МАКС-зүсэлттэй арьс таталт

NANA арьс татах мэс ажилбараар өөртөө итгэлтэй, эрч хүчтэй өөрийгөө шинээр мэдрээрэй.
Мэргэшсэн эмчийн нарийн, мэдрэмжтэй ажилбарын ачаар бодитой өөрчлөлтийг мэдрэх боломжтой.

МАКС-зүсэлттэй арьс таталт

Нүүрэн дээр үүссэн үрчлээг зөвхөн арилгаад зогсохгүй, хөгширөлт үүссэн арьс болон SMAS давхаргыг хамтад нь татаж, арьсны гүн хэсгийг өргөснөөр арьсны уян хатан чанарыг үндсээр нь сайжруулах мэс засал юм.

  • NANA гоо сайхны эмнэлэг МАКС-зүсэлттэй арьс таталт гэдэг нь?

    Нүүрний арьс чангалах мэс засал нь арьс унжих үндсэн шалтгааныг нарийн тодорхойлсны дараа утас болон гадны биет оруулахгүйгээр унжсан арьс болон булчингийн давхаргыг хамт татаж, арьсны гүн хэсгийг хүртэл өргөж чангалах мэс засал юм.

    Ингэснээр үр дүн нь удаан хугацаанд хадгалагдахын зэрэгцээ илүү байгалийн төрхийг бий болгох боломжтой. Арьсыг зүгээр л хүчээр татаж чангалах нь зорилго биш бөгөөд унжилтын үндсэн шалтгааныг шийдвэрлэж, илүү залуу харагдах төрхийг бий болгохыг зорьдог.

    NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн МАКС-зүсэлттэй арьс таталт
  • Тогтоогч холбоос эдийг салгахын ач холбогдол

    Нүүрэнд арьс болон өөхөн эдийг ястай холбон тогтоож, эдүүдийг өөрийн зөв байрлалд нь барьж байдаг тогтоогч холбоос хэмээх олон төрлийн эд байдаг. Тогтоогч холбоосууд нь мөн булчингийн давхаргын нэгэн адил насжилтын явцад суларч, улмаар арьс болон өөхөн эдүүд доош унждаг.
    Булчингийн давхаргын (SMAS) доор байрлах тогтоогч холбоосууд нь дээш өргөсөн булчингийн давхаргыг буцаан доош татах нөлөөтэй байдаг. Тиймээс нүүрний арьс өргөх мэс заслын үед эдгээр тогтоогч холбоосыг салгаж суллах нь өргөж чангалах үр дүнг илүү удаан хадгалахад чухал ач холбогдолтой.

    NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн МАКС-зүсэлттэй арьс таталт
  • Булчингийн давхаргын дагуу аюулгүй зүсэлт

    Нүүрэнд нимгэн холбогч эдийн өнгөн хэсгээр үрэгжилсэн арьс болон булчингийн дунд байх торон мэт холбогдсон SMAS давхарга болон арьс, өөх, ясыг холбодог тогтоогч эд байдаг.
    Нас ахихын хэрээр SMAS давхарга суларч, тогтоогч холбоосууд мөн адил суларснаар арьс болон өөхөн эдүүд доош унжих үзэгдэл үүсдэг. Тиймээс арьсны зөвхөн гадаргууг бус, арьсны гүн давхаргаас нь эхлэн татаж өргөх нь үр дүнтэй арьс татах мэс заслын гол арга юм.

    NANA гоо сайхны мэс заслын эмнэлгийн МАКС-зүсэлттэй арьс таталт

NANA гоо сайхны эмнэлэг МАКС-зүсэлттэй арьс таталтын арга

Арьс болон булчингийн(SMAS) давхаргыг салгаж, SMAS давхаргын доор байрлах тогтоогч холбоосуудыг хангалттай хэмжээнд салгаж сулласны дараа эдүүдийг зохистой, оновчтой байрлал руу нь татаж өргөх лифтингийн арга юм.

  • 01 - дэлгэрэнгүй зураг
    01
    Мэс заслын өмнө нарийн зөвлөгөө авч, шаардлагатай үзлэг шинжилгээг хийсний үндсэн дээр үрчлээний хэмжээ, нас болон нүүрний онцлогт тохируулан мэс заслын төлөвлөгөө, дизайныг нарийн гаргана.
  • 02 - дэлгэрэнгүй зураг
    02
    Чамархайн хэсгийн үсний шугамын дотор талаас эхлэн чихний хүрээг дагуулан чихний ар тал хүртэл зүслэг хийнэ.
  • 03 - дэлгэрэнгүй зураг
    03
    Арьсны өнгөн хэсгийг нээж булчингийн(SMAS) давхаргад зүслэг хийсний дараа тогтоогч холбоосуудыг салгаж суллан, унжсан SMAS давхаргыг дээш татаж өргөнө.
  • 04 - дэлгэрэнгүй зураг
    04
    Унжсан булчингийн(SMAS) давхаргыг бэхлэн тогтоож, нүүрний дунд болон доод хэсгийн унжилтыг сайжруулна. Дараа нь илүүдэл арьсыг тайрч аван, давхар оёдлоор мэс заслыг дуусгана.
хагалгаа шаардлагатай тохиолдлууд
хагалгаа шаардлагатай тохиолдлууд

NANA гоо сайхны эмнэлгийн
МАКС-зүсэлттэй арьс таталт шаардлагатай тохиолдол

Зөвхөн арьсыг дангаар нь өргөж чангалах бус, арьс болон булчингийн давхаргыг хамтад нь дээш татаж өргөснөөр үрчлээг илүү үр дүнтэйгээр сайжруулж, гарсан үр дүнг удаан хугацаанд хадгалах боломжтой.

  • 01.

    Насаа бодвол арьсны уян хатан чанар буурч, арьс унжиж суларсан 40–50 насныханд

  • 02.

    Хөгшрөлтийн явц тодорхой хэмжээнд явагдсан 60–70 насныханд

  • 03.

    Хамрын хоёр тал, давхар эрүү, завж, эрүүний хэсэг зэрэг нүүрний нийт хэсэгт гүн үрчлээ, унжилттай тохиолдолд

  • 04.

    Нүүрний хэлбэр засах мэс засал гэх зэрэг шалтгааны улмаас залуу насанд нүүрний арьс унжиж суларсан тохиолдолд

МАКС-зүсэлттэй арьс таталтын мэдээлэл

  • Мэс заслын хугацаа
    Мэс заслын хугацаа
    2-3 цаг
  • Мэдээ алдуулах арга
    Мэдээ алдуулах арга
    Нойрсуулах мэдээ
    алдуулалт
  • Оёдол авах
    Оёдол авах
    Хагалгааны дараа 1 долоо хоног
  • Хэвийн амьдралдаа орох
    Хэвийн амьдралдаа орох
    Шууд хэвийн амьдралдаа орно
  • Эмчилгээ
    Эмчилгээ
    хагалгаанаас 2-3 хоног

NANA гоо сайхны эмнэлэг Макс-зүсэлттэй арьс таталтын онцгой шалтгаан

Үйлчлүүлэгчийн арьсны хөгшрөлтийн түвшин, ясны бүтэц, нүүрний харьцаа болон арьсны унжилтын зэргийг нарийвчлан үзэж, хамгийн тохиромжтой мэс заслын аргыг сонгоно.

  • Арьсны давхарга бүрийг нэгэн зэрэг
    Арьсны давхарга бүрийг нэгэн зэрэг
    Арьс унжиж, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг хамгийн дотор талын булчингийн давхаргаас эхлээд гаднах арьс хүртэлх бүх давхаргын эдийг нэгэн зэрэг татаж өргөнө.
  • Үрчлээг бүхэлд нь сайжруулна.
    Үрчлээг бүхэлд нь сайжруулна.
    Унжсан арьсыг төдийгүй булчингийн давхаргыг мөн татаж өргөдөг тул өндөр сэтгэл ханамж, үр дүнг хүлээх боломжтой.
  • Чихний хэлбэрийг хадгална
    Чихний хэлбэрийг хадгална
    Чамархайн үсний хажуу хэсгийн арын талаас эхлэн чихний ар тал хүртэлх заагийг дагуулан зүслэг хийж, чихний хэлбэрийг өөрчлөхгүйгээр хэвээр нь хадгална.
  • Нарийн зүсэлт
    Нарийн зүсэлт
    Булчингийн (SMAS) давхарга болон тогтоогч холбоосуудыг нарийн зөв салгаж сулладаг тул аюулгүй эдийн гэмтэл үүсдэггүй.
  • Сорвинд санаа зовох шаардлагагүй
    Сорвинд санаа зовох шаардлагагүй
    Чамархайн үсний ард зүслэг хийдэг тул сорви нь ил харагдахгүй бөгөөд мэс заслын дараах арчилгаагаар хурдан эдгэрэхэд тусална.

NANA АСУУЛТ & ХАРИУЛТ

  • <b>Тогтоогч холбоос эд </b>гэж юу вэ? - дэлгэрэнгүй зураг

    Тогтоогч холбоос эд гэж юу вэ?

    Нүүрэнд нүдний тогтоогч холбоос, хацрын ясны тогтоогч холбоос, зажлуурын булчингийн тогтоогч холбоос, хацар-эрүүний тогтоогч холбоос, эрүүний тогтоогч холбоос зэрэг олон төрлийн тогтоогч холбоос байдаг. Эдгээрээс нүүрний унжилт, ялангуяа хацар унжихтай холбоотой гол холбоосууд нь хацрын ясны тогтоогч холбоос болон зажлуурын булчингийн тогтоогч холбоос юм.
    Хацрын ясны доод хэсгээс яснаас эхлэн нүүрний зөөлөн эдийг хөндлөн нэвтэлж арьс хүртэл бат бөх тогтоож байдаг эдгээр холбоосууд нь насжилтын явцад барьж тогтоох хүч нь суларч, улмаар таталцлын хүчний нөлөөгөөр аажмаар доош унждаг.

  • <b>Хагалгааны дараа</b> мэдрэлийн гэмтэл үүсэх үү? - дэлгэрэнгүй зураг

    Хагалгааны дараа мэдрэлийн гэмтэл үүсэх үү?

    Булчингийн (SMAS) давхаргыг хэт хүчээр салгаж задлах тохиолдолд нүүрний мэдрэлийг гэмтээх эрсдэл нэмэгддэг. Мөн буруу аргачлалын улмаас эдийн алдагдал, наалдац, хэвийн бус бүтцийн өөрчлөлт үүсэж, судас гэмтэх зэрэг шалтгаанаар дахин засах мэс засал хийх боломжгүй эсвэл хүндрэлтэй болох тохиолдол бий.
    Харин NANA гоо сайхны мэс заслын эмнэлэг нь анатомийн нарийн мэдлэг болон арвин туршлага, ур чадварт тулгуурлан нүүрний мэдрэлийг гэмтээхгүйгээр аюулгүй мэс засал хийж байгаа.

NANA гоо сайхны эмнэлгийн найдвартай арьс татах хагалгааны систем

  • 3D-CT-р нарийн дүн шинжилгээ

    3D-CT-р нарийн дүн шинжилгээ

    Мэс заслын өмнө 3D-CT шинжилгээгээр нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хүн бүрт өөр өөр байдаг нүүрний ясны бүтэц, хэлбэр, булчингийн давхарга болон зөөлөн эдийн тархалт, мэдрэлийн байрлал зэрэг нүдээр харахад хүндрэлтэй хэсгүүдийг олон талаас нь нарийн шинжилнэ.
    Үүний үндсэн дээр мэс заслын өмнө бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, тухайн хүнд тохирсон мэс заслын дизайныг нарийн боловсруулна.

  • Мэс заслын өмнөх иж бүрэн үзлэгт үндэслэн хувь хүнд тохирсон гоо сайхны мэс засал

    Мэс заслын өмнө дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж, систем ашиглан иж бүрэн үзлэг шинжилгээ хийснээр илүү аюулгүй мэс засал хийх боломжтой.
    Улсын хэмжээнд баталгаажсан 50 гаруй төрлийн шинжилгээний үзүүлэлтийг багтаасан өвчлөлийн онцлогт тохирсон иж бүрэн үзлэгээр өвчтөн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нарийвчлан шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгоо хийсний дараа тухайн хүнд тохирсон мэс заслын аргыг сонгон хэрэгжүүлдэг. Ингэснээр илүү өндөр сэтгэл ханамжтай үр дүнд хүрэх боломжтой.

    Мэс заслын өмнөх иж бүрэн үзлэгт үндэслэн хувь хүнд тохирсон гоо сайхны мэс засал
  • Салбар бүрийн мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөө, эмчилгээний систем

    Салбар бүрийн мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөө, эмчилгээний систем

    Олон жилийн гоо сайхны мэс заслын туршлага, өндөр ур чадвар, нарийн арга барилтай салбар бүрийн мэргэшсэн эмч нар хамтран ажиллаж, аюулгүй бөгөөд сэтгэл ханамж өндөр үр дүнд хүрэхийн тулд мэс заслын өмнөхөөс эхлэн бүх үйл явцыг хамтарсан зөвлөгөө, хяналтын системээр хэрэгжүүлдэг.
    Арвин туршлагатай мэргэшсэн мэс заслын баг нь үйлчлүүлэгч бүрийн аюулгүй байдал болон гоо сайхныг хариуцан ажилладаг.

  • Мэдээ алдуулалтын эмчийн байнгын хяналт

    Дэвшилтэт хяналтын системээр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тухай цаг бүрт тасралтгүй хянаж, мэс заслын өмнөх үеэс эхлэн мэс заслын дараах сэргэлт хүртэл мэдээ алдуулалтын мэргэшсэн эмч үйлчлүүлэгч бүрийг 1:1 харьцаагаар хариуцан, мэс заслын бүх явцыг аюулгүй байлгахад анхаарч ажиллана.

    Мэдээ алдуулалтын эмчийн байнгын хяналт
  • Арьс татах мэс заслын дараах эдгэрэлтийн явц

    Арьс татах мэс заслын дараах эдгэрэлтийн явц

    NANA гоо сайхны мэс заслын эмнэлэг нь аюулгүй, үзэсгэлэнтэй, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд нэгдсэн эдгэрэлтийг дэмжих системтэй.
    Хаван хурдан бууруулах зориулалттай хавангийн аппарат болон нөхөн сэргээх арчилгаа нь мэс заслын дараах эдгэрэлтийг хурдан, тав тухтай, сэтгэл ханамжтай байхад тусалдаг.

Мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

NANA гоо сайхны мэс заслын эмнэлэг нь олон төрлийн мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Арьс татах мэс заслын дараах арчилгааны хөтөлбөр

  • 2 дахь долоо хоног

    Healite

    Healite арчилгаагаар арьсны өнгийг сайжруулж, хаванг бууруулснаар арьс унжихгүйгээр хэлбэр сайжирдаг.

  • 4 дэх долоо хоног

    RF арчилгаа ▶ healite ▶Чийгшүүлэх моделинг маск ▶ Харицсан эмчийн үзлэг

    Өндөр давтамжийн (RF) арчилгаагаар хөхрөлт болон хаванг бууруулж, healite эмчилгээгээр арьсны уян хатан чанарыг сайжруулсны дараа хариуцсан эмч явцыг шалган хянана.

NANA эмнэлгийн
арьс татах хагалгааны дараах анхаарах зүйлс

  • 01

    Нүүр угаахㆍусанд орох ㆍнүүр будах

    Оёдол авах хүртэл мэс засал хийсэн хэсгээс бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй.Нүүрэн дээрх наалт болон оёдлыг авах хүртэл мэс засал хийсэн хэсэгт ус хүргэхгүй байж, бусад хэсгийг нойтон алчуураар зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Мэс засал хийсэн хэсгээс бусад биеийн хэсгээр шүршүүрт орж болно. Нүүрээ угаах болон нүүр будалт хийхийг оёдол авснаас хойш дараагийн өдрөөс эхлэн хийж болно.

    Мэс заслын дараа бүлээн болон хүйтэн жин тавихыг зөвлөдөггүй.Мэс засал хийсэн хэсгийн мэдрэмж түр хугацаанд буурсан байдаг тул халуун, хүйтэн жин хэрэглэснээс үүдэх хөлдөлт болон түлэгдэлтээс болгоомжлоорой.
    Мөн 1 сарын хугацаанд нүүрний хэсэгт хэт хүчтэй массаж хийхгүй байх, амаа хэт том ангайхгүй байх хэрэгтэй.

  • 02

    Үзлэг

    Мэс заслын дараа хөхрөлт үүсэх боломжтой бөгөөд хүний биеийн онцлогоос шалтгаалан 1–2 долоо хоног үргэлжилж болно.Хөхөрсөн хэсэгт нарны шууд тусгал тусвал нөсөөжилт үүсэх эрсдэлтэй тул хөхрөлт бүрэн арилтал малгай өмсөх эсвэл нарны тос хэрэглэх хэрэгтэй.

    Мэс заслын дараах 1 долоо хоногийн хугацаанд аль болох их ярихгүй байх хэт их зажлууртай хоол хүнс хэрэглэхгүй байхыг анхаарна уу.Мэс засал хийсэн хэсгийг цочроосноор цус алдах эрсдэлтэй. Мэс заслын хэсэгт даралт үүсгэж, цусны даралт ихэсгэх үйлдлүүдээс (бөөлжих, бие засах үед хэт их хүчлэх гэх мэт) зайлсхийх хэрэгтэй.

    Мэс заслын дараа 2–3 хоногийн дараа эмнэлэгт ирж эмчилгээ, хяналтад хамрагдана.Хэрэв цусны гуурс тавьсан бол мэс заслын дараах 1–2 дахь өдөр эмнэлэгт ирж үзүүлэх хэрэгтэй.

  • 03

    Хавангийн арчилгаа

    Мэс заслын дараах хаван 3–6 сарын хугацаанд аажмаар буурна.Мэс заслын дараа ойролцоогоор 1 долоо хоногийн дотор ихэнх том хаван тодорхой хэмжээгээр буурч, жижиг хаван нь 3–6 сарын хугацаанд аажмаар багасна.
    Хаван хоёр талдаа харилцан адилгүй үүсэх эсвэл өөр өөр хурдаар бууснаар нүүр түр хугацаанд тэгш бус харагдах нь түгээмэл үзэгдэл юм. Хаван бүрэн буутал ажиглагдах түр зуурын тэгш бус байдал нь хугацаа өнгөрөх тусам аажмаар сайжирна.

    Мэс заслын дараа үүссэн хавангийн улмаас нүүр хэсэг тэгш бус, овон товон харагдах боломжтой.Мэс заслын дараа үүссэн хавангийн улмаас нүүрний орчим хэсэг бага зэрэг овон товон харагдаж, нүүр хажуу тийшээ өргөн болсон мэт харагдаж болно. Гэхдээ энэ нь 2–3 долоо хоногийн дотор аажмаар сайжирна.

  • 04

    Шархны арчилгаа

    Оёдол тавьсан хэсгийг усанд хүргэхгүйгээр арчилгаа хийнэ.Оёдол тавьсан хэсгийг усанд хүргэж болохгүй. Хэрэв ус хүрсэн тохиолдолд наалтыг заавал авч, тухайн хэсгийг сайтар хатаасны дараа шинэ наалт дахин наана уу.

  • 05

    Архи, тамхины хэрэглээ

    Мэс заслын дараа 1 сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үүАрхи, тамхины хэрэглээ нь цус алдалт,
    шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг
    учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

  • 06

    Унтах байрлал

    Мэс заслын дараа унтах байрлалаа анхаарна уу.Мэс заслын дараа унтах байрлалаа анхаарна уу. Мэс заслын дараах нэг долоо хоногийн туршид хүзүүгээ нугалахгүй унтахыг хичээх хэрэгтэй. Мөн толгойгоо цээжнээсээ өндөр байрлалд унтвал нүүрний хаван хурдан буухад тусладаг.
    Хажуу талаараа хэвтэх юм уу доошоо харж
    хэвтэхгүйгээр болж өгвөл эгц дээш харж унтах хэрэгтэй.

Эвент