NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL BODY

Хэвлийн илүүдэл арьс авах мэс засал

1. Өөх соруулах мэс засалтай хамт хийлгэсэн тохиолдолд 1-2 хоногийн хугацаанд зүсэлт хийсэн хэсгээр шүүс гарах магадлалтай ба энэ нь хэвийн шинж тэмдэг учраас цэвэрхэн маарл, даавуугаар зөөлөн арчиж өгөхөд болно. Унтахад ор норох магадлалтай учраас усны хамгаалалттай дэвсгэр дэвсэж өгвөл тустай.

2. Мэс заслаас 3 хоногийн дараагаас шүршүүрт орох боломжтой. Шүршүүрт орохдоо хүйсний хэсэг болон цусны гуурс гарсан хэсэгт усны хамгаалалтай наалт (방수테잎) нааж байгаад орох хэрэгтэй, шүршүүрт орсны дараа наалтаа сольж өгөх хэрэгтэй.

3. Оёдол нь хүйс болон цусны гуурс гаргасан хэсэгт байх ба 7хоногийн дараа авах ба шархны байдлаас хамаараад 10-14хоногийн дараа авах тохиолдол байдаг.

4. Хэвлийн доод хэсгийн зүсэлт хийсэн хэсэг нь эрүүл мэндийн цавуугаар нийлүүлсэн учраас оёдол авах шаардлагагүй.

5. Цусны гуурс нь өдөрт гарах шүүс нь 50сс-гээс бага болвол авна. Дунджаар мэс заслаас 4-5 хоногийн дараа авдаг ба эдгэрэлтийн байдлаас хамаараад 7-10 хоногийн дараа авах тохиолдол байдаг.

6. Зориулалтын галбиржуулах хувцас(압박복)
A. 1 сарын хугацаанд хувцсаа 24цагаар өмсөх хэрэгтэй.
B. Хувцсаа өмсөхдөө үрчлээ үүсгэхгүйгээр өмсөх хэрэгтэй ба нугалаас үүсгэж өмсвөл мэс заслын хэсэг овон товонтой эдгэх магадлалтай байдаг учраас анхаарах хэрэгтэй.
C. Зориулалтын хувцсаа тайлсны дараа шахах үйлчилгээ нь арилах учраас үүнээс болж даралт буурч толгой эргэх юм уу ухаан алдах эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэвтээ байрлалд байхдаа хувцсаа тайлах юм уу, хувцсаа өмсч тайлахдаа бусдын тусламж авах нь илүү аюулгүй.

7. Мэс засал хийсэн хэсгийн арьс нь мэдээгээ алдах магадлалатай ба 3-6 сарын хугацаанд хэвэндээ ордог.

8. Хавдалт нв 3 сар гарны хугацаанд бага багаар буудаг. Хавдалт бүрэн бууж, эцсийн байдлаар галбир гарахад 6 сарын хугацаа шаардагддаг.

9. Зүсэлт хийсэн хэсгийн сорвины хувьд сорви арилгах бүтээгдэхүүнүүд хэрэглэж өгвөл тустай. (씨카케어 등)

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт