NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL BODY

Хөхний мэс заслын дараа

01

Усанд орох

Мэс заслын маргааш өдрөөс шүршүүрт орж болно. Усанд орохдоо суганд хавчуулсан хөвөн/марлаа авч болно. Зүсэлт хийсэн хэсэгт усны хамгаалалттай түрхлэг байгаа учраас тэр хэсгийг хэт үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хөхний толгойн мэс засал хийлгэсэн бол ил оёдол дээрээ усны хамгаалалттай наалт нааж байж усанд орох боломжтой.

01

Эм уух заавар

Мэс засал хийлгэсэн өдрөөс эхлэн жорын дагуу өвчин намдаах, үрэвслийн эм ууж эхлэх бөгөөд 8 дахь хоногоос суулгац хатуурахаас урьдчилан сэргийлэх эм(унтахын өмнө) ууж эхэлнэ. ** Хатуурлын эсрэг эмнээс үүдэлтэй тууралт үүсэх тохиолдолд эм уухаа зогсоож болно. (Урьдчилан сэргийлэх зорилгоор бичиж өгдөг эм учраас уухгүй байлаа гээд суулгац хатуурна гэсэн үг биш болохоор санаа зовохгүй байж болно.)

01

Дасгал хөдөлгөөн

Мэс заслын дараа хөнгөн алхах хөдөлгөөн хийж болох ч эхний 3 сарын хугацаанд хөхний булчинд ачаалал өгөх дасгал (golf, fitness, усан бассейн) болон хөхөндөө массаж(дотно харилцаа) хийхээс зайлсхийх хэрэгтэй.

01

Үзлэг, явц

Хөхний хэлбэр болоод мэдрэмжийн хувьд 3-6сарын дараа бага багаар сайжирдаг. Хөхний дээд хэсгийн овойлт, хатуу мэдрэмж нь хаван бууж зөөлөн эдийн эдгэрэлт явагдсанаар 3-6сарын хугацаанд аажмаар сайжирна. Хөхний толгой, хөхний эргэн тойрны мэдрэмж эргэн сэргэх хүртэл 6сар-1жил 6сарын хугацаа зарцуулах боломжтой. Хөхний доод хэсгийн арьс болон хөхний толгойн мэдрэмж саарах юм уу үе үе часхийх зэрэг шинж тэмдгүүд илрэх боломжтой ба энэ нь суулгац суулгах явцад мэдрэлийн судалд тодорхой хэмжээний цочрол, гэмтэл өгдөгтэй холбоотой

01

Зориулалтын хөхний даруулга

Зориулалтын хөхний даруулга зүүхдээ дээд хэсгийн резинэн бүслэвчний доод эрмэг нь хөхний толгойноос дээш 4~5см зайтай байхаар зүүх хэрэгтэй. Хөхний даруулганы доод хэсэг нь хөхний доод зураастай давхцах хэрэгтэй. *Мэс заслын дараа хөхний даруулганы мөрийг дур мэдэн тохируулж болохгүй. Буруу зүүх тохиолдолд үр дүнгүй байх юм уу хөхний доод хэсгийн нугалаас буруу үүсэх магадлалтай. Мэс заслын дараах нэг сарын хугацаанд 24 цагаар зүүж, үүнээс хойш спорт цээживч(2-6сар) зүүж өгнө.

01

Унтах байрлал

Эхний нэг сарын турш эгц дээш харж унтах нь тохиромжтой, хоёр дахь сараас хажуу талаараа унтаж болно. Гурван сарын дараагаас доошоо харж хэвтэж болох ба унтахдаа тусгайлан анхаарахгүй байж болно.

01

Хөхний шинжилгээ

Мэс заслаас 6сар-1жилийн дараагаас хөхний эхо үзлэг, mammogram шинжилгээ хийлгэж болно. Цаашид 1-2жилийн зайтайгаар тогтмол шинжилгээ хийлгэж, суулгац болоод хөхний байдлаа шалгаж байх нь зүйтэй.

01

Шархны арчилгаа

Цавуу хууларч унасны дараа сорви бүдгэрүүлэх тос, наалт (Cica-сare, Contratubex, Kelocord, Dermatics Ultra) хэрэглэвэл тустай.

01

Архи, тамхины хэрэглээ

Нэг сарын хугацаанд архи, тамхи хориглоно. Энэ нь цус алдалт, шархны үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг.

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт