• WEEKDAYAM 10:00 - PM 07:00
  • SATURDAYAM 10:00 - PM 07:00
  • Closed on Sunday National Holidays

ДАВТАН МЭС ЗАСАЛ

ХӨХНИЙ ДАВТАН
МЭС ЗАСАЛ

Nana breast

Хөхний мэс заслын №1 гоо сайхны эмнэлэг

ХӨХНИЙ ДАВТАН МЭС ЗАСАЛ

Хөхний хөхний давтан мэс заслын олон жилийн туршлагатай эмч, мэс заслын баг мэс заслыг хийнэ.

Давтан мэс засал нь илүү нарийн төвөгтэй байдаг учраас эмчээс илүү нарийн туршлага, чадвар шаарддаг.

  • CHECK POINT 1

    Зөвхөн хөхний мэс заслаар мэргэшсэн зөвлөгөөний баг

  • CHECK POINT 2

    Хөхний мэс заслын
    арвин туршлагатэй эмч нар

  • CHECK POINT 3

    Хөхний мэс заслын өмнөх шинжилгээг хариуцсан шинжилгээний төв

  • CHECK POINT 4

    Аюулгүй байдлыг хариуцах мэдээ алдуулалтын
    эмч баг

  • CHECK POINT 5

    Мэс заслын дараах
    арчилгааны мэргэжлийн баг

  • CHECK POINT 1

    Зөвхөн хөхний мэс заслаар

    мэргэшсэн зөвлөгөөний баг

  • CHECK POINT 2

    Хөхний мэс заслын

    арвин туршлагатэй эмч нар

  • CHECK POINT 3

    Хөхний мэс заслын өмнөх

    шинжилгээг хариуцсан

    шинжилгээний төв

  • CHECK POINT 4

    Аюулгүй байдлыг хариуцах

    мэдээ алдуулалтын

    эмч баг

  • CHECK POINT 5

    Мэс заслын дараах

    арчилгааны мэргэжлийн баг

ДАВТАН МЭС ЗАСАЛ ХИЙХ ТОХИОЛДОЛ.1

ХӨХНИЙ ХЭМЖЭЭ

Хөх томруулах мэс заслын дараа хөхний хэмжээндээ сэтгэл ханамжтай байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөх боломжтой.
Хөхний хэмжээндээ дасах, эсвэл нас явах, эдийн агшилт зэрэг шалтгаанаас болж хөхний эд багасч, хөхний хэмжээ хангалтгүй мэт санагдаж болно.
Мөн эсрэгээрээ, биеийн жингийн өөрчлөлт болон нас явахын хэрээр хөхний хэмжээ биеийн харьцаанд хэт том мэт санагдах тохиолдол гардаг.
Ийм тохиолдолд хөхний суулгацыг солих давтан мэс засал хийлгэснээр өөрийн хүссэн хөхтэй болох боломжтой.

  • Хөхний хэмжээг
    томруулах бол

    - Өмнөхөөс илүү том хэмжээтэй суулгац ашиглан хөхний
    хэмжээг томруулж болно.

    - Хөхний зөөлөн эд нимгэн бол өөх шилжүүлэн суулгах эсвэл
    хиймэл зөөлөн эд ашиглан эдийг бэхжүүлж болно.

    - Ихэвчлэн эхний мэс заслын үед зүсэлт хийсэн хэсэгт ахин зүсэлт хийдэг.

  • Хөхний хэмжээг
    багасгах бол

    - Өмнөх суулгацаасаа илүү жижиг суулгац ашиглахаас гадна,
    илүүдэл зөөлөн эдээс хасч хүссэн хэмжээндээ багасгах боломжтой.

    - Шаардлагатай тохиолдолд хэт өргөн холбогч эдийн давхаргын
    зарим хэсгийг тайрч авдаг.

    - Хэрвээ хөхний унжилттай байвал унжсан эдийг
    хамт сойх ажилбар хийх боломжтой.

ДАВТАН МЭС ЗАСАЛ ХИЙХ ТОХИОЛДОЛ.2

ХӨХНИЙ ХЭЛБЭР

Хөхний суулгац суулгаж хөхний хэмжээ томорсон ч хөхний дээд хэсгийн хэмжээ дутмаг байх болон хоёр хөхний хоорондох
зай хэт хол байх тохиолдолд давтан мэс засал хийлгэх боломжтой.

ХӨХНИЙ ЗАВСАР ХЭТ ХОЛ

БАЙХ ҮЕД

01 Суулгац суулгасан халаасны орон зай хэт бага байсны улмаас хоёр хөхний зай хол болсон тохиолдолд нэмэлт орон зай үүсгэж шинэ халаас үүсгэдэг.

02 Жижиг хэмжээтэй хөхний суулгац суулгасан тохиолдолд, цээжний хэлбэр хэмжээг нарийвчлан хэмжиж, хөхний завсрыг ойртуулах хэмжээтэй хөхний суулгацаар сольж хийнэ.

03 Хөхний завсрын зөөлөн эд нимгэн тохиолдолд, хөхний яс болон хавирганы дээд хэсгийн өөхөн давхаргад өөрийн биеийн хэсгийн өөхийг шилжүүлэн суулгаж, зөөлөн эдийг зузаатгана.

04 Хөхний суулгац хажуу талруу хөдөлсөн тохиолдолд, хэт өргөссөн хажуу талын капсулын хэсгийг тайрч авч, капсул засах мэс заслын аргаар зайг зохих хэмжээнд багасгана.

ХӨХНИЙ ДЭЭД ХЭСГИЙН

ХЭМЖЭЭ БАГА ЕД

01 Хөхний суулгацын хэмжээ дутсан тохиолдолд, хөхний дээд хэсгийг дүүргэж чадах хэмжээг тооцоолсны дараа тухайн хүнд тохирох хэмжээтэй суулгацаар солино.

02 Хөх унжсан тохиолдолд, эдийн унжилтыг засах зорилгоор хөхний унжилтыг хэмжиж, шаардлагатай бол хөх сойх мэс заслыг хамт хийж сүүний булчирхайн эдийг тарааж тэгшлэх ажилбар хийнэ.

03 Хөхний суулгац доош хөдөлсөн тохиолдолд, суулгацыг ахин дээд талруу байрлуулж, хэт томорсон доод хэсгийн халаасыг багасгана.

ДАВТАН МЭС ЗАСАЛ ХИЙХ ТОХИОЛДОЛ.3

ХӨХНИЙ МЭДРЭМЖ

Хөхний мэдрэмж нь ашигласан суулгацын онцлог, суулгацыг тойрсон хальсны зузаан,
өөх болон зөөлөн эдийн байдал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг.
NANA эмнэлэг шалтгааныг зөв оношилж давтан мэс заслыг хийж гүйцэтгэдэг.

  • 01. Шалтгаан

    - Хуучин хөхний суулгац нь сүүлийн үеийн хөхний

    суулгацаас өөр бүтэцтэй байдаг.

    - Усан дусал хэлбэртэй суулгацын хувьд, хэлбэрээ хадгалах зорилгоор нягт шинж чанартай силикон гель ашигладаг тул харьцангуй хатуу мэдрэмж төрүүлдэг.

    - Сүүлийн үеийн шинэчлэгдсэн хөхний суулгацаар солих тохиолдолд илүү натурал зөөлөн мэдрэмжтэй мэс заслын үр дүнг авах боломжтой.

  • 02. Мэс заслын арга

    - Биеийн хэлбэрийн онцлогоос шалтгаалан, өөхөн болон зөөлөн эдийн давхарга
    нимгэн байх тохиолдолд суулгацын мэдрэмж тааламжгүй санагдах боломжтой.

    - Хэт чанга арьстай байх тохиолдолд, суулгац чөлөөтэй хөдлөх боломжгүй болж,
    үүнээс шалтгаалан хатуу мэдрэмж төрүүлэх боломжтой.

    - Зөөлөн эдийг зузаатгаж, илүү зөөлөн мэдрэмжтэй болгох зорилгоор өөх шилжүүлэн суулгах ажилбарыг хамт хийснээр илүү натурал хөхний мэдрэмжтэй болох боломжтой.

  • Хальсыг хэсэгчлэн тайрж авах ажилбар

  • Хальсыг бүтнээр нь тайрж авах ажилбар

  • 03. Хальс

    - Хөхний суулгац суулгасны дараа суулгацыг тойрон хальс үүсдэг.
    Уг үүссэн хальсны зузаан, хатуулаг байдал нь хөхний мэдрэмжийг тодорхойлдог.

    - Хальс хэт зузаан, эсвэл хатуурах тохиолдолд, хальсыг авах шаардлагатай.

    - Шинээр үүссэн хальсыг зөөлөн, нимгэн байлгахын тулд мэс засал хийх явцад цус алдалтыг хянаж,
    суулгац суулгах орон зайг нарийн, зөөлөн аргаар гаргаж өгөх хэрэгтэй байдаг.

ДАВТАН МЭС ЗАСАЛ ХИЙХ ТОХИОЛДОЛ.4

ХӨХНИЙ ТЭГШ БУС БАЙДАЛ

Хөхний тэгш бус байдлыг үүсгэдэг маш олон хүчин зүйлс байдаг.
Ихэнх тохиолдолд цээжний араг ясны хэлбэрийн тэгш бус байдал, хөхний хөгжлийн зөрүү,
хөхний унжилтын зэргээс шалтгаалан тодорхой хэмжээнд тэгш бус байдал ажиглагддаг.
Эдгээрийн улмаас хөхний толгой, хөхний доогуурх шугам, хөхний хэмжээ зэрэгт тэгш бус байдал илэрч харагдаж болно.
Хөхний булчирхайн эдийн унжилтын хэмжээ, суулгацын байрлалын ялгаатай байдал зэргийг харгалзан үзэж, тэгш бус байдлыг сайжруулах боломжтой.

Суулгацын байрлалын ялгаа

  • Case 1.

    Хөхний суулгац
    доош шилжих

    Хөхний нэг талын суулгац хөхний доод хэсэгрүү шилжих тохиолдолд хөхний суулгацын байрлал өөрчлөгдөж, үүнээс үүдэн хөхний толгой болон хөхний доод шугамын байрлал тэгш бус болдог. Хөхний суулгац доошилсон байдлыг зассанаар суулгацын байрлал болон хөхний толгой, хөхний доод шугамын байрлал ч засагддаг.

  • Case 2.

    Хөх хатуурч суулгацын
    байрлал өөрчлөгдөх

    Суулгацын эргэн тойрон дах хальс зузаарч, хатуурснаас үүдэн суулгац хөдөлж байрлал нь өөрчлөгдөх тохиолдол байдаг бөгөөд ихэвчлэн хоёр хөхний дээд хэсэг болон хөхний доогуурх шугамын байрлал өөрчлөгддөг. Ийм тохиолдолд давтан мэс засал хийснээр хөхний суулгац илүү зөөлөн мэдрэмжтэй болохоос гадна хөхний тэгш бус байдал засагддаг.

Хөхний зөөлөн эдийн ялгаа

  • Case 3.

    Хөхний унжилт

    Нас ахих тусам хөх унжиж болзошгүй бөгөөд ихэнх тохиолдолд хоёр хөхний унжилт өөр өөр байдаг. Илүү унжсан хөхний толгой болон хөхний доод хэсэг илүү доош буусан мэт харагддаг.

  • Case 4.

    Хөхний хэмжээ

    Хоёр хөхний хэмжээ 100% ижил байдаггүй ба ихэнхдээ хөхний нэг тал нь бага зэрэг том байдаг. Үүний улмаас хөх том жижиг, тэгш бус харагддаг. Ийм тохиолдолд хөхний суулгац ашиглан хөх томруулах мэс засал хийж засах боломжтой.

Revision Surgery case.5

ХӨХ ХАТУУРАХ ҮЗЭГДЭЛ

Хөхний суулгацаас гадна бусад бүх биед суулгадаг суулгацууд нь биедорсны дараа коллагенаас бүтсэн хальслаг давхаргаар(CAPSULE) бүрхэгддэг. Энэ хальс нь нимгэн, суналттай байвал суулгацын мэдрэмжийг зөөлнөөр нь хадгалдаг ч ховор тохиолдолд хальс нь зузаарч, хатуурснаар хөхний хатуурах үзэгдэл үүсдэг.

  • Суулгацын хатуурал
    Stage 1

    • Маш зөөлөн
    • Суулгац байгаа эсэхийг
      анзаарах боломжгүй
  • Суулгацын хатуурал
    Stage 2

    • Зөөлөн
    • Суулгац чөлөөтэй хөдлөхгүй тул суулгац байгааг мэдэх боломжтой
  • Суулгацын хатуурал
    Stage 3

    • Хатуу
    • Суулгац хатуурч, хэлбэрийн өөрчлөлт үүсч эхэлнэ.
  • Суулгацын хатуурал
    Stage 4

    • Маш хатуу
    • Энгийн нүдээр ч суулгацын хэлбэр өөрчлөгдсөн нь мэдэгдэж, өвдөлт өгч эхэлнэ.

01. Шалтгаан

- Бактерийн халдвар, үрэвсэл

- Хөхний бор тойргийн зүсэлт, хөхний сүүнээс үүдэлтэй суулгац бохирдол

- Олон удаагийн цус хуралт

- Суулгацын гэмтэл, силикон гоожилт

- Удамшлын хүчин зүйл: Хэт их коллаген үүсэх гэх мэт

02. Мэс заслын арга

- Хатуурсан суулгацыг гаргаж авна.

- Суулгацын эргэн тойрны зузаарсан хальсыг тайрч авна.

- Цус алдалтыг сайтар зогсоож, эрүүл эдийг ил гаргана.

- Шинэ суулгац сольж суулгана.

- Шаардлагатай тохиолдолд суулгац орох орон зайд хиймэл арьс суулгаж, хальсны үүрэг гүйцэтгүүлнэ.

- Хатуурлаас урьдчилан сэргийлэх эмийг 3 сараас дээш хугацаанд ууна.

Revision Surgery case.6

СУУЛГАЦЫН ГЭМТЭЛ

Хүчтэй гадны нөлөөлөл болон олон давтамжтай дарах хүчнээс болоод суулгац гэмтэж, хагарах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд суулгацын байдлыг эхо аппаратны тусламжтайгаар шалгаж, гаргаж авах мэс заслыг хийх хэрэгтэй.

01. Шалтгаан

  • Гадны хүчтэй даралт, цохилт өгөх үед
  • Гэмтсэн суулгацыг суулгах үед.
  • Суулгацыг олон удаагийн давтамжтайгаар нугалах үед

02. Мэс заслын арга

  • Хуучин зүсэлт хийсэн хэсгээр дахин зүсэлт хийнэ.
  • Суулгацыг гаргаж авч, суулгац байсан зайг цэвэрлэнэ.
  • Одоо байгаа хальсны байдлыг шалгана.
  • Шинэ суулгацаар солих юм уу эсвэл суулгацыг гаргаж авна.

Revision Surgery case.7

СУУЛГАЦ АВАХУУЛАХ

Хөхний суулгац нь гоо зүйн сэтгэл ханамжны үүднээс хийлгэдэг ч суулгац хийсний дараа хөгшрөлт, яс-булчингийн өвчлөл зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж хэрэгцээ нь багасч, сонирхол өөрчлөгдвөл авахуулах боломжтой. Суулгац авах мэс засал 15 минут орчим үргэлжилдэг энгийн, хялбар мэс засал юм.

01. Шалтгаан

  • Хөхний суулгацын хэлбэр алдагдсан байвал
  • Хөх унжсан эсвэл доод хэсэг нь богино байвал
  • Удаан хугацаанд үрэвсэл үүссэн үед
  • Байнгын өвдөлт, үүрэвсэл үүссэн үед
  • Хөхний мэс заслын дараах тэгш бус байдал
  • Зайлшгүй шалтгаангүй тохиолдол

02. Мэс заслын арга

  • Хуучин зүсэлт хийсэн хэсгээр дахин зүсэлт хийнэ.
  • Суулгацыг гаргаж авч, суулгац байсан зайг цэвэрлэнэ.
  • Одоо байгаа хальсны байдлыг шалгана.
  • Зөв эдгэрэлтийн төлөө 1сар сойгч зүүнэ.

ХӨХНИЙ ДАВТАН
МЭС ЗАСАЛ ХИЙХ

ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

ХЭЗЭЭ ВЭ?

  • Гоо сайхан талаас сайжруулах

    шаардлагатай
    давтан мэс засал

    Хөхний хэлбэр, хэмжээ,
    мэдрэмжиндээ сэтгэл дундуур байх,

    хоёр хөхний тэгш бус байдал

    Хугацаа

    6 сар~ 1 жилийн дараа

    ※ Эхний мэс заслын үед суулгасан суулгац бүрэн сууж,
    зүсэлт хийсэн хэсгийн шарх бүрэн эдгэх хугацаа шаардлагатай.

  • Сөрөг нөлөөний улмаас

    хийгдэх давтан мэс засал

    Хөхний суулгацын хатуурал, суулгацын гэмтэл гэх мэт
    Хурдан хугацаанд мэс засал хийхийг зөвлөж байна.

NANA эмнэлгийн
давуу тал

Хөхний эмчилгээний мэс заслын мэргэжилтэн эмч зориулалтын эхо шинжилгээний тусламжтайгаар хөхний байдлыг нарийн шинжилнэ.

Нягт нарийн шинжилгээ оношилгоо

Хөхний гоо сайхан

+ Эмчилгээний мэс заслын

мэргэжилтэн эмч

нар хамтран ажиллана

- Хөхний мэс заслын нарийн төлөвлөгөө

- Мэс заслын өмнө/дараа нь хөхний эхо шинжилгээ

  • 01

    Гоо сайхан+ Эмчилгээний эмч нар хамтарсан үзлэг, эмчилгээ

    Суулгацын гэмтэл, сөрөг үр дагавар гэх мэт асуудлыг эхо шинжилгээгээр шалгана.

  • 02

    Эхо шинжилгээний тусламжтай суулгацыг тодорхойлох боломжтой

    Одоо байгаа суулгацын брэнд, төрөл болон хальслаг бүрхүүлний зузаан гэх мэтийг тодорхойлно.

  • 03

    Хөхний өвчний үзлэг, эмчилгээ

    Хөхний эмчилгээний тасгийн мэргэжилтэн эмч тусдаа байх ба мэс заслын өмнөх болон дараах шаардлагатай шинжилгээг авч, хөхний эмчилгээний үзлэгээс гадна эмчилгээний мэс заслыг давхар хийх боломжтой.

  • 01

    Гоо сайхан+ Эмчилгээний эмч нар хамтарсан үзлэг, эмчилгээ

    Суулгацын гэмтэл, сөрөг үр дагавар гэх мэт асуудлыг эхо шинжилгээгээр шалгана.

  • 02

    Эхо шинжилгээний тусламжтай суулгацыг тодорхойлох боломжтой

    Одоо байгаа суулгацын брэнд, төрөл болон хальслаг бүрхүүлний зузаан гэх мэтийг тодорхойлно.

  • 03

    Хөхний өвчний үзлэг, эмчилгээ

    Хөхний эмчилгээний тасгийн мэргэжилтэн эмч тусдаа байх ба мэс заслын өмнөх болон дараах шаардлагатай шинжилгээг авч, хөхний эмчилгээний үзлэгээс гадна эмчилгээний мэс заслыг давхар хийх боломжтой.

NANA хөхний
клиникийн давтан

мэс заслын 4 шатны
төлөвлөлт

Нарийн шинжилгээнд тулгуурласан
мэс заслын төлөвлөлт

  • STEP 01

    Хөхний хэлбэр, мэдрэмжийн талаарх оношилгоо

  • STEP 02

    Хөхний доорх шугам, хөх толгой гэх зэрэг тэгш бус хэмийн оношилгоо

  • STEP 03

    Өмнөх мэс заслын сорвины байдлын шинжилгээ

  • STEP 04

    Хөхний шинжилгээний үр дүнд үндэслэн мэс заслын эцсийн төлөвлөлт

NANA эмчилгээний
тоног төхөөрөмж

NANA хөхний клиник нь мэс заслын төгс үр дүнгийн
төлөөх дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр
тоноглогдсон.

  • German Storz

    Full HD endoscope

    Нарийн судас, эд эсийг нарийвчлан харуулж,

    зөв тодорхой зүсэлт хийхэд туслах зориулалттай
    Герман улсын Storz-ийн Full HD дуран

    - Зураг сайжруулах дэвшилтэт технологиор
    Full HD зэргийн нарийвчилсан зураглалын тусламжтайгаар оновчтой мэс засал
    хийх давуу талтай.

    - Аюулгүй байдалд суурилан зүсэлтийг
    хамгийн багаар хийхэд тусална.

    - Мэдрэлийн гэмтэл, эдийн гэмтэл,
    цус алдалтыг хамгийн бага байлгахад тусална.

    - Сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж,
    хурдан эдгэрэхэд тусална.

  • Philips High-Resolution

    Ultrasound

    Philips-ийн өндөр нарийвчлалтай эхо аппарат

    нь суулгацын гэмтэл,
    хальслаг бүрхүүлийн зузааныг
    нарийвчлан хэмжих боломжтой.

    - Тод, тодорхой дүрс бичлэгийн тусламжтай хурдан шуурхай онош гаргах боломжтой.

    - Хөхний хүнд үзлэгт хамгийн оновчтой, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж юм.

    - Суулгацын байршил, нөхцөл байдлыг нарийн

    тодорхойлж баталгаажуулах боломжтой.

  • GE Hospital-grade

    Mammogram

    Гоо сайхныг сайжруулахын зэрэгцээ хөхний эрүүл
    мэндийг шалгах GE их сургуулийн эмнэлгийн
    зэрэглэлийн маммограмм

    - Хөхний хорт хавдрын эхний шатанд ямар ч шинж тэмдэггүй байсан ч нарийн үзлэгээр илрүүлэх боломжтой.

    - Хууль бус суулгацыг үзлэгийн тусламжтай илрүүлэх боломжтой.

    - Суулгацын гэмтэл, энгийн шархнаас үүссэн гэмтэлийг ялгаж оношлох боломжтой.

  • German Drager High-End

    Anesthesia Machine

    Аюулгүй мэдээ алдуулалт, өвдөлтийг багасгах
    зориулалттай Германы Drager дээд зэргийн мэдээ
    алдуулалтын төхөөрөмж

    - Мэдээ алдуулалтын тун болон цагийг тохируулах боломжтой тул аюулгүй мэдээ алдуулалт хийх боломжтой.

    - Цахилгаан тасарсан ч өөрийн генератор ажиллаж, мэдээ алдуулалтыг удаан хугацаанд хадгалах боломжтой.

    - Хүчилтөрөгч дуусах үед агаар мандлын хүчилтөрөгчийг шингээх замаар хангах боломжтой

NANA PLASTIC SURGERY

nana plastic surgery

Аюулгүй мэс

заслын систем

nana plastic surgery

Мэс заслын дараа

анхаарах зүйлс

nana plastic surgery

Онлайн зөвлөгөө

nana plastic surgery

Өмнөх & Дараах

VIEW

MORE