзошгүй аливаа нөхцөл байдалд шуурхай, найдвартай арга хэмжээ авах боломжтой.

Мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1 цаг
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Бүтэн норкоз
  • Оёдол авахуулах
    Оёдол авахуулах
    1 удаа
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    5~7хоногийн дараа
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    7хоногийн дараа

NANA гоо сайхны эмнэлгийнясны мэс заслын онцлог

Боломжит бүх арга, дэвшилтэт технологийг ашиглан таны хүссэн үзэсгэлэн гоог бий болгоно. Хүн бүрийн яс, зөөлөн эд болон арьсны онцлогийг харгалзан хамгийн тохиромжтой мэс заслын аргыг сонгон хэрэгжүүлдэг.

  • Арьс унжих NO - дэлгэрэнгүй зураг
    Арьс унжих NO
    Шанааны яс багасгасны дараа зохих хэмжээнд эргүүлэн байрлуулж, арьс унжих үзэгдлийг аль болох багасгана.
  • Сорвины асуудал - дэлгэрэнгүй зураг
    Сорвины асуудал
    Амны хөндийн зүсэлт болон хамгийн бага зүсэлтээр мэс заслыг хийж, мэс заслын дараах арчилгаагаар сорви үүсэхийг аль болох багасгана.
  • Нарийн зүсэлт - дэлгэрэнгүй зураг
    Нарийн зүсэлт
    Нарийн, урт шугамын дагуу яс тайрах мэс заслыг хийж, эрүүнд өнцөгтэй яс үлдээлгүй, толигор, жигд эрүүний шугамыг бий болгож өгнө.
  • Бат бэх давхар бэхэлгээ - дэлгэрэнгүй зураг
    Бат бэх давхар бэхэлгээ
    Яс бүрэн нийлэхгүй байх эрсдэлээс сэргийлэхийн тулд титан материалаар хийсэн бат бөх бэхэлгээний пин ашиглан давхар бэхэлгээ хийдэг.
  • Нүүрний ясны гурвалсан мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Нүүрний ясны гурвалсан мэс засал
    Дөрвөлжин эрүү багасгах мэс засал + шанааны яс багасгах мэс засал + эрүүний үзүүр засах мэс заслыг төгс харьцаагаар хослуулан хийж, төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүүрний хэлбэрийг бий болгож өгнө.
  • Нүүрний ясны хоёролсон мэс засал - дэлгэрэнгүй зураг
    Нүүрний ясны хоёролсон мэс засал
    Дөрвөлжин эрүү багасгах мэс засал + шанааны яс багасгах мэс заслыг хослуулан хийж, урдаас болон хажуу талаас аль ч өнцгөөс харахад толигор, нарийхан V-хэлбэрийг бий болгож өгнө.

Нүүрний ясны гурвалсан мэс засал Q & A

  • Нүүрний яс болон зөөлөн эдийг хамтад нь нарийвчлан шинжилж, хүн бүрийн нүүрний хэлбэрт тохирсон яс тайрах хэмжээг төлөвлөн хийдэг хувь хүнд тохирсон мэс засал юм.
  • Шанаа, дөрвөлжин эрүү болон эрүүний үзүүрийн харьцаа, зохицлыг харгалзан үзэж, зөөлөн бөгөөд байгалийн харагдах нүүрний шугамыг бүрдүүлэхэд чиглэнэ.
  • Зөвхөн нүүрний хэмжээг багасгах бус, нүүрний нийт төрх, харьцаа, тэнцвэрийг бүхэлд нь харгалзан мэс заслыг төлөвлөн хийдэг.
  • Нүүрний хэлбэр болон ясны бүтцээс хамааран мэс заслын хүрээ, арга нь хүн бүрт өөр байж болно.

Нүүрний ясны мэс заслын дараа
эдгэрэх үйл явц

Мэс засалтай адил үр дүнд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол мэс заслын дараах арчилгаа юм. NANA гоо сайхны эмнэлэг нь нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдэд зориулан мэс заслын дараах сэргэлтийг дэмжих тусгай арчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

  • 01

    Хаван бууруулах маск болон витамины арчилгаагаар цусны эргэлтийг дэмжинэ.

    Нүүрний ясны <b>мэс заслын дараа</b><br/><b>эдгэрэх үйл явц</b> - дэлгэрэнгүй зураг
  • 02

    Өндөр давтамжийн (RF) арчилгаа болон Healight арчилгаагаар хурдан эдгэрэлтийг дэмжинэ.

    Нүүрний ясны <b>мэс заслын дараа</b><br/><b>эдгэрэх үйл явц</b> - дэлгэрэнгүй зураг
  • 03

    Эдгэх явцад нүүрээ бүрэн цэвэрлэж чадахгүй байснаас үүссэн үхэжсэн арьс болон тослогийг эрчимтэй арчлах тусгай арьс арчилгаа.

    Нүүрний ясны <b>мэс заслын дараа</b><br/><b>эдгэрэх үйл явц</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлэгаюулгүй мэс заслын давуу тал

  • Мэс заслын өмнөх нарийвчилсан 3D-CT шинжилгээ

    Мэс заслын өмнөх нарийвчилсан 3D-CT шинжилгээ

    Мэс заслын өмнө 3D-CT-ээр дамжуулан нарийн үзлэг хийснээр хүн бүрийн нүүрний ясны бүтэц ба хэлбэр, булчингийн давхарга болон зөөлөн эдийн байдал, мэдрэлийн эс байрлал гэх мэт хэсгүүдийг олон өнцгөөс нарийн анализ хийж, мэс заслын өмнө нарийвчилсан төлөвлөгөө гаргана.

  • Мэс заслын өмнөх цогц шинжилгээний систем

    Мэс заслын өмнө сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан цогц шинжилгээ хийж, аюулгүй мэс засал хийх боломжтой болно. Улсын сертификатаар баталгаажсан 50 гаруй шинжилгээний зүйл агуулсан шинжилгээгээр өвчтөн бүрийн эрүүл мэндийн байдлыг хянаж, нарийвчлан оношлон, хүн бүрт тохирсон нарийвчлалтай мэс засал хийнэ.

    Мэс засалын өмнөх цогц шинжилгээний систем
  • Төрөл бүрийн эмч нарын консультацийн систем

    Салбар бүрийн мэргэшсэн эмч нарын хамтын зөвлөгөө, хамтын ажиллагааны тогтолцоо

    Олон жилийн гоо сайхны мэс заслын туршлага, өндөр ур чадвар, мэргэжлийн мэдлэгтэй салбар бүрийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн баг хамтран ажиллаж, аюулгүй бөгөөд сэтгэл ханамж өндөр үр дүнд хүрэхийн тулд мэс заслын өмнөхөөс эхлээд бүх үйл явцыг уялдаа холбоотойгоор хэрэгжүүлдэг.

    Эмнэлзүйн арвин туршлагатай нүүрний хэлбэр засах мэс заслын тусгай баг нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал болон үзэсгэлэн гоог хариуцан ажилладаг.

  • Мэдээ алдуулалтын мэргэжилтэн эмч

    Мониторингийн системээр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг цаг тутам хянаж, мэс заслын өмнөх үеэс эхлэн мэс заслын дараах сэргэлт хүртэл мэдээ алдуулалт, өвдөлт намдаах эмчилгээний мэргэшсэн эмч 1:1 үйлчлүүлэгчийг хариуцан, мэс заслын бүх үе шатыг аюулгүй байдал талаас нь нарийн хянадаг.

    Анестезиологийн эмч оршин суугаа
  • Нүүрний дүрвэлжин мэс засалын хойшхи сүргэлтийн удирдамжийн шийдэл

    Эдгэрэлтийн үйл явцыг хянах систем

    NANA гоо сайхны эмнэлэг нь нүүрний хэлбэр засах мэс заслын дараах тогтвортой, үзэсгэлэнтэй, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд нийт сэргэлтийн арчилгааны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

    Хаванг хурдан бууруулахад чиглэсэн хавангийн арчилгааны хөтөлбөр болон төрөл бүрийн тусгай арчилгааг санал болгож, үйлчлүүлэгчийн хурдан бөгөөд сэтгэл ханамжтай сэргэлтэд тусалдаг.

Нүүрний ясны мэс заслын дараах арчилгааны систем

Мэс засалтай адил үр дүнд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол мэс заслын дараах арчилгаа юм. NANA гоо сайхны эмнэлэг нь нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдэд зориулан мэс заслын дараах эдгэрэлтийн арчилгааны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

  • Эмнэлгийн маск

    NANA гоо сайхны эмнэлгийн эмчилгээний мэргэжлийн мэдлэг, туршлагыг шингээсэн эрчимжүүлсэн арчилгааны маск нь арьсны хамгаалалтын давхаргыг бүрдүүлж, арьсыг чийгшүүлэн, эрч хүчтэй болгоход тусална.

  • Мэс заслын дараах арчилгааны сэт

    Мэс засал хийлгэсэн бүх үйлчлүүлэгчдэд хурдан эдгэрэлт, хаван бууруулах болон тайвшруулах үйлчилгээтэй “Мэс заслын дараах арчилгааны иж бүрдэл”-ийг бэлэглэнэ.

  • Арьсны өнгө төрхийг сайжруулж, арьсны нөхөн төлжилтийг дэмжих Healight

    Эсийн эдгэрэлтийг дэмжиж, үрэвслийг багасган, гэмтсэн арьсны уян хатан чанарыг сайжруулж, улайлтыг багасгахад тусална.

  • Лимфийн эргэлт болон арьсны уян хатан чанарыг сайжруулах RF өндөр давтамжийн арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлгийн анагаах ухааны мэдлэг, туршлагыг шингээсэн эрчимжүүлсэн арчилгааны маск нь арьсны хамгаалалтын давхаргыг бүрдүүлж, чийгшил болон арьсны эрч хүчийг нэмэгдүүлэхэд тусална.

  • Шархны сорви арчилгаа

    Зүсэлтийн хэсгийн эргэн тойрон дахь ширхэглэг эдийг татан оролцуулж, Scar Remodeling явагдсан тохиолдолд сорвины арчилгаа хийнэ.

  • Уураар гуужуулах арчилгаа болон чийгшүүлэх арчилгаа

    Гэмтсэн арьсны эдэд коллаген болон эластины нийлэгжилтийг дэмжиж, арьсны эдийг нөхөн сэргээхийн зэрэгцээ арьсны нөхөн төлжилтийг хурдасгахад тусална.

  • Арьсны уян хатан чанарыг сайжруулах арчилгаа

    Эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, бодисын солилцоог хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэн, коллаген болон эластины давхаргыг нэмэгдүүлснээр арьсны уян хатан чанарыг сайжруулна.

  • Хаван бууруулах болон үрэвслийн эсрэг тарилга

    Судасны агшилт болон эдийн гэмтлийг нөхөн сэргээж, цусны эргэлт болон лимфийн эргэлтийг дэмжин, хурдан эдгэрэхэд тусална.

  • Тогтмол явцын хяналт

    Мэс заслын дараа ч хариуцсан эмч болон томилогдсон тусгай арчилгааны менежер биечлэн мэс заслын дараах эдгэрэлтийн явцыг хянаж ажиллана.

Мэс заслын дараах арчилгаа

NANA гоо сайхны эмнэлэг нь олон төрлийн, системтэй мэс заслын дараах арчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Нүүрний ясны мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

  • Эхний 7 хоног

    Гуужуулах ▶ Маск/ Healight

    Гуужуулах арчилгаа болон маск ашиглан чийгшүүлэх арчилгаа хийж, эсийн нөхөн төлжилт болон арьсны уян хатан чанарыг сайжруулна. Мөн Healight арчилгаагаар арьсны өнгө төрхийг сайжруулна.

  • 2дахь долоо хоног

    Өндөр давтамжийн аппарат ▶ Маск/ Healight ▶ Эмчийн үзлэг

    RF өндөр давтамжийн арчилгаагаар хөхрөлт болон хаванг багасгаж, Healight арчилгаагаар арьсны уян хатан чанарыг сайжруулсны дараа хариуцсан эмч эдгэрэлтийн явцыг шалгана.

NANA эмнэлгийн нүүрний ясны
мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах болон усанд орох

    Оёдлыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү.Нүүрний наалт болон оёдлыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү.

    Мэс заслын маргааш өдрөөс шүдээ угааж болно.Шүдээ мэс заслын дараагийн өдрөөс эхлэн ердийнхөөрөө угааж болох боловч жижиг сойз ашиглан болгоомжтой угаана уу.

    Мөн амны хөндийн зүсэлттэй мэс заслын дараа эмчийн заасан Hexamedine-ийг ус 7 : Hexamedine 3 харьцаагаар шингэлж, амаа зайлахыг зөвлөж байна.

    Хоол идсэний дараа бүр амаа зайлахыг зөвлөж байгаа бөгөөд ойролцоогоор 3–4 цагийн зайтайгаар хэт хүчтэй биш, зөөлөн амаа зайлна уу.

  • 02

    Үзлэг

    Мэс засал хийсэн хэсгийг цочроох, хүчтэй цохилт авах тохиолдолд цус алдах эсвэл цусан хураа үүсэх эрсдэлтэй.Мэс засал хийсэн хэсгийг цочроох, хүчтэй цохилт авах тохиолдолд цус алдах эсвэл цусан хураа үүсэх эрсдэлтэй. Нүүрэнд даралт өгөх аливаа үйлдлээс зайлсхийж, болгоомжтой байна уу. (Бөөлжих, бие засах үед хүчтэй дүлэх, ханиах, найтаах, толгойгоо доош бөхийлгөх зэрэг)

    Хацар, уруул болон шүдний мэдрэхүй түр хугацаанд буурах тохиолдол гарч болно.Хацар, уруул болон шүдний мэдрэхүй түр хугацаанд буурах тохиолдол гарч болно. Гэхдээ богино хугацаанд 1–2 сарын дотор, удаан тохиолдолд 1 жилийн хугацаанд аажмаар сайжрах тул хэт санаа зовох шаардлагагүй.

  • 03

    Хавангийн арчилгаа

    Мэс заслын дараа хаван болон хөхрөлт доош чиглэлд тархаж, хүзүүний доод хэсэг хүртэл бууж харагдах тохиолдол байдаг.Хаван үлдсэн хэсгүүдээс шалтгаалан нүүрний зарим хэсэг тэгш бус харагдаж болох боловч хаван бүрэн буусны дараа аажмаар тэнцвэртэй болж хэвийн байдалдаа ордог тул хэт санаа зовох шаардлагагүй.

    Мэс заслын дараа хүйтэн болон бүлээн жинг тохирох хугацаанд нь зөв хэрэглэнэ үү.Мэс заслын дараах нүүрний хаван нэмэгдэх эхний 3 хоногт хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлж, хаван үүсэхийг багасгахад тустай.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

    Нүүрний мэдрэхүй түр хугацаанд буурсан байдаг тул жин тавих үед хэт хүйтэнд түлэгдэх (хөлдөх) болон халуунд түлэгдэхээс болгоомжлоорой.

  • 04

    Хооллолт

    Мэс заслын дараагийн өдөр – мэс заслын дараах 1 долоо хоногМэс заслын дараагийн өдрөөс эхлэн 1 долоо хоногийн турш шингэвтэр зутан зэрэг зөөлөн хоол хүнс хэрэглэж, соруул хэрэглэхгүй байна уу.

    Мэс заслын дараах 1 долоо хоногоос 4 долоо хоног хүртэл (шанааны ясны мэс засал хийлгэсэн тохиолдолд 6 долоо хоног хүртэл)Мэс заслын дараах 1 долоо хоногоос 4 долоо хоног хүртэл ердийн хоол хүнс хэрэглэж болох боловч зөвхөн зөөлөн хоол иднэ үү. Хатуу болон зажлуур их шаарддаг хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

    ※ Хориглох хүнс: Мах (маш жижиглэн татсан махнаас бусад), хэрчсэн хатуу кимчи, навчит ногоо (кимчи болон навчит ногоог жижиглэн хэрчиж хэрэглэнэ үү), далайн амьтан, хатаасан далайн амьтан, будааны боов (тток), бохь, чихэр, самар зэрэг.

  • 05

    Нүүрний сойгч зүүх заавар

    Мэс заслын дараа 3 хоног зүүгээрэйМэс заслын дараах 3 хоногийн турш зүүж хэрэглэнэ үү. Боолтыг хэт чанга боох шаардлагагүй бөгөөд 24 цагийн турш тасралтгүй зүүх шаардлагагүй.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс 1 долоо хоног хүртэл сойлт зүүхгүй, чөлөөтэй байлгана уу. Мэс заслын дараах 1 долоо хоногоос 1 сар хүртэл сойлт завсарлагатайгаар зүүж хэрэглэнэ үү.Мэс заслын дараах 1–4 долоо хоногийн хугацаанд даралтат боолтыг завсарлагатайгаар зүүх нь арьс агшихад тустай байдаг (ялангуяа эрүүний үзүүрийн мэс засал хийлгэсэн тохиолдолд). Гэхдээ заавал зүүх шаардлагатай биш.

  • 06

    Шанааны мэс заслын нэмэлт заалт

    Шанааны мэс засал хийлгэсэн бол дараах заалтыг дагана уу.Хамраа нийх, амаа хэт том ангайх (3 хурууны өргөнөөс илүү) үйлдлийг 6 долоо хоногийн турш аль болох хийхгүй байхыг зөвлөж байна.

    Гэхдээ эрүүний үеийн наалдац үүсэхээс сэргийлэхийн тулд амаа байгалийн хэмжээнд нээж, хаах хөдөлгөөнийг тогтмол хийж байгаарай.

    Мөн чамархайн үсний хэсгийн зүслэгийн боолт норсон тохиолдолд шинэ цэвэр боолтоор зөөлөн сольж тавина уу.

Эвент