УНЖУУ ХАМРЫН МЭС ЗАСАЛ

NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн “Унжуу хамрын мэс засал” нь хамрын үзүүр доош унжиж, дээд уруулын хэсгийг халхлах эсвэл инээх үед хамрын үзүүр улам доош унжиж, бүргэдийн хамар мэт харагддаг байдлыг засах мэс засал юм.

Унжуу хамархамар

NANА гоо сайхны мэс заслын эмнэлгийн унжуу хамрын мэс засал нь хамрын үзүүр доош унжиж, дээд уруулын хонхорхой хэсгийг халхлах эсвэл инээх үед хамрын үзүүр улам доош унжиж, бүргэдийн хамар мэт харагддаг байдлыг засах мэс засал юм.

  • Нүүрний нийт харьцаанд тааруулж хийх унжуу хамрын мэс засал

    Нүүрний харьцаатай харьцуулахад хамар хэт урт эсвэл үзүүр нь доош унжсан бол нүүр урт, наснаасаа ахимаг харагдаж болно.
    Үүний шалтгаан нь хамрын таславчийн мөгөөрс хэт урт байх, эсвэл хамрын үзүүрийн мөгөөрс доош чиглэсэнтэй холбоотой байж болно. Шаардлагатай тохиолдолд инээх үед хамрын үзүүрийг доош татдаг булчинг тайрч, унжсан мөгөөрсийг дээш эргүүлэн бэхэлснээр хамрын үзүүрийг засаж, илүү тэнцвэртэй хэлбэрийг бий болгоно.

    Нүүрний нийт харьцаанд тааруулж хийх <b>унжуу хамрын мэс засал</b> - дэлгэрэнгүй зураг
  • Гурван хэмжээст нарийвчилсан шинжилгээнд үндэслэсэн төгс шийдэл унжуу хамрын мэс засал

    Унжуу хамар · урт хамар нь хажуу талаас харахад энгийн хамартай харьцуулахад хамар-уруулын зай бага байдаг бөгөөд ялангуяа инээх үед хамар илүү урт харагддаг. Мөн урдаас харахад хамрын үзүүр доош унжиж, дээд уруулын хонхорхой хэсгийг халхалдаг нь онцлог юм.
    Тиймээс үүнийг засахын тулд хамрын уртыг багасгаж, доош унжсан хамрын үзүүрийг дээш өргөх шаардлагатай.

    Гурван хэмжээст нарийвчилсан шинжилгээнд үндэслэсэн төгс шийдэл <b>унжуу хамрын мэс засал</b> - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн унжуу хамар · урт хамрын мэс засал хийх арга

Унжуу хамар · урт хамрыг засахын тулд хамрын уртыг багасгаж, доош унжсан хамрын үзүүрийг дээш өргөх шаардлагатай.

  • 01 - дэлгэрэнгүй зураг
    01
    Мэс заслын өмнөх унжуу, урт хамар
  • 02 - дэлгэрэнгүй зураг
    02
    Хамрын үзүүрийн мөгөөрсийг тайрч багасгасны дараа үлдсэн мөгөөрсийг дээш татаж байрлуулан оёно.
  • 03 - дэлгэрэнгүй зураг
    03
    Хамрын таславчийг уртасгах мэс заслын аргаар хамрын мөгөөрсийг дээш шилжүүлэн байрлуулж бэхэлсний дараа хамрын үзүүрийг доош татдаг булчинг тайрч, дахин унжихаас сэргийлнэ.
  • 04 - дэлгэрэнгүй зураг
    04
    Шаардлагатай тохиолдолд суулгац ашиглан хамрын нурууг өндөрлөх эсвэл хамрын үзүүрт өөрийн мөгөөрс нэмж, дээш өргөнө.
NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн<br/>унжуу хамар · урт хамрын мэс заслын<br/><b>3 үндсэн зарчим</b> - үйлчилгээний зураг
NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн<br/>унжуу хамар · урт хамрын мэс заслын<br/><b>3 үндсэн зарчим</b> - үйлчилгээний зураг

NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн
унжуу хамар · урт хамрын мэс заслын
3 үндсэн зарчим

  • 01.

    Нүүрний төгс харьцааТөгс харьцаатай хамар гэдэг нь баруун, зүүн талдаа тэгш хэмтэй, хамрын урт нь нүүрний босоо уртын 1/3 орчим байх бөгөөд нийт хэмжээ, өндөр болон бусад үзүүлэлт нь нүүрний ерөнхий төрхтэй зохицсон байхыг хэлнэ.

  • 02.

    Нарийвчилсан шинжилгээ ба дизайнНарийвчилсан үзлэг, шинжилгээгээр тодорхойлсон асуудалд үндэслэн хүн бүрийн онцлогт тохирсон мэс заслын аргыг сонгон хэрэгжүүлнэ. Унжуу хамар · урт хамрыг засахын тулд үүссэн шалтгааныг зөв тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг сонгон төлөвлөх шаардлагатай.

  • 03.

    1:1 хувь хүний онцлогт тохирсонХамар нь нүүрний төв хэсэгт байрладаг тул дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй хамгийн зохицсон харьцааг бий болгохыг зорьж, хүн бүрийн нүүрний онцлогт тохирсон мэс заслыг үндсэн зарчмын дагуу хийдэг.

Унжуу хамар · урт хамрын мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1 цаг
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Нойрсуулах мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Шаардлагагүй
  • Оёдол авах
    Оёдол авах
    Мэс заслын дараа 5–7 хоногт
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Оёдол авхуулсны дараа
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    2 удаа

NANA гоо сайхны эмнэлгийн Унжуу хамар · урт хамрын мэс заслын онцлог

Олон зуун удаагийн мэс засал хийж хуримтлуулсан туршлага, ур чадварт үндэслэн төгс төгөлдөрт ойр үр дүнг бий болгоно.

  • Хамрын хэлбэр, үйл ажиллагааг бүрэн хадгалсан гоо сайхан - дэлгэрэнгүй зураг
    Хамрын хэлбэр, үйл ажиллагааг бүрэн хадгалсан гоо сайхан
    Үйлчлүүлэгч бүрийн хамрын хэлбэр, харьцаа төдийгүй үйл ажиллагааг нь харгалзан үзэж, хамгийн тохиромжтой мэс заслын дизайныг боловсруулна.
  • 3D-CT оношилгоогоор нарийвчлан шинжилнэ - дэлгэрэнгүй зураг
    3D-CT оношилгоогоор нарийвчлан шинжилнэ
    3D-CT шинжилгээгээр нүүрний харьцаа, өнцөг болон асуудалтай хэсгүүдийг урьдчилан нарийвчлан шинжилнэ.
  • Хувь хүнд тохирсон тусгай дизайн - дэлгэрэнгүй зураг
    Хувь хүнд тохирсон тусгай дизайн
    Мэс заслын өмнө үйлчлүүлэгчийн хамрын байдал, хамрын үзүүр, хамрын нурууны өндөр болон урт, өнцгийг нарийвчлан шинжилнэ.
  • Эмчийн ур чадвар, туршлага - дэлгэрэнгүй зураг
    Эмчийн ур чадвар, туршлага
    Олон жилийн турш хуримтлуулсан ур чадвар, туршлагад үндэслэн мэс заслыг аюулгүй, нарийн нямбай гүйцэтгэнэ.

NANA гоо сайхны эмнэлгийн Q & A

  • Хамрын мэс заслын <b>хаван хэр удаан үргэлжлэх вэ?</b> - дэлгэрэнгүй зураг

    Хамрын мэс заслын хаван хэр удаан үргэлжлэх вэ?

    Хамрын мэс заслын дараах хаван нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг.
    Ерөнхийдөө мэс засал хийлгэснээс хойш 1 долоо хоногийн дараа чиг, оёдол, наалт зэргийг авна. Хүчтэй хаван болон хөхрөлт нь 1–2 долоо хоногийн дотор багасаж, ойролцоогоор 1 сарын дараа хамрын хэлбэр харьцангуй натурал болж эхэлнэ.
    Үлдэгдэл хаван болон сорви зэрэг нь 6 сар хүртэлх хугацаанд аажмаар сайжирна. Гэхдээ эдгэрэлтийн хугацаа нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан ялгаатай байж болно.

  • Хамрын мэс засал болон битүүрлийн эмчилгээ <b>  хоорондоо ямар хамааралтай вэ? </b> - дэлгэрэнгүй зураг

    Хамрын мэс засал болон битүүрлийн эмчилгээ хоорондоо ямар хамааралтай вэ?

