• WEEKDAYAM 10:00 - PM 07:00
  • SATURDAYAM 10:00 - PM 07:00
  • Closed on Sunday National Holidays

Өөх суулгах мэс засал

Хөх томруулах
мэс засал

Nana breast

Хөхний мэс заслын №1 гоо сайхны мэс заслын эмнэлэг

ХӨХӨНД ӨӨХ ШИЛЖҮҮЛЭН
СУУЛГАХ МЭС ЗАСАЛ

Хөх ба биеийн хэлбэрийг засах мэс засал

Биений илүүдэл өөхийг авч хөхөнд суулгаснаар хөх томруулах болон биеийн хэлбэр засах үр дүнг нэг дор авах боломжтой!

Гуя болон хэвлийн хэсгээс илүүдэл өөхийг авч хөхөнд суулгах мэс засал бөгөөд гадны биет мэдрэгдэхгүй, натурал харагддаг давуу талтай.

NANA ӨӨХ СУУЛГАХ
МЭС ЗАСЛЫН АРГА

Дэвшилтэт технологиор илүү аюулгүй,
илүү натурал

  • 01

    Натурал хэлбэр

    Хөх томрохоос гадна өөрийн биеийн өөхийг шилжүүлэн суулгах тул мэдрэмж,
    хэлбэр, хэмжээ нь төрөлхийн мэт байна.

  • 02

    Биеийн хэлбэрийг
    засна

    Биеийн илүүдэл өөхийг,

    хөхөнд шилжүүлэн суулгаснаар нэг сумаар

    хоёр туулай буудна.

  • 03

    Эрсдэлгүй

    Хөхний мэс заслын эрсдэл болон суулгац суулгахаас айдаг хүмүүст зориулсан хамгийн тохиромжтой мэс заслын арга.

NANA ЭМНЭЛГИЙН
АРВИН ТУРШЛАГА

Нарийн мэс засал

Тарилгын хэмжээг хөхний бүх хэсэгт тааруулан хийснээр таны
хүссэн гоёмсог хөхний хэлбэрийг бий болгох боломжтой.

Бүх давхаргад жигд,

өөх суулгах мэс засал

Нэг хэсэгт их хэмжээний өөх суулгавал бөөгнөрөл үүсэх
эрсдэл нэмэгддэг. Манайд бага хэмжээгээр бүх давхаргад
давхаргаар нь өөхийг жигд суулгаж,
натурал хөхний хэлбэрийг гаргадаг.
Уг мэс заслыг хийхэд 10 гаруй жилийн туршлагатай,
'мэдрэмжтэй’ эмч болон ур чадвар зайлшгүй шаардлагатай.
NANA гоо сайхны эмнэлэг нь нягт, жигд өөх суулгах аргаар хөхний мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

Сорви бага мэс засал

Сорви үүсэхээс сэргийлж зөвхөн шаардлагатай жижиг хэсэгт өөхийг тарьдаг.

ХӨХӨНД ӨӨХ СУУЛГАХ
МЭС ЗАСАЛ НАДАД ТОХИРОХ УУ?

  • Тохиромжтой

    - Натурал харагдахуйц хөхний хэлбэртэй болмоор байгаа бол

    - Хөхний эд, арьсны уян хатан байдал сайн байгаа бол

    - Анхнаасаа хөхний хэмжээ том байсан ч нас ахих болон турснаас үүдэн
    Хөхний дээд хэсэг хонхойж, унжсан бол

