Хамрын үзүүрийн мэс засалХамрын үзүүрийн мэс засал
NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс засал нь байгалийн зөөлөн шугамыг бий болгож, хамрын хэлбэрийг илүү тодотгон сайжруулна.
NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс заслын онцлог

Хамрын үзүүрийн мэс засал
шаардлагатай тохиолдол
- 01.
Хамрын үзүүр намхан, унжуу хэлбэртэй байх тохиолдолдХамрын нуруутай харьцуулахад хамрын үзүүр намхан, өргөн тархсан эсвэл хамрын үзүүр бүдүүн, дугуй хэлбэртэй бол NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс заслаар сайжруулах боломжтой.
- 02.
Суулгац/имплант хийлгэхийг хүсэхгүй байх тохиолдолдӨндөр, тод харагдах хамрын үзүүрийг хүсэж байгаа ч суулгац хэрэглэхээс татгалзах хандлагатай эсвэл харшлын урвалын улмаас мэс засал хийлгэхээс санаа зовж байгаа хүмүүст өөрийн эд эсийг ашиглан байгалийн бөгөөд аюулгүй хамрын үзүүрийг бий болгоно.
- 03.
Хамрын үзүүр, хамрын нүх тэгш бус хэлбэртэй байх тохиолдолдХамрын үзүүр дээш сөхөгдсөн эсвэл урт, доош унжсан тохиолдолд, мөн хамрын үзүүрийг хамрын нуруунаас илүү өндөр, тод харагдуулахыг хүсэж байгаа тохиолдолд хамрын үзүүрийн мэс заслаар хоорондоо зохицсон хамрын хэлбэрийг бий болгоно.
Мэс заслын мэдээлэл

Мэс заслын цаг
1цаг
Мэдээ алдуулалт
Нойрсуулах мэдээ алдуулалт
Эмнэлэгт хэвтэх
Байхгүй
Оёдол авах
Мэс заслаас 5~7хоногийн дараа
Хэвийн амьдрал
Оёдол авахуулсны дараа
Эмчилгээ
2 удаа
NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс заслын онцлог
Өргөн, дугуй хэлбэртэй хамрын үзүүрийг засаж, илүү дэгжин, цэгцтэй төрхтэй харагдахад тусална.
NANA гоо сайхны эмнэлгийн хамрын үзүүрийн мэс заслын онцлог
Хүн бүрийн хүсэл, сонголтыг харгалзан өөрийн нүүрний хэлбэрт тохирсон байгалийн бөгөөд үзэсгэлэнтэй хамрын хэлбэрийг төлөвлөнө.
NANA гоо сайхны эмнэлгийн хамрын мэс заслын систем

Онцлогт тохирсон хамрын мэс засал
NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог.
Тухайн хүний хамрын байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг.
Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс төгөлдөр хамрын хэлбэрийг бий болгож өгнө.Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн 1:1 хяналтын тогтолцоо
Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.
Мөн мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

Төрөлхийн мэт хамрын мэс засал
NANA гоо сайхны эмнэлэгт туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн нүүрний төв хэсэг болох хамрыг дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй зохицож, тэнцвэртэй харагдахаар мэс заслыг хийдэг.
Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа
NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.
Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.
Хамрын мэс заслын дараах
анхаарах зүйлс
01
Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах
Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будахБоолт болон наалтыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Хамрын ил оёдлыг авсны маргаашнаас нүүрээ угааж, нүүр будалт хийж болно.
Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Нүдний шилээ мэс заслаас хойш 1 сарын дараа зүүхийг зөвлөж байна. Мөн саун болон усан бассейнд 1 сарын хугацаанд орохгүй байхыг зөвлөж байна.02
Үзлэг
Мэс заслын дараах 2–3 хоногийн хугацаанд бага зэрэг цус гарах болон хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч болно.Мэс заслын дараа нэг сарын хугацаанд нусаа хүчиэй нийж болохгүй ба нэг сарын дараагаас зөөлнөөр нийж болно.
Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.
03
Хавангийн арчилгаа
Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавантай байна.Хамрын хаван хоёр талд адилхан хавдаж, адил хурдаар буудаггүй учраас үүнээс болоод хамар түр хугацаанд тэгш бус, харагдах боломжтой. Хаван бүрэн буух хүртэл ажиглагдах энэхүү тэгш бус байдал нь хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.
Мэс заслын дараа хүйтэн/бүлээн жинг зааврын дагуу хэрэглэнэ.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.
Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.04
Шархны арчилгаа
Эмнэлэг дээр ирж шархны цэвэрлэгээ хийлгэж, оёдол наалтаа авахуулна.Хэрэв хамрын дотор хөвөн хийсэн эсвэл чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний ар талд марль боолт хийсэн бол мэс заслын дараах 2–3 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж, хамрын хөвөн болон марль боолтыг авахуулан ариутгал, цэвэрлэгээ хийлгэнэ.
Хамрын наалт болон оёдлыг мэс заслын дараах 6–7 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж авхуулна.Шархны тос түрхэнэ.Мэс заслын дараа өглөө, оройд өдөрт 2 удаа хамрын дотор хэсэг болон зүслэгийн хэсгийг модтой хөвөнд уусмал шингээн зөөлөн цэвэрлэсний дараа эмчийн зааж өгсөн тосыг нимгэн түрхэнэ.
05
Архи тамхины хэрэглээ
Мэс заслын дараа 1сарын хугацаанд архи, тамхихэрэглэхгүй.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
06
Унтах байрлал
Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.
Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.



















