Хамрын нуруу засах мэс засал

Хамрын өргөн нурууг нарийсган засаж, эршүүд, ширүүн харагдах төрхийг зөөлрүүлэн илүү цэгцтэй, дэгжин төрхийг бий болгоно.

Хамрын нуруу засах мэс засалwide nasal dorsum

Хамрын өргөн нурууг нарийсган засаж, эршүүд, ширүүн харагдах төрхийг зөөлрүүлэн илүү цэгцтэй, дэгжин төрхийг бий болгоно.

• Том, өргөн харагддаг хамрыг илүү нарийхан, дэгжин хэлбэртэй болгоно.

Хамрын нуруу өргөн байх нь нүүрний төрхийг эршүүд, цэгцгүй харагдуулах талтай байдаг. NANA-ийн мэс заслын аргачлалаар хамрын нурууны өргөнийг нарийсган засаж, илүү цэгцтэй, дэгжин төрхийг бий болгоно.

Том, өргөн харагддаг хамрыг  илүү нарийхан, дэгжин хэлбэртэй болгоно. - дэлгэрэнгүй зураг
• NANA хамрын өргөн нурууг засах мэс засал гэж юу вэ?

Хамрын нуруу бүдүүн эсвэл өргөн байхаас шалтгаалан хамар том харагддаг тохиолдолд хамрын ясны хоёр хажуу талыг босоо чиглэлд зорж багасган нарийсгах мэс засал хийдэг. Хамрын нурууг хамрын яс болон хажуугийн мөгөөрс тодорхойлдог бөгөөд эдгээрээс хамрын ясны бүтэц хамгийн чухал нөлөөтэй. Хэрэв хамрын нуруу нь намхан тохиолдолд имплант ашиглан өндөрсгөх мэс заслыг давхар хийж болно.

NANA хамрын өргөн нурууг засах мэс засал гэж юу вэ? - дэлгэрэнгүй зураг

NANA Мэс заслын аргачлал

• Мэс заслын өмнөх шинжилгээ - дэлгэрэнгүй зураг
Мэс заслын өмнөх шинжилгээ
Мэс заслын өмнө гаднаас харагдахгүй хамрын дотоод бүтцийн асуудлыг тодорхойлж, мэс заслыг илүү нарийвчлалтай хийхийн тулд 3D-CT шинжилгээг ашигладаг.
• Хамрын яс болон мөгөөрсийг нарийн тодорхойлно - дэлгэрэнгүй зураг
Хамрын яс болон мөгөөрсийг нарийн тодорхойлно
Хамрын нуруу нь хамрын яс болон хажуугийн мөгөөрсөөр тодорхойлогддог бөгөөд үүнээс хамрын ясны бүтэц хамгийн их нөлөөлдөг.
• Мэс заслыг хийнэ - дэлгэрэнгүй зураг
Мэс заслыг хийнэ
Мэс засал нь хамрын ясны гадна талын дагуу ясыг зорсний дараа, өргөн тархсан хамрын ясыг дотогш нь нийлүүлж нарийсгах аргыг хэрэглэнэ.
• Нарийн, цэгцтэй хамрын хэлбэр - дэлгэрэнгүй зураг
Нарийн, цэгцтэй хамрын хэлбэр
Бүдүүн, эршүүд харагддаг хамрыг илүү нарийхан, цэгцтэй, дэгжин болгон өөрчилнө.
Хамрын өргөн нурууг засах мэс засал
Дараах хүмүүст тохиромжтой  - үйлчилгээний зураг
Хамрын өргөн нурууг засах мэс засал
Дараах хүмүүст тохиромжтой  - үйлчилгээний зураг

Хамрын өргөн нурууг засах мэс засал
Дараах хүмүүст тохиромжтой

• 01.

Хамрын нуруу өргөн тул намхан эсвэл монтгор харагддаг тохиолдолдХамрын нуруу болон хамрын хэлбэр өргөн харагддаг тохиолдолд хамрын ясны хоёр талыг зорж багасган, өргөнийг нь нарийсгана.

• 02.

Эршүүд төрхтэй харагддаг тохиолдолдНүүрний харьцаанд тохируулан хамрын нурууны өргөн болон хэлбэрийг өмнөхөөс илүү эмэгтэйлэг, зөөлөн төрхтэй болгон засаж өгнө.

