NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL SKIN

Арьс татах утас хийлгэсний дараа

1.Мэс ажилбарын дараа хавдалт, хөхрөлт, зүүний ором үүсэх ба 7-10 хоногтоо арилна/тухайн хүний биеийн онцлогоос хамаарна/

2.Бүлээн усаар нүүрээ зөөлөн угааж, шүршүүрт орж болно.

3.Нэг долоо хоногийн хугацаанд ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн, халуун саун зэрэгт орохыг хориглоно.

4.Мэс ажилбарын дараа таталдах, утас мэдрэгдэх боломжтой, энэ нь хэвийн үзэгдэл ба 2 долоо хоногтоо зовиур нь багасна.

5.Арьс нь нимгэн, эмзэг хүмүүсийн хувьд утасны үзүүр цухуйх магадлал байдаг. Энэ тохиолдолд эмнэлэг дээрээ ирж хайчилж багасгана.

6.Мэс ажилбарын дараа 1-2 долоо хоногийн хугацаанд их ярих, зажлууртай хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.

7.Мэс ажилбарын дараа 4-7 хоногийн хугацаанд архи, тамхи хориглоно.

8.Хөхрөлт өгсөн хэсгийг нарны гэрэлд байлгавал өнгө нь тогтох магадлалтай учраас хөхрөлттэй үедээ малгай өмсөх юм уу нарны тос түрхэж хамгаалах хэрэгтэй.

9.Нэг сарын хугацаанд нүүрний массаж хийх, амаа том ангайхаас зайлсхийх хэрэгтэй.

10.Мэс заслын дараа хавдалтаас болоод нүүр бага зэрэг овон товонтой харагдах, хажуу талаасаа том харагдах магадлалтай байдаг ч 2-3 долоо хоногийн дараагаас бага багаар сайжирна.

11.Мэс ажилбарын дараа шууд татагдах үр дүн нь харагдах ба 2-3 долоо хоног хэртэй өнгөрсний дараа коллаген ялгаруулалт идэвхжиж, арьсны чанга байдал нэмэгдэх үр дүнтэй.

Мэс заслын хэсэг гэнэт хүчтэй таталдах, өвдөж хавдах тохиолдолд яаралтай эмнэлэг рүү холбоо барих хэрэгтэй.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт