NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL FACE

Нүүрний өөх соруулах мэс заслын дараа

01

Нүүр угаах, нүүр будах

Мэс заслаас 3 хоногийн дараа нүүрний наалт, марлаа хуулж аваад нүүрээ угааж, усанд орох боломжтой. Оёдолтой хэсэг дээрээ усны хамгаалалттай наалт наасан байдалтайгаар усанд орно. Уснаас гарч ирээд наалтаа хуулж аваад сэнсээр хатаана. Мэс заслын дараа нүүр хавдах 3 өдөрт хүйтэн жин тавьж өгөх нь
▶ цус алдалт зогсоож, хавдалт багасгана. Дараагийн 4 дэх хоногоос бүлээн жин тавих нь
▶ хавдар, хөхрөлт багасгаж өгнө.

02

Үзлэг

Мэс заслын дараа 2-3 долоо хоног хавдалт, хөхрөлт ихтэй байх ба 2-3 сарын хугацаанд өөхний бөөгнөрөл/хатуурал үүсэх боломжтой. Энэ нь мэс заслын дараа үүсдэг хэвийн үзэгдэл учраас 3 сарын дараагаас аяндаа эдгэж хэвэндээ ордог.

03

Өөх соруулсан хэсгийн арьсны мэдээ саарах тохиолдол байдаг ба энэ нь ихэнхдээ 3-6 сарын хугацаанд буцаж хэвэндээ ордог.

04

Хаван буулгах арчилгаа& Сойгч зүүх:

Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад хаван буух хугацаа харилцан адилгүй байдаг ч дунджаар 3 сар орчим зарцуулдаг. Эцсийн байдлаар мэс заслын үр дүн харагдах үе нь 6 сар орчим зарцуулагддаг. Нүүрний сойгчийн хувьд 2 долоо хоногийн хугацаанд тасралтгүй зүүж өгөх нь үр дүнтэй. Эхний 3 хоногт 24 цагаар зүүх ба үүнээс хойш 4 долоо хоногийн турш өдөрт 8 цаг(унтахдаа) зүүхэд хангалттай.

05

Шархны арчилгаа

Мэс заслын зүсэлт хийсэн хэсгээр (чихний доод хэсэг+эрүүний доод хэсэг) цусны шүүс гарах боломжтой. Энэ нь мэс заслын үеэр ашиглагдсан мэдээ алдуулах уусмал байдаг учраас санаа зовох шаардлагагүй. Шархны хэсэг үрэгдэх магадлалтай учраас тэр хэсэгтээ шархны наалт нааж болно. Сорвио бүдгэрүүлэхийн тулд сорвины тос түрхэж болно.

06

Унтах байрлал

Эхний долоо хоногийн турш толгойгоо цээжнээсээ өндөр байрлалд унтвал нүүрний хаван хурдан буухад тустай. Хажуу талаараа хэвтэх юмуу доошоо харахаас илүү эгц дээш харж унтах хэрэгтэй.

07

Архи, тамхины хэрэглээ

Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

08

Дасгал хөдөлгөөн

Алхах зэргээр хөнгөн хөдөлгөөн хаван буулгахад тустай ч ачаалалтай хүнд дасгал хөдөлгөөн нэг сарын хугацаанд хориглох нь зүйтэй. Мөн халуун саунд нэг сар орохгүй байх хэрэгтэй.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт