NANA
REAL
STORY

Нэг харахад мэдэгдэх гайхалтай өөрчлөлт

Мэс заслын сэтгэгдэл

Мэс заслын өмнөх!

 

Мэс заслын дараах~

 

NANA гоо сайхны эмнэлэгт хөхний мэс засал хийлгэлээ!

Хөхний мэс засал тийм ч жижиг мэс засал биш болохоор 1 жил орчим бодсоны эцэст хийлгэхээр шийдсэн. 
Эмнэлгээ сонгохдоо хүмүүсийн сэтгэгдлүүдийг үзээд, мэс заслын дараах арчилгаа маш сайн хийдэг гэсэн болохоор NANA-г сонгосон. 
Уг нь 70A cup хэмжээтэй, үнэхээр.. жижиг хөхтэй байсан юм. Мэс засал хийлгээд C cup хэмжээтэй болсон!!

Бага зэрэг хонхойсон цээжтэй болохоор мэс засал хийлгэхээс жаахан айж байсан ч
дэмий санаа зовж байжээ гэж бодогдохоор хэлбэр нь үнэхээр гоё гарсан✌️
Мэс засал хийлгээд 3 сар орчим болоход их зөөлөрч, байрлал нь ч сайн тогтсон. 
Эхэндээ хавангаас болоод бага зэрэг чанга, хатуувтар мэдрэмжтэй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэхээр зөөлөн болж, гарын дээд хэсгийн арьсанд хүрч байгаа юм шиг зөөлөн болсон.
Үнэхээр Mentor Xtra нь илүү зөөлөн юм байна гэж бодсон. 
Өмнө нь хол байсан хөхний завсрыг мэс заслын үеэр цээжний хэмжээтэй минь тохируулан гаргаж өгсөн. Мөн өөрөө зориулалтын хөхний даруулгаа сайн өмсөж байсан болохоор мэс заслын дараах зураг дээр хөхөө зориуд нийлүүлж харагдуулаагүй байхад ч дотуур хувцсаа тайлсан үед хүртэл маш гоё нийлж харагддаг болсон. Энэ хэмжээнд бол мэс засал үнэхээр амжилттай болсон гэж хэлж болно биз дээ?
Хөх томруулах мэс засал хийлгэсэн болохоор биеийн галбир маань ч илүү гоё харагддаг болсон.
Илүү задгай, бие барьсан хувцас ч хүссэнээрээ өмсөж чаддаг болсон болохоор хоёр дахин их баяртай байна.
Нэг өдрийн дотор өмнө нь байгаагүй зүйлтэй болчихсон болохоор сэтгэл ханамж маш өндөр байна☺☺❤

Эвент