• 03.

Том хамартай харагддаг тохиолдолдНүүрний харьцаатай харьцуулахад хамар хэт том харагддаг тохиолдолд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, тохиромжтой хэлбэр, хэмжээг тодорхойлсны дараа мэс заслыг хийнэ.

Мэс заслын мэдээлэл

• Мэс заслын цаг
Мэс заслын цаг
1цаг
• Мэдээ алдуулалт
Мэдээ алдуулалт
Нойрсуулах
мэдээ алдуулалт
• Эмнэлэгт хэвтэх
Эмнэлэгт хэвтэх
Шаардлагагүй
• Оёдол авах
Оёдол авах
Мэс заслын дараа 5–7 хоногт
• Хэвийн амьдрал
Хэвийн амьдрал
Оёдол авхуулсны дараа
• Эмчилгээ
Эмчилгээ
2 удаа

Яагаад NANA гоо сайхны эмнэлгийн хамрын мэс засал вэ?

Хамрын хэлбэр, онцлог зэргээс шалтгаалан тохирох аргачлалыг сонгож, хамрын нурууг нарийсгах мэс засал хийнэ.

• Мэс заслын дараа хамгийн их санаа зовдог сорвины талаарх санаа зовнилыг багасгана. - дэлгэрэнгүй зураг
Мэс заслын дараа хамгийн их санаа зовдог сорвины талаарх санаа зовнилыг багасгана.
Хамрын нүхний эргэн тойронд нарийн зүсэлт хийж, сорвины талаарх санаа зовнилыг багасгана.
• Хамрын нуруугаа засаад л дүр төрхөө өөрчлөх боломжтой - дэлгэрэнгүй зураг
Хамрын нуруугаа засаад л дүр төрхөө өөрчлөх боломжтой
Өргөн харагддаг хамрын нурууг засахад л илүү сайжирсан үр дүнг харах боломжтой.
• Нэг бүрчлэн, нямбай засаж сайжруулна - дэлгэрэнгүй зураг
Нэг бүрчлэн, нямбай засаж сайжруулна
Хамрын яс, мөгөөрс болон зөөлөн эдийг хүртэл нарийвчлан засаж сайжруулна.
• Гаднаас харагдахгүй дотоод хэсгийг ч 3D-CT огошилгоогоор нарийвчлан шинжилнэ - дэлгэрэнгүй зураг
Гаднаас харагдахгүй дотоод хэсгийг ч 3D-CT огошилгоогоор нарийвчлан шинжилнэ
Ердийн үзлэгээр харах боломжгүй хэсгийг хүртэл нарийвчлан шинжилнэ.

NANA Q & A

• Өргөн хамрын нуруутай бол монхор хамартай гэсэн үг үү? - дэлгэрэнгүй зураг

Өргөн хамрын нуруутай бол монхор хамартай гэсэн үг үү?

Монхор хамар гэдэг нь хамрын үзүүр хэсэг өргөн, мохоо харагддаг тохиолдлыг хэлдэг бол хамрын нуруу өргөн гэдэг нь хамрын нурууг бүрдүүлж буй яс өөрөө өргөн байхыг хэлнэ.
Хамрын яс өргөн, хоёр тийшээ тархсан мэт бүтэцтэй бол хамрын ерөнхий хэлбэр том хавтгай харагддаг. Тиймээс хамрын ясны өргөнийг нарийсган, нүүрний хэлбэрт зохицсон үзэсгэлэнтэй хамрын төрхийг бий болгох нь чухал. Гэхдээ зөвхөн гадаад төрхийг сайжруулахаас гадна хамрын доторх үйл ажиллагааны асуудлыг нарийн шалгаж, чөлөөтэй амьсгалах нөхцөлийг мөн харгалзан мэс заслыг төлөвлөн хийх шаардлагатай.

• Хамрын нурууны тохиромжтой хэлбэр, стандарт гэж байдаг уу? - дэлгэрэнгүй зураг

Хамрын нурууны тохиромжтой хэлбэр, стандарт гэж байдаг уу?

Хамар нь дээрээсээ доошоо бага багаар өргөссөн хэлбэртэй байх бөгөөд хамрын ясны өргөн нь хоёр хамрын далавчны хоорондох зайн ойролцоогоор 80% байвал хамгийн тохиромжтой харьцаа гэж үздэг. Гэвч энэ бол зөвхөн ерөнхий стандарт бөгөөд NANA мнэлэг нь тухайн хүний нүүрний онцлогт тохирсон дизайныг гаргаж мэс засал хийдэг тул илүү натурал үр дүнд хүрэх боломжтой.

NANA хамрын мэс заслын
давуу тал

Хүн бүрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн өөрт хамгийн тохирох натурал хэрнээ үзэсгэлэнтэй хамрыг урлана.

• 01

Нүүрэнд төгс зохицох харьцаа

NANA хамрын мэс заслын
давуу тал - дэлгэрэнгүй зураг
• 02

Хамрын эрүүл мэндийн үйл ажиллагааг хүртэл харгалзан үзнэ

NANA хамрын мэс заслын
давуу тал - дэлгэрэнгүй зураг
• 03

Сорви бага

NANA хамрын мэс заслын
давуу тал - дэлгэрэнгүй зураг
• 04

Мэс заслын дараах цогц AFTERCARE

NANA хамрын мэс заслын
давуу тал - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн аюулгүй мэс заслын систем

• Хувь хүн бүрт тохирсон мэс засал - дэлгэрэнгүй зураг

Хувь хүн бүрт тохирсон мэс засал

NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохирсон мэс заслыг эрхэмлэдэг. Тухайн хүний хамрын хэлбэр, онцлог, нүүрний бусад хэсэгтэйгээ зохицох байдал болон хувь хүний хүсэл сонирхлыг харгалзан мэс заслын дизайныг төлөвлөнө. Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хувв хүнд хамгийн тохирох натурал бөгөөд үзэсгэлэнтэй хамрыг урлана.

• Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

Мөн мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн  1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
• Төрөлхийн мэт хамрын мэс засал - дэлгэрэнгүй зураг

Төрөлхийн мэт хамрын мэс засал

NANA гоо сайхны эмнэлэгт туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн нүүрний төв хэсэг болох хамрыг дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй зохицож, тэнцвэртэй харагдахаар мэс заслыг хийдэг.

• Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

Хамрын мэс заслын дараах
анхаарах зүйлс

• 01

Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будахБоолт болон наалтыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Хамрын ил оёдлыг авсны маргаашнаас нүүрээ угааж, нүүр будалт хийж болно.

Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Нүдний шилээ мэс заслаас хойш 1 сарын дараа зүүхийг зөвлөж байна. Мөн саун болон усан бассейнд 1 сарын хугацаанд орохгүй байхыг зөвлөж байна.

• 02

Үзлэг

Мэс заслын дараах 2–3 хоногийн хугацаанд бага зэрэг цус гарах болон хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч болно.Мэс заслын дараа нэг сарын хугацаанд нусаа хүчиэй нийж болохгүй ба нэг сарын дараагаас зөөлнөөр нийж болно.

Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.

• 03

Хавангийн арчилгаа

Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавантай байна.Хамрын хаван хоёр талд адилхан хавдаж, адил хурдаар буудаггүй учраас үүнээс болоод хамар түр хугацаанд тэгш бус, харагдах боломжтой. Хаван бүрэн буух хүртэл ажиглагдах энэхүү тэгш бус байдал нь хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.

Мэс заслын дараа хүйтэн/бүлээн жинг зааврын дагуу хэрэглэнэ.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

• 04

Шархны арчилгаа

Эмнэлэг дээр ирж шархны цэвэрлэгээ хийлгэж, оёдол наалтаа авахуулна.Хэрэв хамрын дотор хөвөн хийсэн эсвэл чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний ар талд марль боолт хийсэн бол мэс заслын дараах 2–3 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж, хамрын хөвөн болон марль боолтыг авахуулан ариутгал, цэвэрлэгээ хийлгэнэ.

Хамрын наалт болон оёдлыг мэс заслын дараах 6–7 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж авхуулна.

Шархны тос түрхэнэ.Мэс заслын дараа өглөө, оройд өдөрт 2 удаа хамрын дотор хэсэг болон зүслэгийн хэсгийг модтой хөвөнд уусмал шингээн зөөлөн цэвэрлэсний дараа эмчийн зааж өгсөн тосыг нимгэн түрхэнэ.

• 05

Архи тамхины хэрэглээ

Мэс заслын дараа 1сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

• 06

Унтах байрлал

Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Эвент