    Битүүрлийн шалтгаан олон янз байдаг тул мэс заслын өмнө холбогдох мэргэжлийн эмчид үзүүлж, шалтгааныг нарийвчлан тодорхойлуулах шаардлагатай. Хамрын гоо сайхны мэс заслын дараа битүүрлийн шинж тэмдэг сайжрах тохиолдол нь хамрын таславчийн мурийлтаас үүдэлтэй хамар битүүрэх, битүүрлийн зэрэг асуудалтай үед мурийсан таславчийн мөгөөрсийг авч, мэс засалд ашиглах тохиолдол юм. Энэ нь битүүрлийг эмчлэх аргуудын нэг болох салстын доорх хамрын таславч авах мэс засалтай төстэй үйл явц тул битүүрлийн шинж тэмдэг сайжрах боломжтой. Харин битүүрэл нь өөр шалтгаантай бол тухайн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлийг арилгасны дараа битүүрэл сайжрах боломжтой.

NANA гоо сайхны эмнэлгийн найдвартай хамрын мэс засал

  • Хувь хүн бүрт тохирсон мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Хувь хүн бүрт тохирсон мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохирсон мэс заслыг эрхэмлэдэг. Тухайн хүний хамрын хэлбэр, онцлог, нүүрний бусад хэсэгтэйгээ зохицох байдал болон хувь хүний хүсэл сонирхлыг харгалзан мэс заслын дизайныг төлөвлөнө. Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хувв хүнд хамгийн тохирох натурал бөгөөд үзэсгэлэнтэй хамрыг урлана.

  • Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

    Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

    Мөн мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

    Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн  1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
  • Төрөлхийн мэт хамрын мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Төрөлхийн мэт хамрын мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэгт туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн нүүрний төв хэсэг болох хамрыг дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй зохицож, тэнцвэртэй харагдахаар мэс заслыг хийдэг.

  • Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

    Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

    Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

Хамрын мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

    Хамрын оёдлыг авсны маргааш өдрөөс нүүрээ угааж, будах боломжтой.Боолт болон наалтыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Хамрын ил оёдлыг авсны маргаашнаас нүүрээ угааж, нүүр будаж болно.
    Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Нүдний шилээ мэс заслаас хойш 1 сарын дараа зүүхийг зөвлөж байна. Мөн саун болон усан бассейнд 1 сарын хугацаанд орохгүй байхыг зөвлөж байна.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараах 2–3 хоногийн хугацаанд бага зэрэг цус гарах болон хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч болно.Мэс заслын дараа нэг сарын хугацаанд нусаа хүчтэй нийж болохгүй ба нэг сарын дараагаас зөөлнөөр нийж болно.

    Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.

  • 03

    Хавангийн арчилгаа

    Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавантай байна.Хамрын хаван хоёр талд адилхан хавдаж, адил хурдаар буудаггүй учраас үүнээс болоод хамар түр хугацаанд тэгш бус, харагдах боломжтой. Хаван бүрэн буух хүртэл ажиглагдах энэхүү тэгш бус байдал нь хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.

    Мэс заслын дараа хүйтэн/бүлээн жинг зааврын дагуу хэрэглэнэ.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

  • 04

    Шархны арчилгаа

    Эмнэлэг дээр ирж шархны цэвэрлэгээ хийлгэж, оёдол наалтаа авахуулна.Хэрэв хамрын дотор хөвөн хийсэн эсвэл чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний ар талд марль боолт хийсэн бол мэс заслын дараах 2–3 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж, хамрын хөвөн болон марль боолтыг авахуулан ариутгал, цэвэрлэгээ хийлгэнэ.

    Хамрын наалт болон оёдлыг мэс заслын дараах 6–7 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж авхуулна

    Шархны тос түрхэнэ.Мэс заслын дараа өглөө, оройд өдөрт 2 удаа хамрын дотор хэсэг болон зүслэгийн хэсгийг модтой хөвөнд уусмал шингээн зөөлөн цэвэрлэсний дараа эмчийн зааж өгсөн тосыг нимгэн түрхэнэ.

  • 05

    Архи тамхины хэрэглээ

    Мэс заслын дараа 1сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • 06

    Унтах байрлал

    Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

    Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Эвент