NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL BODY

Өөх шилжүүлэн суулгах мэс заслын дараа

1. Мэс засал хийлгэсэн хэсэгтээ цочрол, даралт өгвөл цус алдах юм уу цус хурах эрсдэлтэй. Нүүрэндээ даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, бөөлжих, бие засахдаа биеэ чангалах, ханиах, найтаах, тонгойх гэх мэт.

2. Мөс болон бүлээн жин тавьж болохгүй, өөх суулгасан хэсэг дарагдах юм уу хэлбэрт өөрчлөлт орох магадлалтай.

3. Мэс заслын дараа 2-3 өдрийн дараа өөх соруулсан хэсгийн шархыг өөрөө ариутгана. (эмнэлгээс бичиж өгсөн /포비돈스틱/ ариутгах эмээр шархыг арчиж хатаасны дараа шархны наалт /듀오덤/ нааж өгнө)

4. Мэс заслаас 7хоногийн дараа оёдлоо авахуулна. (Оёдлоо авахуулсны маргааш өдрөөс эхлээд шарханд ус хүргэж болно)

5. Хэвтэхээс илүү суух, гадуур хөнгөн алхвал хавдар хурдан буухад тустай. (Толгойгоо зүрхнээсээ өндөр байрлалд) унтахдаа доош харах юм уу хажуу тийшээ харж хэвтэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэлбэрт нөлөөлөх магадлалтай.

6. 2-3сарын хугацаанд өөх суулгасан хэсэг дарагдахаас болгоомжлох хэрэгтэй. (Ялангуяа,духны хэсэг нь малгай, толгойн алчуур зэрэгт дарагдахаас болгоомжлоорой)

7. Хөнгөн алхах зэрэг дасгал нь мэс заслын маргааш өдрөөс хийх боломжтой. Саунд нэг сарын дараа, бассейнд 3сарын дараа (Усан сэлэлтийн малгайгаар өөх суулгасан хэсэг дарагдаж хэлбэрт өөрчлөлт гарах магадлалтай) олох боломжтой.

8. Мэс заслаас 4 долоо хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэх тохиолдолд хавдар удаан буух, үрэвсэл үүсэх магадлалтай.

9. Мэс заслын дараа тамхи татах, хоолоо хасах, ачаалал ихтэй дасгал хийх зэрэг нь өөхний тогтоцонд муугаар нөлөөлөх магадлалтай.

10. Өөх суулгасан хэсэгт эхо шинжилгээ, арьс арчилгааны үйлчилгээг 3 сарын дараагаас авах хэрэгтэй.

11. Мэс заслын дараах нэг сарын хугацаанд хавдалтнаас болоод мэс заслын үр дүнг шууд харах боломж муу байдаг. Хавдалт бүрэн буухын өмнө хоёр тал тэгш бус хэмжээтэй харагдах магадлалтай байдаг ба хугацаа өнгөрөх тусам ижилхэн болж эдгэдэг. 1-2 сарын дараагаас суулгасан өөх биед бүрэн сууж өгнө. Энэ үеэс 2дахь удаагийн өөх суулгалт хэрэгтэй байх магадлалтай ба үүнийг үзлэгийн дараа шийдэх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт