NANA
REAL
STORY

Нэг харахад мэдэгдэх гайхалтай өөрчлөлт

Мэс заслын сэтгэгдэл

Мэс заслын өмнө 

Хөх огт байхгүй шахам байсан биш ээ.
Туранхай дээрээс нь ямар ч  хөх байхгүй болхоор харагдах байдлын хувьд үнэхээр онцгүй байсан..

Тэгээд хөхний мэс засал хийлгэхээр шийдээд зөвлөгөө авч байсан үе саяхан санагдаж байгаа ч мэс засал хийлгээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ.....

Хөхний мэс засал хийлгэсний дараа, өмнө нь өмсдөг байсан бүх дотуур хувцсаа хаяад, бүгдийг нь шинээр авсан.

Тэгээд  мэс заслын өмнөх зургаа харьцуулж харахаар үнэхээр сонин, гайхалтай санагддаг.

Гаднаас нь хараад л шууд “ өө энэ хүэ мэс засал хийлгэсэн байна” гэж мэдэгдэхээр хөх надад огт таалагддаггүй байсан.

Натурал хэрнээ бомбогор хөхтэй болмоор байсан.

Одоо ийм болсон нь хангалттай натурал, гоё болсон гэж бодож болох байх аа?

Хоёр талдаа ижилхэн 375cc хийлгэсэн.
Мэс заслыг хөхний доод хэсгээр зүсэлт хийх аргаар хийлгэсэн.

Хэт том хэмжээгээр хийлгэвэл мэс засал хийлгэсэн нь хэт мэдэгдэх вий гэж санаа зовж байсан ч
нөгөө талаар том хийлгэдэг ч юм билүү гээд бас эргэлзэж байсан.

Тэгээд эмч миний биеийн хэлбэр, арьсны суналт болон ерөнхий хэмжээсийг маш нямбай хийж үзээд “энэ хэмжэээнд хийж болно” гэж хэлсэн болохоор аль болох том хэмжээгээр хийлгэсэн.

Мөн хөхний завсар буюу гол хэсэг нь гоё нийлж харагдаасай гэж хэлсэн.

Гэтэл яаж ингэж.. чадаж байнаа гэж хэлмээр л байна даа
зүгээр дотуур хувцсаа өмсөөгүй байхад хүртэл хөхний завсар ингэж нийлж харагдаж болдог байнаа гэлтэй.

Чадвар сайтай эмчтэй таарч, хүссэн гоё биеийн галбиртай болсондоо
сүүлийн үед толинд харах бүртээ  баярлахын зэрэгцээ үнэхээр аз жаргалтай байдаг.

Өмнө нь өмсөнө гэж төсөөлж байгаагүй бариу, задгай хувцаснуудыг өмсөж үзэх хөгжилтэй санагдаад, бүр дуртай болж байна.

Үнэ нь бага зэрэг өндөр талдаа ч тэр хэмжээгээрээ сэтгэл ханамж өндөр байдаг эмнэлэг юм шиг санагдсан.

Бусад хүмүүсийн сэтгэгдлийг харахад ч бүгд л адилхан зүйл хэлдэг юм байна..

Ямар ч байсан томоохон мэс засал хийлгэх гэж байгаа бол
сайн судалж, нямбай, чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг сонгох нь зөв шүү!

Эвент