NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL FACE

Хацрын хонхорхой мэс заслын дараа

1. Хоол идсэний дараа амаа тогтмол зайлах нь шарх цэвэрхэн эдгэхэд тустай. Шүдээ угааж болох ч шарх хөндөхөөс болгоомжлох хэрэгтэй.

2. Аман доторх шархаа хэлээрээ оролдохоос зайлсхийх хэрэгтэй.

3. Чанга дарж, массаж хийхээс зайлсхийх хэрэгтэй.

4. Мэс заслын дараа нүүр хавдах 3 өдөрт хүйтэн жин тавьж өгөх
▶ цус алдалт зогсоох, хавдар багасгана. (Зориулалтын жинг хөлдөөгчинд хийж хөлдөөж хэрэглэнэ) Дараагийн 4 хоногт бүлээн жин тавих
▶ хавдар, хөхрөлт багасгаж өгнө.

5. Мэс заслын дараа хэвийн бүх төрлийн хоол хүнс хэрэглэж болно. Мэс заслын дараа нэг сарын хугацаанд саун, бассейнд орохгүй, архи тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Алхах зэргээр хөдөлгөөнтэй байх нь хавдар буухад тустай.

6. Мэс заслын дараа 14-21 хоног соруул хэрэглэх зэргээр сорох үйлдэл хийхээс зайлсхийх хэрэгтэй.

7. Нүдний будаг 3 хоногийн дараагаас хэрэглэх боломжтой.

8. Хавдар нь хоёр тал хоёр өөрөөр хавдах юм уу хоёр ялгаатай байдлаар арилах магадлалтай байдаг учраас тэгш бус хэмтэй харагдах нь энгийн үзэгдэл юм. Хавдар бүрэн буухаас нааш хэлбэр нь тэгш бус хэмтэй харагдах ба тодорхой хугацааны дараа хэвийн байдалд орно.

9. Хацрын хонхорхой эхэн үедээ тод байж байгаад хугацаа өнгөрөх тусам бага багаар бүдгэрэх боломжтой.

Мэс заслын хэсэг гэнэт таталдах, өвдөж хавдах тохиолдолд яаралтай эмнэлэг рүү холбоо барих хэрэгтэй.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт