NANA
REAL
STORY

Нэг харахад мэдэгдэх гайхалтай өөрчлөлт

Мэс заслын сэтгэгдэл

Мэс заслын өмнө (1)

Мэс заслын өмнө (2)

Мэс заслын дараа (1)

Мэс заслын дараа (2)

Мэс заслын дараа (3)

Мэс заслын дараа (4)

Хөхний мэс заслыг өмнө нь нэлээд том хэмжээний мэс засал гэж боддог байсан. Гэтэл мэс заслын хугацаа ч богино, эдгэрэх хугацаа ч богино байсан болохоор өөрөө хийлгээд үзэхээр нэг их айгаад байх зүйл биш юм байна гэж бодогдсон шүү. Би өмнө нь хөх маань хоёр тийшээ их зайтай юм болов уу гэж боддог байсан чинь зүгээр л жижигхэн болохоор тэгж харагддаг байсан юм байна лээ. Эмч миний хөхний асуудал, онцлогийг нэг дор яг олж хараад зогсохгүй, тэр хүртэл миний хамгийн их стрессдэж явсан хэсгүүдийг хүртэл түрүүлж анзаарч хэлж өгсөн болохоор бага зэрэг гайхсан шүү. Яаж ингэж яг таг мэддэг байна аа гэж..!! Юуны өмнө NANA Гоо сайхны эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжүүдээр сайн тоноглогдсон байсан болохоор аюулгүй байдлын тал дээр санаа амар байсан. Мөн ямар ч байсан мэс засал хийчих гэж зүтгэхгүй, үнэхээр боломжгүй зүйл байвал боломжгүй гэж шууд тодорхой хэлж өгсөн нь таалагдсан. Би зүгээр л том, гоё хөхтэй болохыг хүсээгүй. Аюулгүй, удаан хугацаанд хадгалагдах бөгөөд өөрийн биеийн галбирт зохицсон гоё хөхтэй болохыг хүссэн юм. NANA-д хөхний мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч тусдаа байдаг, мэс заслын дараах арчилгаа, хяналтыг хариуцдаг баг ч тусдаа байдаг болохоор бүх зүйл нь маш системтэй санагдсан. Тиймээс миний тавьсан шалгуурт хамгийн тохирсон эмнэлэг нь NANA Гоо сайхны эмнэлэг байсан гэж бодож байна! Хөхний дээд хэсгээс эхлээд натурал байдлаар доошоо унасан хэлбэр, эзлэхүүнтэй болгож хийлгэсэн болохоор огт мэс засал хийлгэсэн мэт харагдахгүй, яг миний хүсэж байсан шиг гарсан тул маш их сэтгэл хангалуун байгаа.

Эвент