Хамрын давтан мэс засал

Өмнөх хамрын мэс заслын дараах хэлбэрт сэтгэл хангалуун бус байвал NANA эмнэлгийн мэргэжилтнүүд таны хүсэл, нүүрний харьцаанд нийцсэн хамрын хэлбэрийг төлөвлөнө.

Хамрын давтан мэс засалRevision Rhinoplasty

Хувь хүн бүрийн нүүрний бүтэц, харьцааг харгалзан тухайн хүнд тохирсон төгс зохицол бүхий хамрын хэлбэрийг урлана.

  • NANA-аас зөвлөж буй хамрын давтан мэс заслын хугацаа

    Өмнөх мэс заслын дараах эдийн нөхөн төлжилт, тогтворжилтоос хамааран давтан мэс заслын хугацааг тогтоодог. Ерөнхийдөө 6 сар–1 жилийн дараа дахин мэс засал хийхийг зөвлөдөг бөгөөд энэ хугацаанд эд, арьс бүрэн тогтворжсон байх шаардлагатай. Гэхдээ хүн бүрийн эдгэрэлт харилцан адилгүй тул эмчийн үзлэг, зөвлөгөөнд үндэслэн шийдвэр гаргана. Зөвхөн хамрын нурууг бага хэмжээгээр өндөрлөх зэрэг энгийн засвар шаардлагатай бол зарим тохиолдолд 3 сарын дараа дахин мэс засал хийх боломжтой. Харин үрэвсэл үүсэх, суулгацын далийх зэрэг хүндрэл үүссэн тохиолдолд эмчийн зааврын дагуу яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

    NANA-аас зөвлөж буй <b> хамрын давтан мэс заслын хугацаа </b> - дэлгэрэнгүй зураг
  • Нарийвчилсан үзлэгээр эрүүл мэндийн асуудлыг ч шийднэ

    Хүн бүрийн нүүрний бүтэц, гоо зүйн харьцаа өөр байдаг. Тиймээс бид нэг загварыг давтахгүйгээр таны нүүрний онцлогт нийцсэн, байгалийн зохицолтой, таны гоо үзэсгэлэнг улам тодотгох цорын ганц хамрын хэлбэрийг бүтээхийг зорьдог.

    Нарийвчилсан үзлэгээр <b> эрүүл мэндийн асуудлыг ч шийднэ - дэлгэрэнгүй зураг

NANA ХАМРЫН МЭС ЗАСЛЫН ОНЦЛОГ

  • 01 - дэлгэрэнгүй зураг
    01
    Мэргэшсэн, туршлагатай эмчийн нарийвчилсан үзлэг зөвлөгөө
  • 02 - дэлгэрэнгүй зураг
    02
    Хувь хүн бүрт тохирсон 1:1 шийдлийг санал болгоно.
  • 03 - дэлгэрэнгүй зураг
    03
    3D-CT шинжилгээгээр нарийн оношилж, мэс заслыг төлөвлөн гүйцэтгэнэ.
  • 04 - дэлгэрэнгүй зураг
    04
    Мэс заслын дараах нарийвчилсан цогц арчилгааг санал болгоно.
  • 05 - дэлгэрэнгүй зураг
    05
    Хамрын бүтцийг нарийн шинжилж, хувь хүнд хамгийн төгс зохицох хамрыг бүтээнэ.
NANA хамрын мэс заслын</b> <br/>гурван зарчим</b> - үйлчилгээний зураг
NANA хамрын мэс заслын</b> <br/>гурван зарчим</b> - үйлчилгээний зураг

NANA хамрын мэс заслын
гурван зарчим

  • 01.

    Нүүрэнд төгс зохицох харьцааХамрын хамгийн тохиромжтой хэлбэр нь баруун, зүүн тал нь ижил хэмтэй, хамрын урт нь нүүрний босоо уртын 1/3-тай тэнцүү, мөн ерөнхий хэмжээ, өндөр зэрэг нь нүүрний бусад хэсгүүдтэй бүрэн зохицсон байхыг хэлнэ.

  • 02.

    Нарийвчилсан үзлэг шинжилгээнд үндэслэсэн мэс засалХамрын ясны бүтэц болон хэлбэрийн онцлог, нүүрний ерөнхий зохицлыг харгалзан үзэж хувь хүнд тохирсон дэгжин хамрыг бүтээнэ.

  • 03.

    Хувь хүн бүрт тохирсон 1:1 мэс заслын дизайнХамар нь нүүрний гол хэсэг ба нүүрний бусад хэсгүүдтэй зохицох байдлыг харгалзан, хүн бүрийн нүүрний онцлогт тохирсон хамрын хэлбэрийг төлөвлөж, мэс заслыг хийнэ.

Мэс заслын мэдээлэл

  • Мэс заслын цаг
    Мэс заслын цаг
    1~2цаг
  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт
    Нойрсуулах
    мэдээ алдуулалт
  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх
    Шаардлагагүй
  • Оёдол авах
    Оёдол авах
    Мэс заслын дараа 5–7 хоногт
  • Хэвийн амьдрал
    Хэвийн амьдрал
    Оёдол авхуулсны дараа шууд
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    2 удаа

Яагаад NANA гоо сайхны эмнэлгийн хамрын мэс засал вэ?

Олон зуун удаагийн мэс заслын арвин туршлага, тусгай аргад үндэслэн төгс төгөлдөрт ойртсон үр дүнг бий болгоно.

  • 3D-CT оношилгоогоор нарийвчлан шинжилнэ - дэлгэрэнгүй зураг
    3D-CT оношилгоогоор нарийвчлан шинжилнэ
    Өмнөх мэс засал амжилтгүй болсон шалтгааныг нарийвчлан тодорхойлж, оношилно.
  • 1:1 хариуцсан эмчийн тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
    1:1 хариуцсан эмчийн тогтолцоо
    Зөвлөгөө, дизайн гаргалт, мэс засал болон мэс заслын дараах арчилгааг мэргэшсэн эмч нарын баг хариуцан ажиллана.
  • Өмнөх мэс заслын бүтэлгүйтсэн шалтгааныг оношилно - дэлгэрэнгүй зураг
    Өмнөх мэс заслын бүтэлгүйтсэн шалтгааныг оношилно
    Дахин мэс засал хийлгэх шаардлагагүйгээр хамрын мэс заслыг нарийн мэргэжлийн түвшинд оношилж мэс заслыг хийнэ.
  • Мэс заслыг нарийн нямбай гүйцэтгэнэ - дэлгэрэнгүй зураг
    Мэс заслыг нарийн нямбай гүйцэтгэнэ
    Хамрын яс, мөгөөрс болон зөөлөн эдийг хүртэл нарийн засаж сайжруулна.

NANA Q & A

  • Анхны хамрын мэс засалтай <b></b> адилхан хийгдэх үү? - дэлгэрэнгүй зураг

    Анхны хамрын мэс засалтай адилхан хийгдэх үү?

    Хамрын мэс заслын үед өмнө нь суулгасан имплантад ямар нэгэн асуудал байхгүй бол дахин мэс засал хийхдээ заавал солих шаардлагагүй. Гэхдээ хэлбэрт сэтгэл ханамжгүй байхаас гадна өмнөх имплант арьсан доороос товойж харагдах, үрэвсэл үүсэх зэрэг асуудалтай бол сольдог.

  • Цаг хугацаа өнгөрөхөд <b>давтан мэс засал хийлгэсэн хамар</b>эргээд өргөгдөх үү? - дэлгэрэнгүй зураг

    Цаг хугацаа өнгөрөхөд давтан мэс засал хийлгэсэн хамарэргээд өргөгдөх үү?

    Хамрын мэс заслын дараа сөхөгдсөн хамрыг энгийн аргаар зөвхөн доошлуулбал эргээд сөхөгддөг. Харин өөрийн мөгөөрсөөр бэхэлж өгвөл дахин сөхөгдөхгүй, илүү натурал мэт болно.

  • <b>Хамрын мэс засал хийлгэх эмнэлгээ </b>сонгохдоо юуг анхаарах вэ? - дэлгэрэнгүй зураг

    Хамрын мэс засал хийлгэх эмнэлгээ сонгохдоо юуг анхаарах вэ?

    Өмнөх мэс заслын дараах асуудлыг зөв оношлох нь амжилттай давтан мэс заслын хамгийн чухал алхам юм. Шалтгааныг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр дахин асуудал үүсэхээс сэргийлсэн оновчтой мэс заслын төлөвлөгөөг боловсруулна.

NANA гоо сайхны эмнэлгийн мэс заслын давуу тал

  • Хув хүний оцлогт тохирсон мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Хув хүний оцлогт тохирсон мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог. Тухайн хүний хамрын байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг. Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс төгөлдөр хамрын хэлбэрийг бий болгож өгнө.

  • Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

    Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог. Мөн мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

    Мэс заслын өрөөний ил тод байдал болон эмчийн  1:1 хяналтын тогтолцоо - дэлгэрэнгүй зураг
  • Төрөлхийн мэт хамрын мэс засал - дэлгэрэнгүй зураг

    Төрөлхийн мэт хамрын мэс засал

    NANA гоо сайхны эмнэлэгт туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн нүүрний төв хэсэг болох хамрыг дух, шанаа, нүд, эрүү, уруул зэрэг нүүрний бусад хэсэгтэй зохицож, тэнцвэртэй харагдахаар мэс заслыг хийдэг.

  • Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

    NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

    Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа - дэлгэрэнгүй зураг

Хамрын мэс заслын дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

    Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будахБоолт болон наалтыг авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү. Хамрын ил оёдлыг авсны маргаашнаас нүүрээ угааж, нүүр будалт хийж болно.

    Нүүрээ угаахдаа хамрын хэсгийг хүчтэй үрэхгүй, даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Нүдний шилээ мэс заслаас хойш 1 сарын дараа зүүхийг зөвлөж байна. Мөн саун болон усан бассейнд 1 сарын хугацаанд орохгүй байхыг зөвлөж байна.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараах 2–3 хоногийн хугацаанд бага зэрэг цус гарахМэс заслын дараа нэг сарын хугацаанд нусаа хүчтэй нийж болохгүй ба нэг сарын дараагаас зөөлнөөр нийж болно.

    Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.Чихний мөгөөрсийг ашигласан тохиолдолд 6 сар хүртэл хугацаанд өвдөлт мэдрэгдэх, мэдрэхүйн өөрчлөлт илэрч болно.

  • 03

    Хавангийн арчилгаа

    Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавантай байна.Хамрын хаван хоёр талд адилхан хавдаж, адил хурдаар буудаггүй учраас үүнээс болоод хамар түр хугацаанд тэгш бус, харагдах боломжтой. Хаван бүрэн буух хүртэл ажиглагдах энэхүү тэгш бус байдал нь хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар сайжирна.

    Мэс заслын дараа хүйтэн/бүлээн жинг зааврын дагуу хэрэглэнэ.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

    Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

  • 04

    Шархны арчилгаа

    Эмнэлэг дээр ирж шархны цэвэрлэгээ хийлгэж, оёдол наалтаа авахуулна.Хэрэв хамрын дотор хөвөн хийсэн эсвэл чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний ар талд марль боолт хийсэн бол мэс заслын дараах 2–3 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж, хамрын хөвөн болон марль боолтыг авахуулан ариутгал, цэвэрлэгээ хийлгэнэ.

    Хамрын наалт болон оёдлыг мэс заслын дараах 6–7 дахь өдөр эмчилгээний өрөөнд ирж авхуулна.

    Шархны тос түрхэнэ.Мэс заслын дараа өглөө, оройд өдөрт 2 удаа хамрын дотор хэсэг болон зүслэгийн хэсгийг модтой хөвөнд уусмал шингээн зөөлөн цэвэрлэсний дараа эмчийн зааж өгсөн тосыг нимгэн түрхэнэ.

  • 05

    Архи тамхины хэрэглээ

    Мэс заслын дараа 1сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон халдварын эрсдэлд сөргөөр нөлөөлдөг тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • 06

    Унтах байрлал

    Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

    Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Эвент