  • Тохиромжгүй

    - Илт мэдэгдэхүйц өөрчлөлт хүсч байгаа бол

    - Хөхний эд бараг байхгүй болон арьс чанга, уян хатан биш бол

    - Өөх шилжүүлэн суулгахад шаардлагатай хэмжээний өөх байхгүй бол

ӨӨХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ

МЭС ЗАСЛЫН МЭДЭЭЛЭЛ

  • Мэс заслын

    хугацаа

    Ойролцоогоор

    1 ца

  • Мэдээ

    алдуулалтын арга

    Нойрсуулах

    мэдээ алдуулалт

  • Эмнэлэгт

    хэвтэх

    Шаардлагагүй

  • Эмчилгээ

    1 удаа

NANA ХӨХӨНД ӨӨХ
ШИЛЖҮҮЛЭН
СУУЛГАХ МЭС ЗАСАЛ

#01

Натурал хөхний хэлбэр,
мэдрэмжийг хүсдэг бол

#02

Хиймэл суулгацанд дургүй бол

#03

Хагалгааны дараа өдөр тутмын амьдралдаа хурдан эргэж орохыг хүсвэл

#04

Хөхний дээд хэсгийн хонхойлт эсвэл хөхний тэгш бус байдлыг засах хүсэлтэй бол

#05

Суулгацтай мэс заслын дараа нэмж томруулахыг хүсвэл

#06

Хөхний хэлбэрээ засахыг хүсч байвал

#07

Сорвигүй мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол

NANA
АСУУЛТ & ХАРИУЛТ

  • Q Өөх шилжүүлэн суулгах хөхний мэс засал хэр үр дүнтэй вэ?
    A Хөхөнд өөх суулгах нь суулгац шиг хүссэн хэмжээгээрээ томруулдаг мэс засал биш юм. Хөхний хэлбэрийг хадгалахын
    зэрэгцээ хэмжээг нь бага зэрэг нэмэгдүүлэх эсвэл дутуу хэсгийг дүүргэх мэс засал юм.
  • Q Миний биед өөх бараг байхгүй байсан ч боломжтой юу?
    A Нүүрнээс ялгаатай нь цээж, өгзөгт илүү их өөх хэрэгтэй байдаг.
    Өөх хангалттай байгаа эсэхийг тодорхойлохын тулд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна
  • Q Хөхөөр хооллолтонд нөлөөлөх үү?
    A Хөхний өөхний хэмжээ ихсэх нь хөхөөр хооллолтонд нөлөөлөхгүй.

NANA plastic surgery

ХӨХНИЙ МЭС ЗАСЛЫН ДАРААХ ЦОГЦ АРЧИЛГАА

NANA гоо сайхны эмнэлгийн хөхний тасаг нь хөхний мэс засалд орсон үйлчлүүлэгчдийнхээ мэс заслын
үр дүнг 100 хувь сэтгэл хангалуун байлгахыг зорьж маш нарийн, системтэй цогц арчилгааг хийдэг.

  • 01. Хөхний маск

    NANA гоо сайхны эмнэлгийн эмчилгээний нөү-хауд
    тулгуурлан гаргасан хөхний арчилгааны маск
    бөгөөд арьсыг маш сайн чийгшүүлнэ.

  • 02. Хөхний массажны аппарат
    “Capsulitis”

    Энэхүү массажны аппарат нь лимфийн эргэлтийг
    сайжруулж хөхний мэс заслын дараа хальс үүсэхээс сэргийлдэг.
    Мөн хөхрөлт болон хаванг буулгах үр дүнтэй.

  • 03. Арьсны өнгийг
    сэргээх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй
    Healite буюу шарлага эмчилгээ

    Эд, эсийн нөхөн сэргээлтийг дэмжин үрэвслийг дарж арьсны
    уян хатан чанарыг сайжруулж арьсны улайлтыг багасгах үр дүнтэй.

  • 04. Лимфийн эргэлт болон арьсны
    уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй
    хэт авиан эмчилгээ

    Хэт авиан эмчилгээний үр дүнд арьсны уян хатан чанар нэмэгддэг
    бөгөөд арьсны гүн давхарга хүртэл дулааныг дамжуулснаар цусны
    эргэлтийг сайжруулж биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

  • 05. NANA гоо сайхны эмнэлгээс
    гаргасан зориулалтын хөхний даруулга

    Үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөхний хэлбэрийг хадгалах зорилгоор
    зориулалтын хөхний даруулга зүүхийг санал болгодог ба
    NANA Гоо сайхны эмнэлгээс гаргасан хөхний даруулга маш сайн
    чанартайгаар хийгдэж бэлэн болсон байна.

  • 06. Сорвины арчилгаа

    Хөхний мэс заслын дараа зүсэлт хийсэн
    хэсгийн сорвийг цэвэрхэн эдгээх зорилгоор
    сорвины арчилгааг хийдэг.

  • 07. Хөхний мэс заслын
    дараах шинжилгээ

    Мэс заслын дараа хөхний мэргэжлийн эмч дэлгэрэнгүй шинжилгээ
    хийдэг бөгөөд ингэснээр хөхний суулгацыг нарийн шалгаж,
    ямар нэгэн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • 08. Хариуцсан эмч
    мэргэжилтэнгийн үзлэг

    Хөхний мэс заслын дараа хариуцсан эмч мэргэжилтэн үзлэг хийдэг.

  • 09. Хөхний мэс заслын дараа

    гэрийн нөхцөлд арчилгаа хийх заавар

    Хөхний мэс заслын дараа хэрхэн зориулалтын даруулга зүүх,
    ямар байрлалтай байх болон массаж хэрхэн хийх зэрэг
    гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаар заавар, зөвлөмжийг өгдөг.

NANA PLASTIC SURGERY

nana plastic surgery

Аюулгүй мэс

заслын систем

nana plastic surgery

Мэс заслын дараа

анхаарах зүйлс

nana plastic surgery

Онлайн зөвлөгөө

nana plastic surgery

Өмнөх & Дараах

VIEW

MORE