NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL NOSE

Хамрын мэс заслын дараа

01

Нүүр угаах, усанд орох, нүүр будах

Хамрын наалт, оёдлоо авахуулсны маргааш өдрөөс эхлэн нүүрээ угааж, нүүрээ будах боломжтой. Оёдол авахуулах хүртлээ нойтон алчуураар нүүрээ цэвэрлэх боломжтой. Мөн нүдний шил зүүх, саун бассэйнд орохыг 1 сарын хугацаанд хориглох хэрэгтэй.

02

Үзлэг

Мэс заслын дараа эхний 2-3 хоногт хамраас бага зэргийн цусны шүүс урсаж гарах боломжтой. Мөн мэс заслын дараа хамар битүүрэх талтай байдаг. Шингэн нусны хувьд удаандаа 1 сарын хугацаанд гардаг ба энэ хугацаанд нусаа нийж болохгүй. Харин нэр сарын дараагаас зөөлөн нийж болно.

03

Чихний мөгөөрс

ашигласан тохиолдолд 6 сар хүртэлх хугацаанд хөндүүртэй байх юм уу мэдрэмжийн хувьд өөрчлөлттэй байх боломжтой. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хугацаа өнөрөх тусам аажмаар сайжирдаг.

04

Хаван буулгах арчилгаа

Хавдалт нь хоёр тал нь өөрөөр хавдах юм уу, хоёр өөр хурдаар буух магадлалтай байдаг учраас үүнээс үүдэн хоёр тал тэгш бус хэмтэй харагдах нь хэвийн үзэгдэл юм. Хавдалт бүрэн буух тусам тэгш бус байдал нь сайжрах болно.

05

Хүйтэн/бүлээн жингээ зөв хэрэглээрэй

Мэс заслын дараа нүүр ихээр хавдах эхний 3 хоногт хүйтэн жин тавьж өгөх нь цус алдалт зогсоож, хавдалт үүсэлтийг багасгана. Дараагийн 4 дэх хоногоос бүлээн жин тавих нь хаван, хөхрөлтийг багасгаж өгнө.

06

Шархны арчилгаа

Хамар дотор хөвөн юм уу цус гадагшлуулах бэхлэгч хийсэн тохиолдолд мэс заслаас 2-3 хоногийн дараа эмнэлэг дээр ирж авахуулна. Мөн чихний мөгөөрс ашигласан бол чихний гадуур наасан марл, наалтаа 2-3 хоногийн дараа хамт авахуулна. Хамрын гадуурх наалт болон оёдлоо 7 дахь хоног дээрээ эмнэлэг дээрээ ирж авахуулна.

07

Жорын дагуу авсан шархны тосоо хэрэглэх

Мэс заслын дараа (2-3 хоногийн дараа эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэсний дараа) өглөө, орой өдөрт 2 удаа хамар доторх болон ил шархан дээрээ тосоо түрхэж өгнө. Чихний мөгөөрс ашигласан тохиолдолд чихний оёдол дээрээ мөн түрхэж өгнө.

08

Архи, тамхины хэрэглээ

Архи, тамхины хэрэглээ нь цус алдалт, шархны эдгэрэлт, үрэвсэл зэрэгт шууд нөлөөлдөг учир нэг сарын турш хориглох хэрэгтэй.

09

Унтах байрлал

Мэс заслын дараах нэг долоо хоногийн хугацаанд хүзүүгээ нугалахгүй унтахыг хичээх хэрэгтэй. Мөн толгойгоо цээжнээсээ өндөр байрлалд унтвал нүүрний хаван хурдан буухад тустай. Хажуу талаараа хэвтэх юм уу доошоо харж хэвтэхгүйгээр болж өгвөл эгц дээш харж унтах хэрэгтэй.

10

Дасгал хөдөлгөөн:

Нүүрэнд ачаалал өгөх дасгал нь 1 сарын дараагаас боломжтой. Хөнгөн алхах нь мэс заслын маргааш өдрөөс боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт