Нүдний төгсгөл болон нүүрний дунд хэсэгт төвлөрч Натурал байдлаар сайжруулах
리프팅 방향눈꼬리·중안부
사선 위 방향
개선 범위눈꼬리·중안부 처짐
피곤해 보이는 인상
수술 방법최소 절개+내시경
이용 상방 고정
회복 기간약 5일~1주 내외
추천 연령대20~40대 초 초기 노화
자연스러운 인상 개선
NANA-ийн арьс татах мэс заслын тусламжтайгаар илүү өөртөө итгэлтэй шинэ төрхөө бүтээгээрэй.
Мэргэжлийн эмчийн ур чадварлаг хагалгааны тусламжтай өөрчлөлт, үр дүнг мэдрээрэй.
Ерөнхий төрхийг хэвээр хадгалж, нүүрний хэлбэрийг илүү цэгцтэй болгоно
PONYTAIL арьс татах мэс засал нь нүдний эргэн тойрон, болон нүүрний дунд хэсгийг илүү натурал байдлаар дээш өргөж, зөөлөн атлаа дэгжин төрхийг бүрдүүлэх боломжтойгоороо энгийн арьс татах мэс заслаас ялгаатай.
Ялангуяа нүдний хэлбэр болон нүүрний дунд хэсгийн унжилт, ерөнхий нүүрний хэлбэрийг сайжруулж, үсээ дээш чангалж боосон мэт илүү цэгцтэй дүр төрхийг бүтээнэ.
Мөн чамархай хэсэгт далд дээд талд зүслэг хийх өгсөнөөр сорвийг далдлах, мөн түүнчлэн оёдол ангайж эдгэхээс сэргийлэхээс гадна харьцангуй хурдан эдгэрнэ. Арьс болон SMAS булчингийн давхаргыг хамтад нь өргөж, үр дүнгээ удаан хадгалах болон өдөр тутмын амьдралдаа хурдан эргэн орох боломжийг харгалзан мэс заслыг төлөвлөнө.
Чамархай хэсэгт хамгийн бага зүслэг хийж, нүдний хүрээ болон нүүрний дунд хэсгийг натурал байдлаар дээш өргөнө.
Үсээ дээш шууж боосон мэт нүдний төгсгөл өргөгдөж илүү дэгжин төрхтэй харагдах боломжтой.
Нүүрийг бүхэлд нь татах бус, чамархай хэсэгт төвлөрсөн жижиг зүслэгээр нүд болон нүүрний хэлбэр, ерөнхий харьцааг алдагдуулалгүйгээр залуужуулах зорилготой.

Өөр төрлийн мэс засал юм. <b style="display: inline-block;">Зүслэгийн хэсэг 와 <b style="display: inline-block;">Арьсыг татах чиглэл , Үр дүнбүгд адилгүй.










NANA Гоо сайхны мэс заслын эмнэлэг нь хүн бүрт ижил төрлийн арьс татах мэс заслыг зөвлөдөггүй.
Нас, хүйс, арьсны зузаан нимгэн, уян хатан чанар болон тухайн хүний саналыг харгалзан үзсэний үндсэн дээр тохирох мэс заслын төлөвлөгөөг гаргадаг.
Өргөн урт хэмжээний зүслэг хийхээс илүү шаардлагатай хэмжээний жижиг зүслэг хийж
Нүдний төгсгөл болон нүүрний дунд хэсгийн унжилтыг дээш өргөнө.






Нүдний төгсгөл болон нүүрний дунд хэсэгт төвлөрсөн арьс татах аргаНүүрний доод хэсгийг хүчтэй татаж өргөх бус, нүдний төгсгөл болон нүүрний дунд хэсгийг натурал байдлаар зөөлөн налуу байрлалд өргөж, илүү зөөлөн, дэгжин төрхийг бүрдүүлэхийг зорьдог.
Хуйхан дотор жижиг зүслэгГадна талаас ил сорви харагдахгүй байхаар тооцолон хуйхан дотор нарийн, жижиг зүслэг хийдэг. Мөн үсний ургалтын ширхэгийг дагуулан зүслэг хийснээр үсний ургалтанд нөлөөлөхгүй байхаар төлөвлөдөг.
Нүдний хэлбэрийн онцлогийг харгалзан үзэж загварчилна.Чамархайн хэсэгт төвлөрсөн нарийн, жижиг зүслэгээр дамжуулан натурал байдалыг алдагдуулалгүй цэгцтэй, дэгжин төрхийг бүрдүүлэхийг зорьдог. Зөвхөн өнгөн арьсыг их хэмжээгээр тайрч авахаас илүү тухайн хүний нүд болоннүүрний хэлбэрийг харгалзан үздэг.
Үсээ дээш шууж боосон мэт натурал, дэгжин төрхийг бүрдүүлнэ.Зөвхөн өнгөн арьсыг их хэмжээнд тайрч татахаас илүү нүд болон нүүрний хэлбэр зохицлыг харгалзан үзэж, илүү сэргэг, дэгжин төрхийг бүрдүүлнэ.




NANA Гоо сайхны мэс заслын эмнэлэг нь олон төрлийн, системтэй мэс заслын дараах арчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Healight арчилгаагаар арьсны өнгө, жигд байдлыг сайжруулж, хаванг бууруулахад дэмжлэг үзүүлснээр унжилтгүй, илүү үзэмжтэй нүүрний хүрээг бий болгоно.
Өндөр давтамжийн (RF) арчилгаагаар хөхрөлт болон хаванг бууруулахад дэмжлэг үзүүлж, Healight арчилгаагаар арьсны уян хатан чанарыг дэмжсэний дараа хариуцсан эмч явцыг хянана.
Ponytail Lift-ийн дараах эхний үед үсний ургалтын шугамын доторх зүслэгийн хэсэгт ус шууд хүргэхгүй байхыг анхаарна уу. Үсээ угаахдаа зүслэгийн хэсгээс зайлсхийж, болгоомжтой угаана. Мөн халуун ус болон усны хүчтэй даралтаас зайлсхийх нь зүйтэй. Хөнгөн шүршүүрт орж, өдөр тутмын энгийн үйл ажиллагаагаа хийж болох боловч эдгэрэлтийн эхний үед хэт ачаалалтай хөдөлгөөн хийхээс зайлсхийж, мэс заслын хэсгийг хэт үрэх, дарах, цочроохгүй байхыг анхаарна уу.Ponytail Lift нь чамархайн хэсэгт төвлөрөн хийгддэг тул эдгэрэлтийн эхний үед зүслэгийн хэсгийг хүчтэй үрэх, дарах зэрэг үйлдлээс зайлсхийх нь чухал. Мөн тодорхой хугацаанд нүдээ хүчтэй үрэх, нүүрний арьсыг хэт татах хөдөлгөөн хийх, саун, бассэйн болон эрчимтэй дасгал хөдөлгөөнөөс зайлсхийж байна уу. Эдгэрэлтийн явцад хаван болон таталдах мэдрэмж нь хүн бүрийн онцлогоос хамааран илэрч болох бөгөөд хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар байгалийн байдлаар намжих боломжтой.
Ponytail Lift-ийн дараа хүн бүрийн онцлогоос хамааран түр хугацаанд хаван болон хөхрөлт үүсэж болох бөгөөд ихэнх тохиолдолд хугацаа өнгөрөхийн хэрээр аяндаа багасна. Хөхөрсөн хэсэг нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нөсөөжилт үүсэх эрсдэлтэй тул гадагш гарахдаа малгай өмсөх эсвэл нарны тос хэрэглэхийг зөвлөж байна.Мэс заслын дараах эхэн үед нүүрэнд үзүүлэх цочрол, нөлөөллийг аль болох багасгана уу.
Нүүрэнд хүчтэй даралт үзүүлэх үйлдэл, хэт их дасгал хөдөлгөөн болон согтууруулах ундаа хэрэглэх нь нөхөн сэргэлтийн явцад нөлөөлж болзошгүй тул тодорхой хугацаанд анхаарал болгоомжтой байна уу. Ponytail Lift нь харьцангуй бага зүслэгийн хүрээнд хийгддэг тул хурдан эдгэрч, өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой байдаг.
Ponytail Lift-ийн дараах том хаван нь ойролцоогоор 1–2 долоо хоногийн хугацаанд аажмаар буурч болно. Үлдэгдэл хаван нь хүн бүрийн онцлогоос хамааран тодорхой хугацаанд үргэлжилж болох ч ихэнх тохиолдолд ойролцоогоор нэг сарын хугацаанд аажмаар намдаж, нүүрний хүрээ сайжирдаг. Эдгэрэлтийн эхний үед хавангийн хэмжээ баруун, зүүн талдаа ялгаатай харагдах эсвэл нүүрний хүрээ түр хугацаанд бага зэрэг эвгүй мэт мэдрэгдэж болох ч хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар байгалийн төрхөндөө орно.Ялангуяа мэс заслын дараах эхний үед нүдний орчим болон нүүрний дунд хэсэг хавдсан мэт харагдаж, үсээ дээш боосон мэт татагдсан мэдрэмжээс шалтгаалан нүүрний хүрээ өмнөхөөсөө бага зэрэг өөр, танил бус мэт санагдаж болно.
Энэ нь эдгэрэлтийн явцад илэрч болох байгалийн үзэгдэл бөгөөд хаван буурахын хэрээр нүүрний хүрээ аажмаар илүү натурал хэлбэртээ тогтворжино.
Мэс заслын зүслэгийн хэсгээс (үсний ургалтын шугамын дотор тал) бага зэрэг цустай шингэн ялгарч болох юм.Зүслэг хийсэн хэсгээс бага зэрэг цус холилдсон шингэн гарч болох боловч ихэнх нь мэдээ алдуулах уусмал байдаг тул санаа зовох шаардлагагүй. Мөн зүслэгийн хэсэгт шингэн хуралдах боломжтой тул шингэн хуримтлагдсан хэсэгт тусгай наалт наана уу.
Мэс заслын зүслэгийн хэсгийн сорвийг бүдгэрүүлэхийн тулд мэс заслын дараах 1 сарын дараа сорви багасгах тос хэрэглэвэл тустай.
Мэс заслын дараах 1 сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татахаас зайлсхийнэ үү.Архи, согтууруулах ундаа хэрэглэх болон тамхи татах нь цус алдалт, шархны эдгэрэлт болон үрэвсэлд сөргөөр нөлөөлж болзошгүй тул мэс заслын дараах 1 сарын хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мэс заслын дараах эхний үед толгойгоо удаан хугацаагаар бөхийлгөх, нүүрэнд даралт өгөхөөс болгоомжлоно уу. Эдгэрэлтийн эхний 1 долоо хоногт биеийн дээд хэсгээ бага зэрэг өндөрлөж унтах нь хаванг бууруулахад дэмжлэг үзүүлж болно.Хажуу тийшээ болон доош харж унтахаас илүүтэй дээш харж, нуруугаараа эгц хэвтэн унтах байрлалыг зөвлөж байна.
Унтаж байх үед зүслэгийн хэсэг дарагдах, чамархайн хэсэгт даралт болон цочрол үүсэхээс болгоомжлоно уу.