POTENZA аппрат
Нүхжилт болон сорви эмчлээд зогсохгүй коллагены нийлэгжилтийг дэмжинэ.
POTENZA гэж юу вэ?
POTENZA нь RF эмчилгээ (өндөр давтамжийн радио долгион) болон микронидл (бичил зүү)-г хослуулан
арьсны гүн хэсэгт дулааны энергиийг дамжуулах байдлаар коллагены нийлэгжилтийг дэмжихийн зэрэгцээ нүхжилт, сорви, батгашилт, үрчлээ зэрэг арьсны олон асуудлыг сайжруулах үйлчилгээтэй аппрат юм.

POTENZA нь арьсны онцлогт тохируулан хоёр төрлийн аргаар хийгдэх боломжтой, өндөр давтамжит долгион RF эмчилгээ болон бичил зүүн хосолсон эмчилгээний аппрат
- 01.
Арьс нөхөн сэргээхээс эхлээд, арьс чангалах хүртэлЗүүтэй болон зүүгүй горимын тусламжтай коллагений нийлэгжилт болон суларсан арьсыг чангална.
- 02.
Хүссэн үр дүндээ тохируулан эмчилгээгээ сонгоорой.DIA горим нь өндөр давтамжит долгионыг арьсны гүн давхаргад хүртэл дамжуулж, арьс чангалах, уян хатан байдлыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.
Харин DDR горим нь арьсны бүх хэсэгт жигд дулааны энерги дамжуулан, арьсны нөхөн төлжилт болон арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.
Хүссэн үр дүндээ тохируулан эмчилгээний аргыг сонгох боломжтой. - 03.
Шаардлагатай найрлагыг арьсны гүн давхарга хүртэл дамжуулна. Бичил зүү болон өндөр давтамжит долгион (RF) -г ашиглан арьсны тарилгыг арьсны гүнд нэгэн жигд хэмжээтэй хүргэж, арьсны чийгшил болон уян хатан чанарыг дээд зэргээр сайжруулах үйлчилгээ.
Танд тохирох POTENZA горим нь ?
Шаардлагатай хэсэгт олон төрлийн үр нөлөө
Нана эмнэлгийн арьсны онцлогт тохирсон лазер эмчилгээ

NANA-Н тусгай премиум үйлчилгээ


Мэргэжлийн зөвлөх ажилтан таныг тусгайлан хариуцна.
Мэргэжлийн эмч, сувилагч, зөвлөх ажилтан болон холбогдох мэргэжилтнүүд танд зориулан үргэлж бэлэн байж, эхнээс нь дуустал таньтай хамт байна.
Хувийн зөвлөх ажилтан танд тохирсон үйлчилгээний төлөвлөгөөг нарийн гаргаж, үйл явцын бүхий л үе шатанд анхаарал халамж тавин ажиллана. Мөн үйлчилгээний дараах хяналт, халамжийг хүртэл нямбай үзүүлж, танд эхнээс нь дуустал тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэнэ.Хувийн эмч зөвхөн танд зориулан хөгшрөлтийн эсрэг төлөвлөгөө
Нарийн үзлэг, мэргэжлийн зөвлөгөөнд үндэслэн танд тохирсон үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж, үр дүнтэй, сэтгэл ханамж өндөртэй үйлчилгээг хүргэнэ.


Зөвхөн танд зориулсан хувийн, ганцаарчилсан эмчилгээний өрөө
Бүх эмчилгээ, үйлчилгээг зөвхөн танд зориулсан хувийн өрөөнд хийж, тав тухтай, тохилог орчинд мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой.
Премиум ангиллын арьсны лазерын тоног төхөөрөмжтэй
POTENZA, CELLAS, FRAXEL, ETHOSOME зэрэг премиум ангиллын арьсны лазер болон эмчилгээний олон төрлийн аппратыг ашиглан үйлчлүүлэгч бүрийн арьсны байдалд тохирсон эмчилгээг хийнэ.

POTENZA аппратыг дараах нөхцөлд зөвлөж байна.
RECOMMENDED FOR
- 01.
Нүхжилт, сорви, арьсны сулрал зэрэг асуудлыг нэг дор сайжруулахыг хүсэж буй хүмүүст
- 02.
Батганы сорви, толбо болон нүхжилтэндээ санаа зовж буй хүмүүст
- 03.
Арьсны уян хатан байдал алдагдсан, арьсаа өргөж чангалахыг хүсэж буй хүмүүст
- 04.
Арьсны тарилгатай хослуулан эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхийг хүсэж буй хүмүүст
포텐자 Q&A
- Хүн бүрийн арьсны байдал, хэрэгцээнээс шалтгаалан харилцан адилгүй боловч ерөнхийдөө 4–6 долоо хоногийн зайтайгаар 3–4 удаа хийлгэхэд илүү үр дүнтэй.
- Өвдөлт нь харьцангуй бага бөгөөд бага зэрэг хатгаж, чимчигнэх мэдрэмж төрж болох ч тэсэхүйц хэмжээний байдаг.
- Зүүгүй горимоор аргаар хийх боломжтой бөгөөд өндөр давтамжит долгионыг арьсны онцлогт тохируулан хянах боломжтой тул арьсны зузаанаас шалтгаалсан үр дүнгийн асуудал байхгүй.
- Эмчилгээний зорилго, арьсанд өгөх өдөөлтийн түвшин болон эмчилгээ хийх хэсгээс хамааран өндөр давтамжит радио долгионы эмчилгээ (RF) эсвэл LDM эмчилгээг хослуулан хийх боломжтой.
- Гэхдээ арьсны байдлаа мэргэжлийн эмчтэй сайтар зөвлөлдөж, зөвхөн шаардлагатай эмчилгээг сонгон хийлгэхийг зөвлөж байна.









