NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL BODY

Өөх соруулах мэс заслын дараа

1. Мэс заслаас хойш 1-2 хоногийн турш зүсэлт хийсэн хэсгээр цусны шүүс гарах ба энэ нь хэвийн үйл явц учраас гарсан шүүсийг цэвэр марл юм уу даавуугаар зөөлөн арчиж өгнө. Унтахад ор норох магадлалтай учраас усны хамгаалалттай дэвсгэр дэвсэж өгвөл тустай.

2. Мэс заслын маргааш өдөр нь эмнэлэг дээр ирж марлаа солих, шарх ариутгах эмчилгээ хийнэ. (Оёдол авах хүртэл ус хүргэж болохгүй.) Өөх соруулсан хэсгийн оёдлыг 7хоногийн дараа авдаг ба шархны байдлаас хамаараад 10-14 хоногийн дараа авах тохиолдол байдаг.

3. Мэс заслын дараагаас зориулалтын хувцас (압박복) өмсөх ба нэг сарын хугацаанд 24 цагийн турш өмсөнө. ***Өөх соруулсны дараах хоосон хэсэг наалдаж эдгэх хүртэл арьс наалдаж эдгэх явц ном ёсоороо явагдахгүй зэргээс мэс заслын дараах арчилгаа муу байх тохиолдолд арьсны хэлбэр онцгүй эдгэх магадлалтай.** (Зориулалтын хувцас нь арьсан дээрээ үрчлээ үүсгэхгүйгээр өмсөх хэрэгтэй ба үрчлээтүүлж нугалаа үүсгэвэл овон товонтой эдгэх магадлалтай.)

4. Зориулалтын хувцасыг тайлсны дараа өөх соруулсан хэсгийг шахах үйлчилгээ нь байхгүй болвол цусны даралт унаж толгой эргэх, ухаан алдах эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэвтэж байхдаа хувцсаа тайлах, эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжтай хувцсаа өмсөж тайлахыг зөвлөж байна.

5. Мэс засал хийсэн хэсгийн өөх бөөгнөрч, товойх магадлалтай байдаг ба (өөх соруулах үед гэмтсэн өөхний эдийн бөөгнөрөл, цусны бөөгнөрөл зэрэг), энэ нь 3 сарын дараагаас тарж арилж эхэлнэ.

6. Мэс засал хийлгэсэн хэсгийн арьс нь мэдээ алдах магадлалтай ба ихэнхдээ 3-6сарын дараа сэргэдэг.

7. Хавдар нь 3 сарын гаруй хугацааны турш бага багаар бууна. Хавдар бүрмөсөн бууж бүрэн эдгэж эцсийн байдлаар хэлбэр гарахад 6сарын хугацаа шаардана.

8. Зүсэлт хийсэн хэсгийн сорвийг эдгээхийн тулд сорвины тос зэрэг хэрэглэвэл тустай.

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт