NANA эрэгтэй нүдний мэс засал

Эрэгтэй хүний нүүрний онцлогт төгс тохирох нүдний хэлбэрийг бүтээх мэс засал

NANA эрэгтэй нүдний мэс засалmen's eye plastic surgery

Эрэгтэй хүний нүүрний онцлогт төгс тохирох нүдний хэлбэрийг бий болгодог.

• NANA-эрэгтэй нүдний мэс заслын онцлог

Төрөлхийн мэт нүдний хэлбэрийг бүтээх NANA эрэгтэй нүдний мэс засал. Эрэгтэй хүний зовхи нь эмэгтэй хүний зовхитой харьцуулахад өөр байдаг. Эрэгтэй хүний зовхины арьсны зузаан, өөхний хэмжээ, булчин, нүдээ нээх хүч зэргийг харгалзан мэс заслын төлөвлөгөөг гаргаж хийснээр эрэгтэй хүнд хамгийн тохирсон төгс нүдний хэлбэрийг бүтээх боломжтой. NANA гоо сайхны эмнэлэг үйлчлүүлэгч тус бүрийн нүдний хоорондох зай, хамрын өндөр, хөмсөгний ясны байрлалд төгс зохицох нүдний мэс засал хийхийг чухалчилдаг.

NANA-эрэгтэй нүдний мэс заслын онцлог - дэлгэрэнгүй зураг

NANA Эрэгтэй хүнд төгс зохицох нүд

• 01 - дэлгэрэнгүй зураг
01
Нүдний урт болон нүд хоорондын зайны харьцаа 1:1:1 байх зохимжтой.
• 02 - дэлгэрэнгүй зураг
02
Нүдний төгсгөл хэсэг нь нүдний дотор булангаас хэвтээ чиглэлд татсан шугамаас бага зэрэг дээш байрлах нь зохимжтой.
• 03 - дэлгэрэнгүй зураг
03
Нүдний эхлэл хэсэг хамрын үзүүртэй тэгш шугамаар татсан мэт харьцаатай байх зохимжтой.
NANA эрэгтэй нүдний мэс заслын онцлог
NANA эрэгтэй нүдний мэс заслын онцлог

NANA гоо сайхны эмнэлгийн
эрэгтэй нүдний мэс заслын онцлог

• 01.

Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцооНүдний мэс заслын зөвлөгөө, мэс заслын төлөвлөгөөнөөс авхуулаад мэс заслын дараах арчилгаа хүртэл 1:1 мэргэжлийн эмч хариуцан ажилладаг.

• 02.

Нүдний мэс заслын мэргэжлийн эмчОлон жилийн туршлагатай, ур чадвартай эмч нүдний мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

• 03.

Эрэгтэй хүний онцлогт тохирсон мэс засал Эрэгтэй хүний нүүрний харьцаанд төгс тохирох нүдний мэс заслын дизайныг гаргадаг.

• 04.

Зөвхөн NANA гоо сайхны эмнэлэгт хийдэг нүдний мэс заслын арга Эрэгтэй хүний зовхины онцлогт тохируулан NANA гоо сайхны эмнэлгийн тусгай аргаар нүдний мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

• 05.

Цус алдалт·өвдөлт хамгийн багаЦус алдалт болон өвдөлтийг хамгийн бага хэмжээнд мэс засал хийдэг.

NANA эрэгтэй нүдний мэс заслын мэдээлэл

• Мэс заслын цаг
Мэс заслын цаг
15~60 минут
• Мэдээ алдуулалт
Мэдээ алдуулалт
Нойрсуулах мэдээ алдуулалт
• Эмнэлэгт хэвтэх
Эмнэлэгт хэвтэх
Байхгүй
• Оёдол авах
Оёдол авах
Мэс заслын 5~7 дахь өдөр (зүсэлтгүй бол байхгүй)
• Хэвийн амьдрал
Хэвийн амьдрал
Шууд
• Эмчилгээ
Эмчилгээ
1 удаа (зүсэлтгүй бол байхгүй)

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна!

Хүн бүрийн онцлогт тохирсон мэс заслын төлөвлөгөө, дизайн гаргаж төрөлхийн мэт натурал нүдний мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

• 01

Давхраагүй хэрнээ том нүдтэй болмоор байгаа бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг
• 02

Зовхины арьс их унжиж, нүдээ нээхэд хэцүү байдаг бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг
• 03

Нүдээ нээхдээ духны булчин их ашигладгаас болоод духны үрчлээ ихтэй бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг
• 04

Нүд нээх хүс сул, нойрмог харагддаг бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг
• 05

Хэт том давхраатай бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг
• 06

Нүдний угийн үрчлээнээс болоод нүд давчуу харагддаг бол

NANA эрэгтэй нүд мэс заслыг
дараах хүмүүст санал болгож байна! - дэлгэрэнгүй зураг

NANA гоо сайхны эмнэлгийн
аюулгүй нүдний мэс заслын систем

• Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал

Хувь хүн бүрийн онцлогт тохирсон нүдний мэс засал

NANA гоо сайхны эмнэлэг нь хүн бүрт тохирсон, хувь хүний онцлогт нийцсэн гоо сайхны мэс заслыг үндсэн зарчмаа болгодог.

Тухайн хүний нүдний байдал, хэлбэр, нүүрний төрхтэй зохицох байдал болон хувийн хүсэл сонирхлыг харгалзан нарийн төлөвлөж, загварыг гаргадаг.

Сул талыг аль болох багасгаж, давуу талыг нь тодотгон, хүн бүрт хамгийн тохирсон, төгс нүдний хэлбэрийг бий болгож өгнө.

• Мэс заслын өрөөний ил тод байдал

Мэс заслын өрөөний эмчийн нэр, мэдээллийг ил тод болгох тогтолцоог нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдэд эмч, эмнэлгийн багийн талаарх үнэн зөв мэдээллийг шударгаар хүргэж, итгэлцлийг бий болгодог.

Мөн мэс заслын дараах аюулгүй байдал, хяналтад анхааран ажилладаг.

Мэс заслын өрөөний ил тод байдал
• Төрөлхийн мэт нүдний мэс засал

Төрөлхийн мэт нүдний мэс засал

NANA гоо сайхны эмнэлгийн олон жилийн туршлагатай, чадварлаг мэргэжлийн эмч хамт олон төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүдний мэс засал хийхийг зорьдог ба сорви багатай, тухайн үйлчлүүлэгчийн нүүрний харьцаанд төгс тохирох нүдний мэс заслыг хийдэг.

• Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо

Мэс заслын төлөвлөгөө гаргах, ерөнхий үзлэгийн хариуг шалгах, мэс засал хийхээс эхлээд мэс заслын дараах явцын хяналт, арчилгаа хүртэл бүх үйл явцыг тухайн үйлчлүүлэгчид томилогдсон эмч 1:1 харьцаагаар хувь хүнд тохируулан хариуцаж ажилладаг.

Хариуцсан эмчийн 1:1 хяналтын тогтолцоо
• Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

Аюулгүй, хариуцлагатай мэс заслын дараах хяналт, арчилгаа

NANA гоо сайхны эмнэлэг нь аюулгүй мэдээ алдуулалтын систем, цахилгаан тасарсан үед тасралтгүй ажиллах систем зэрэг мэс заслын өрөөний дотор болон гадна орчинд мэргэжлийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

Мөн мэс заслын дараах хурдан сэргэлт болон сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн дараах хяналт, арчилгааг үзүүлж, тусгайлан тоноглогдсон арчилгааны төвийг ажиллуулж байна.

Нүдний мэс заслын дараах
анхаарах зүйлс

• 01

Нүүр угаах, шүршүүрт орох · нүүр будах

Мэс заслын маргааш өдрөөс үсээ угаах шүршүүрт орох боломжтой хэдий ч шарханд ус хүрэхээс болгоомжлох хэрэгтэй.Нүдэндээ хүч өгвөл шархнаас цус шүүрэх магадлалтай учир болгоомжлохыг зөвлөж байна.
Нүдний будаг болон линз нь 4 долоо хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.

• 02

Үзлэг

Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт болон цус хуралт үүсэх боломжтой.Мэс заслын дараа нүдний хальслаг бүрхүүлийн хавдалт(нүдний цагаан дээр бэлцийж харагдах) болон цус хуралт үүсч болно. Энэ нь 2-4 долоо хоногийн дараа аяндаа арилах ба хэвийн үзэгдэл юм.

• 03

Хаван буулгах арчилгаа

Мэс заслын дараах 3-6 сарын хугацаанд хаван бага багаар бууна.Хавангийн хувьд хоёр тал нь ялгаатай хавдах юм уу ялгаатай хурдаар буух боломжтой байдаг.
Хавангаас үүдэлтэй тэгш бус байдал нь хаван бүрэн буусны дараа бүрэн арилна.

Мэс заслын дараа бүлээн/хүйтэн жинг зөв дарааллаар хэрэглээрэй.Мэс заслын дараах 3 дахь өдөр хүртэл хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Энэ нь цус алдахаас сэргийлэхээс гадна хаванг багасгахад тустай.

Мэс заслын дараах 4 дэх өдрөөс эхлэн хаван болон хөхрөлтийг үр дүнтэй багасгаж, арчлахын тулд бүлээн жин тавихыг зөвлөж байна.

• 04

Шархны арчилгаа

Шархны тос болон нүдний дусаалгыг зааврын дагуу хэрэглэнэ үү.Шархны тосыг өдрийн 3 удаа цэвэрхэн хөвөнтэй модоор шархны хэсэгтээ нимгэн түрхэж өгнө. Тосыг шархаа эдгэх хүртэл 1-2 долоо хоног хэрэглэнэ. Нүдний дусаалгыг жороор авсан тохиолдолд өдрийн 3 удаа хуурайшихаас сэргийлэн хэрэглэж өгнө.

Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой.Зүсэлт хийсэн хэсэгт цагаан батга үүсэх боломжтой ба энэ нь хугацаа өнгөрөхөөр аяндаа арилдаг. Хэрвээ 3 сар өнгөрсөн ч арилахгүй байвал эмнэлэг дээр ирж авхуулах боломжтой.

• 05

Архи, тамхины хэрэглээ

Мэс заслаас хойш 1 сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

• 06

Унтах байрлал

Эхний гурван сарын турш унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараах 1 долоо хоног хүртэл унтахдаа хүзүүгээ хэт нугалахгүй байхыг анхаарна уу. Биеийн дээд хэсгийг өндөрлөж, толгойгоо зүрхнээс дээш байрлуулан унтах нь хаванг хурдан буулгахад тустай.

Мөн хажуу тийшээ болон доош харж унтахгүй, нүүрээ дээш харуулан, тааз руу харсан байрлалтай унтаарай.

Эвент