Унжсан цээж багасгах мэс засалgynecomastia
Эрэгтэйлэг, чанга цээжтэй болж өөртөө итгэлтэй мөр тэнэгэр алхаарай!
Танд дараах шинж тэмдэг байдаг уу?

NANA гоо сайхны эмнэлгийн
биеийн мэс заслын онцлог
- 01.
Хувь хүнд тохирсон 1:1 мэс заслын төлөвлөгөөТаны сэтгэл ханамж, хамгийн сайн үр дүнгийн төлөө зөвхөн танд тохирсон мэс засал хийгдэнэ.
- 02.
Мэргэжлийн эмчийн зөвлөгөөОлон жилийн туршлагатай, мэс заслын өндөр мэдлэгтэй эмч болон зөвлөх танд үйлчилнэ.
- 03.
Сорви үлдэхгүй!Сорвийг хамгийн бага байлгахын тулд суганы хэсэг эсвэл хөхний толгойн доод хэсэгт зигзаг хэлбэрийн зүсэлт хийдэг.
- 04.
Эдийг гэмтэл бага хурдан эдгэрэлт!Дуран ашиглан хийгддэг тул эдийн гэмтэл, өвдөлт болон хөхрөлтийг багасган, хурдан эдгэрэхэд тусална.
Мэс заслын мэдээлэл

Мэс заслын хугацаа
40~50минут
Мэдээ алдуулалт
Бүтэн мэдээ алдуудалт
Эмнэлэгт хэвтэх
1өдөр
Оёдол авах
Мэс заслын дараа 7 хоног
Өдөр тутмын амьдрал
1~2өдрийн дараа шууд орох боломжтой
Үзлэг
1удаа (оёдол авах)
Дараах хүмүүст
санал болгож байна!
Илүү эрэгтэйлэг, цэгцтэй цээжний хэлбэрээ бүтээгээрэй!
NANA гоо сайхны эмнэлгийн аюулгүй мэс заслын систем

Нарийвчилсан оношилгооны систем
Аюулгүй, нарийвчилсан мэс засал хийхийн тулд мэс заслын өмнө шаардлагатай шинжилгээг хийж оношилсноор хамгийн сайн үр дүнг бүтээнэ.
Хувь хүнд тохирсон мэс засал
Хэт авиан шинжилгээгээр нарийн тодорхойлж хөхний хэлбэр, булчирхайн хэмжээг харгалзан мэс заслыг төлөвлөнө. Хувь хүнд тохирсон мэс заслын аргаар натурал, эрэгтэйлэг цээжний хэлбэрийг бий болгоно.


Мэс заслын эмч болон өрөөний ил тод мэдээлэх систем
Мэс заслыг хариуцсан эмчийн нэрийг ил тод мэдээлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, мэс заслын дараах арчилгааг хариуцлагатайгаар хийдэг.
1:1 Хариуцсан эмчийн тогтолцоо
Хувь хүн бүрт тохируулан зөвлөгөөнөөс эхлээд мэс засал, дараах хяналт хүртэл томилоглдсон нэг эмч биечлэн хариуцаж, аюулгүй, чанартай үр дүнг бий болгоно.


Мэс заслын дараах цогц AFTERCARE
Аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан ч ажиллах тасралтгүй цахилгаан хангамж зэрэг мэргэжлийн аюулгүй байдлын системийг хагалгааны өрөөний дотор болон гадна бүрдүүлж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг. Мөн мэс заслын дараах сэргээн засах, хаван буулгах арчилгааг багтаасан Care Center ажиллуулдаг.
Мэс заслын дараах анхаарах зүйлс
01
Галбиржуулах хувцас өмсөх
Мэс заслын дараа 2 сарын хугацаанд галбиржуулах хувцсыг өмсөнө үү.Хаван, цус алдалтаас сэргийлэх, арьсыг тогтвортой наалдаж эдгэрэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд эмчийн заасан галбиржуулах хувцсыг 2 долоо хоногийн турш тогтмол өмсөхийг зөвлөж байна.
02
Үзлэг
Мэс засал хийсэн хэсэгт хөхрөлт болон хаван үүсэж болно.Мэс заслын дараа цээжний хэсэгт хөхрөлт, хаван, хатууралт зэрэг шинж илэрч болох ч хугацаа өнгөрөх тусам аажмаар багасч сайжирдаг. Мэс засал хийсэн хэсгийг цочроох, хүчтэй хүрэхээс болгоомжлоорой.
03
Шүршүүрт орох, өдөр тутмын амьдралд эргэн орох
Оёдлоо авхуулсны дараагаас усанд орж болно.Мэс заслын дараа ойролцоогоор 7 хоногийн дараа оёдлоо авхуулснаас хойш хөнгөн шүршүүрт орж болно. Харин саун, хэт халуун ус, усан бассейнд 1 сарын турш орохгүй байхыг зөвлөж байна.
04
Архи, тамхины хэрэглээ
Мэс заслын дараах 1 сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татахаас татгалзана уу.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт, халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
05
Дасгал хөдөлгөөн, хэт ачаалалтай хөдөлгөөн
Мэс заслын дараа 1 сарын турш хүнд дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.Мэс заслын дараах 1 сарын хугацаанд цээжинд ачаалал өгөх эрчимжүүлсэн дасгал, хүнд зүйл өргөх, гараа их ашиглах хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй.












