Sofwave
Унжсан арьсыг өргөх, хялгасан үрчлээг багасгах, арьсыг толигор чанга болгох үр дүнтэй лифтинг аппарат
Sofwave гэж юу вэ?
Sofwave нь 1.5 мм-ийн гүнд байрлах үрчлээ үүсгэдэг хэсгийг нарийн онилон, өөхөн эд болон мэдрэлийг гэмтээлгүйгээр өргөж чангалах үр дүнтэй лифтинг аппарат юм. Нүдний эргэн тойрон, ам завж орчмын нимгэн арьсны хэсэгт ч хийх боломжтой тул арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээг багасгахад тусална. Аппарат хийлгэсний дараа арьсны бүтэц болон уян хатан байдал сайжирч байгаа нь шууд мэдэгдэх бөгөөд 6–12 сарын турш коллагены нийлэгжилт явагдаж, үр дүнгээ удаан хадгалдаг.
Sofwave аппаратны онцлог

Sofwave аппаратны үр дүн
Superb хэмээх шинэ технологид суурилсан дэвшилтэт арьс чангалах аппарат
- POINT 01.
Арьсны гадаргууг хамгаалах аюулгүй аппарат Процедурын үед эпидермисийн дулааны гэмтлээс хамгаалахын тулд хөргөлтийн систем зэрэг ажиллаж, арьсны гадаргууг тогтвортой хамгаална. Зөвхөн зорилтот арьсны давхаргыг сонгон хийх бүтэцтэй тул хэт их энерги дамжихаас сэргийлж, хэсэг тус бүрийн арьсны зузаан болон уян хатан чанарт тохируулан хийдэг.
- POINT 02.
Нарийвчлалтай хэт авианы технологи Эпидермисийг хамгаалж, зөвхөн дермисийг нарийн онилноSofwave нь 1.5 мм-ийн гүнд байрлах дермис буюу жинхэнэ арьсны давхаргыг сонгон хэт авиан энергийг дамжуулдаг тул арьсны өнгөн давхарга болон өөхөн давхаргыг гэмтээлгүйгээр арьсны уян хатан чанарыг нягт, жигд сайжруулан арьсыг чангалж өргөх үр дүнтэй.
- POINT 03.
Коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж натурал аргаар арьсыг толигор болгох аппаратДермисийн давхаргад өгсөн дулааны өдөөлт нь коллагены нийлэгжил болон ремоделингийг идэвхжүүлснээр процедур хийлгэсний дараа шууд уян хатан чанарын өөрчлөлт явагддаг. Ойролцоогоор 4 долоо хоногийн дараагаас эхлэн 3 сарын хугацаанд арьс толигор чанга болж эхэлдэг. Арьсны уян хатан чанарыг сайжруулах, хялгасан үрчлээг багасгах, арьсны бүтцийг сайжруулах зэрэг үр дүнтэй.
Арьсны онцлог бүрт тохирсон NANA лифтинг

NANA премиум үйлчилгээ

NANA Арьсны клиникийн аюулгүй систем

Танд зориулсан мэргэжлийн баг
Үйлчлүүлэгч тус бүрт хариуцсан эмч, сувилагч, зөвлөх, координатор хуваарилагдаж зөвлөгөөнөөс эхлээд продецур дуусах хүртэл бүх талаар анхаарал хандуулан ажиллана. NANA эмнэлгийн хамт олон танд тав тухтай орчинд, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна.
Хариуцсан эмчийн Anti-aging шийдэл
Таны хүсч буй нүүрний хэлбэрт тохируулан арьс чангалж өргөх аппаратыг хийх тул сэтгэл ханамж өндөр үйлчилгээг авах боломжтой.


1 хүнд зориулсан хувийн өрөө, тусгай үйлчилгээний өрөө
Бүх процедур зөвхөн танд зориулсан хувийн өрөөнд хийгдэх тул тав тухтай, тайван орчинд үйлчилгээ авах боломжтой.
Премиум лифтинг аппарат
Ultherapy Prime, Thermage FLX, Titanium, TuneFace, Emface зэрэг премиум лифтингийн төхөөрөмжүүдийг бүрэн хангасан бөгөөд үйлчлүүлэгчийн арьсны байдал, онцлогийг харгалзан тохирсон үйлчилгээг санал болгодог.

Sofwave аппаратыг дараах тохиолдолд санал болгодог
RECOMMENDED FOR
- 01.
Нүүрний өөх багатай, нимгэн арьстай бол
- 02.
Өмнө арьс чангалах аппарат хийлгэсний дараа хацрын хонхойлт үүссэн бол
- 03.
Нүдний эргэн тойрон, ам завжны хэсэг, хүзүүний үрчлээг багасгамаар байгаа бол
- 04.
Арьны уян хатан чанар багассан, нүхжилт ихтэй бол
Sofwave Q&A
- Үйлчлүүлэгчийн арьсны байдал болон процедур хийх хэсгээс хамааран давтамж, хийх тоо нь өөр өөр байж болох тул нарийвчилсан зөвлөгөө шаардлагатай. Хангалттай шотны хэмжээг хийлгэх тохиолдолд жилд 1 удаа хийлгэх тохиромжтой.
- Sofwave нь өөрийн хөргөлтийн системтэй тул арьс түлэгдэх эрсдэлийг бууруулж, процедурын үеийн өвдөлт харьцангуй бага байдаг. Гэхдээ өвдөлт мэдрэх түвшин хүн бүрт өөр байдаг тул NANA гоо сайхны эмнэлэг нь хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулах мэдээ алдуулалт хийх боломжтой. Ингэснээр процедурын үеийн өвдөлтөд санаа зовох шаардлагагүй юм.
- Үйлчлүүлэгчийн арьсны байдалд тохируулан Sofwave-ийг бусад процедуртай хослуулснаар илүү үр дүнтэйгээр арьсыг чангалж өргөх боломжтой. Ultherapy Prime, Shurink зэрэг процедуртай хослуулах нь тохиромжтой бөгөөд NANA гоо сайхны эмнэлгийн мэргэжлийн эмчийн 1:1 зөвлөгөөг авснаар танд тохирсон шийдлийг санал болгодог.





