NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL FACE

Нүүрний хэлбэр засах мэс заслын дараа

1. Мэс засал хийлгэсэн хэсэгтээ цочрол, даралт өгвөл цус алдах юм уу цус хурах эрсдэлтэй. Нүүрэндээ даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, бөөлжих, бие засахдаа биеэ чангалах, ханиах, найтаах, тонгойх гэх мэт.

2. Аман дотор зүсэлт хийсний дараа эмнэлгээс бичиж өгсөн Гексамедин ам зайлах уусмалыг (헥사메딘은 물 7: 헥사메딘 3) ус 7 : уусмал 3 гэсэн харьцаатайгаар найрууулж амаа зайлж хэрэглэнэ. (Аман дотор зүсэлт хийсэн учраас хооллосны дараа шүдээ угаах боломжгүй учраас ам зайлагчаар цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хоёр дахь долоо хоногоос шүдээ угаах боломжтой ба ам нээхэд бэрхшээлтэй бол хүүхдийн жижиг сойж хэрэглэвэл илүү зохимжтой. Мөн нэг талаараа хэт дарж унтахаас зайлсхийх хэрэгтэй.)

3. Мэс заслын дараа нүүр хавдах эхний 3 хоногт хүйтэн жин
▶ Хавдар бага үүсэхэд тустай. (Жинг хөлдөөгчинд хийж хөлдөөж байгаад хэрэглэх) : 4дэх өдрөөс бүлээн жин тавих
▶ Хавдар, хөхрөлтийг багасгаж өгнө (Жинг печинд халаах юм уу усанд буцалгаж халааж болохгүй. Харин халуун усанд хийж бүлээсгээд хэрэглэнэ үү.)

4. Нүүрний мэдрэх чадвар алдагдсан байдалтай байх учраас жин тавих явцад хэт хайрагдах, түлэгдэх магадлалтай учир болгоомжлох хэрэгтэй. (Гараараа халуун хүйтнийг шалгасны дараа хэрэглэх)

5. Мэс заслын маргаашнаас эхэлж хавдалт, хөхрөлт багасдаггүй ба харин ч 3-4 дэх өдөр хүртэл нэмэгддэг. Эхний 7 хоног орчим хавдалт, хөхрөлт ихэсч байгаад буурч эхэлнэ. Хөхрөлт, хавдалт нь мэс заслын дараах хэвийн үзэгдэл учраас санаа зовох шаардлагагүй байдаг.

6. Мэс заслаас 2-3сарын дараа доод шүд, доод эрүүний хэсэг таталдах мэдрэмж төрөх магадлалтай. Энэ нь эрүүний зүсэлт хийсэн шархнаас болдог ба амаа том нээж, хаах дасгал, амны эргэн тойрны булчин чангалах дасгал хийж өгвөл аяндаа сайжирдаг.

7. Мэс заслын дараа нүүрний хавдар, хөхрөлт доошлох байрлалаар буудаг учраас хүзүүний хэсэг рүү бууж ирэх магадлалтай. Хэвтэхээс илүү суух, гадуур хөнгөн алхвал хавдар хурдан буухад тустай.

8. Мэс заслаас 4 долоо хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэх тохиолдолд хавдар удаан буух, үрэвсэл үүсэх магадлалтай. Алхах зэрэг хөнгөн дасгал нь хавдар буухад тустай ч гүйх зэрэг нүүрэнд ачаалал, даралт өгөх хөдөлгөөн нь 1 сарын дараагаас хийж эхлэх боломжтой.

9. Мэс заслаас хойш 1сарын хугацаанд хавдартай байх ба хавдалт нь хоёр тал нь өөрөөр хавдах юм уу, хоёр өөр хурдаар буух магадлалтай байдаг учраас үүнээс үүдэн хоёр тал тэгш бус хэмтэй харагдах нь хэвийн үзэгдэл юм. Хавдалт бүрэн буусны дараа тэгш бус байдал нь арилах учраас санаа зовох шаардлагагүй.

10. Мэс заслын дараа 3-6сарын хугацаанд нүүрний мэдрэмж буурах, өвдөлт, хэлбэрийн тэгш бус байдал үргэлжлэх магадлалтай ба хугацаа өнгөрч бүрэн эдгэсний дараа шинж тэмдгүүд сайжирна.
★Мэс заслын дараах хавдар, хөхрөлт нь тухайн хүний биеийн онцлогоос хамаараад өөр байдаг.

Мэс заслын хэсэг гэнэт таталдах, өвдөж хавдах тохиолдолд яаралтай эмнэлэг рүү холбоо барих хэрэгтэй.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт