NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL PROSTHESIS

Нүүрэнд силикон суулгах мэс заслын дараа

1. Мэс заслын дараа 1 долоо хоногийн хугацаанд эмнэлгээс бичиж өгсөн эмийг өдөрт 3 удаа, юм идээгүй үедээ эсвэл хоолны дараа 30 минутын дараа ууна.

2. Мөн силиконы хатуурлаас урьдчилан сэргийлэх эмийг нэг сарын хугацаанд унтахын өмнө хоосон дээрээ өдөрт нэгийг ууна.

3. Эмнэлгээс бичиж өгсөн эмийг уусан ч өвдөлт намдахгүй байх тохиолдолд нэмэлтээр өвчин намдаах эм ууж болно. (Tylenol/타이레놀 өвчин намдаах эм)

4. Мэс заслын дараах 4 хоногийн хугацаанд суух боломжгүй ба доошоо юм уу хажуу талаараа хэвтэх хэрэгтэй. Өгзгөндөө даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хоёр долоо хоногийн дараагаас өвдөхгүй байвал дээшээ харж унтаж болно.

5. Мэс заслаас 5 хоногийн дараагаас эхлээд түшлэгтэй сандал дээр суух дасгал хийж эхлэх ба нуруугаараа тулах маягаар хөлөө хоёр тийш болгосон байрлалаар сууна.

6.Ариун цэврийн өрөө орсны дараа 식염수/saline юм уу 포비딘/povidin-оор шархны хэсгээ ариутгаж өгнө.

7. Мэс заслаас 7 хоногийн дараа оёдлоо авахуулах ба оёдлоо авахуулсны дараа усанд орох боломжтой.

8. Эхний 6 долоо хоногийн хугацаанд олон цагаар суухаас зайлсхийх хэрэгтэй. Зогсох юм уу доошоо харж хэвтэх нь тохиромжтой ба зөвхөн өгзөг хэсэг гэлтгүй зүсэлт хийсэн хэсгээ ангайхаас болгоомжлох хэрэгтэй.

9. Нэг сарын хугацаанд өндөр өсгийтэй гутал өмсөх, саун, халуун усанд орох, бассейнд орох, ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн сексийн харилцаа, өгзөгний булчин ашиглах сунгалт, хөдөлгөөн хийхээс зайлсхийх шаардлагатай. Бөхийж тонгойхдоо болгоомжтой байх хэрэгтэй.

10. Аеробек, морь унах зэрэг ачаалал ихтэй хөдөлгөөн нь 8 долоо хоногийн дараагаас хийх боломжтой.

11. Нэг сарын хугацаанд архи, тамхи хэрэглэх хориотой. /Үрэвсэл үүсэх магадлалтай/

12. Мэс заслаас 7 хоногийн дараагаас гадуур алхаж эхлэх нь цусны эргэлт сайжруулж хавдалт буухад тустай. Өдөрт 2-3 удаа, нэг удаагийхаар 30 минут орчим хамгийн тохиромжтой.

13. Эхний 10 хоногт өтгөн хаталтаас сэргийлэх тэжээллэг, шингэц сайтай хоол идэх нь тохиромжтой. Зүсэлт хийсэн хэсгийг хуурай байлгаж арчлах шаардлагатай.

14. Мэс засал хийсэн хэсэгтээ массаж хийж болохгүй. Хөл, гартаа массаж хийж болно.

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт