NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL FACE

Уруулын мэс заслын дараа

1.Мэс заслаас 5-7 хоногийн дараа оёдол авахуулна. Тэр хугацаанд шарханд ус хүргэж болохгүй ба өдөрт 3 удаа шархны тосоо түрхэж өгнө.

2.Мэс заслын дараа амаа том ангайх, инээх, их ярихаас зайлсхийх хэрэгтэй.

3.Чанга дарж, массаж хийхээс зайлсхийх хэрэгтэй. Удаан тонгойх, хажуу талаараа унтах зэргээр нүүр, уруулны хэсэгтээ даралт, чинэрэлт өгөхөөс сэргийлэх хэрэгтэй.

4.Мэс заслын дараа нүүр хавдах 3 өдөрт хүйтэн жин тавьж өгөх
▶ цус алдалт зогсоох, хавдар багасгана. (Зориулалтын жинг хөлдөөгчинд хийж хөлдөөж хэрэглэнэ) 4 өдрийн дараагаас бүлээн жин тавих
▶ хавдар, хөхрөлт багасгаж өгнө.

5.Мэс заслын дараа нэг сарын хугацаанд саун, бассейнд орохгүй, архи тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Алхах зэргээр хөдөлгөөнтэй байх нь хавдар буухад тустай ч ачаалалтай дасгал хөдөлгөөн 1сар хориотой.

6.Унтахдаа өндөр дэртэй, толгойгоо цээжнээсээ өндөр байрлалд унтах нь хаван буухад тустай.

7.Хавдар нь хоёр тал хоёр өөрөөр хавдах юм уу хоёр ялгаатай байдлаар арилах магадлалтай байдаг учраас тэгш бус хэмтэй харагдах нь энгийн үзэгдэл юм. Хавдар бүрэн буухаас нааш хэлбэр нь тэгш бус хэмтэй харагдах ба тодорхой хугацааны дараа хэвийн байдалд орно.

8.Архи уух , тамхи татах нь үрэвсэл үүсэх , шарх дутуу эдгэх , цус алдах гол шалтгаан болдог учраас мэс засал хийлгэснээс хойш 1 сар хүртэлхи хугацаанд архи уух, тамхи татахыг хатуу хориглоно.

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт