NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL PROSTHESIS

Өгзөг томруулах мэс заслын дараа

1. Мэс заслын дараа 1 долоо хоногийн хугацаанд эмнэлгээс бичиж өгсөн эмийг өдөрт 3 удаа, юм идээгүй үедээ эсвэл хоолны дараа 30минутын дараа ууна.

2. Мэс заслаас 1-2 долоо хоногийн дараа оёдол, наалтаа авахуулна. (Эмнэлэгт очих өдрөө шалгах хэрэгтэй)

3. Оёдол авахуулахаас өмнө шархны хэсэгтээ ус хүргэхээс зайлсхийх хэрэгтэй, шархны хэсэгтээ ус хүргэлгүй усанд орох боломжтой. Нүүрний хэсэг нь ус хүргэхээс болгоомжлон бүлээн нойтон алчуураар болгоомжтой арчих хэрэгтэй.

4. Мэс заслын дараа 3 хоногтоо хүзүү, толгойгоо зүрхнээсээ өндөр байрлалд унтвал хавдалт буухад тустай. Мөн алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн нь хавдалт буухад тустай ч нүүрэнд ачаалал өгөх дасгал нь 1 сарын дараагаас боломжтой.

5. Мэс заслын дараа нүүр хавдах эхний 3 хоногт хүйтэн жин
▶ Хавдар бага үүсэхэд тустай. (Жинг хөлдөөгчинд хийж хөлдөөж байгаад хэрэглэх) : 4дэх өдрөөс бүлээн жин тавих
▶ Хавдар, хөхрөлтийг багасгаж өгнө (Жинг печинд халаах юм уу усанд буцалгаж халааж болохгүй. Харин халуун усанд хийж бүлээсгээд хэрэглэнэ үү.)

6. Аман дотор зүсэлт хийсний дараа эмнэлгээс бичиж өгсөн Гексамедин ам зайлах уусмалыг (헥사메딘은 물 7: 헥사메딘 3) ус 7 : уусмал 3 гэсэн харьцаатайгаар найрууулж амаа зайлж хэрэглэнэ. (Аман дотор зүсэлт хийсэн учраас хооллосны дараа шүдээ угаах боломжгүй учраас ам зайлагчаар цэвэрлэж өгөх хэрэгтэй. Унтахын өмнө, хооллосны дараа заавал зайлах хэрэгтэй ба 3-4цагий зайтай хүчтэй биш зайлж өгнө, өдөрт нийт 10 удаа )Хоёр дахь долоо хоногоос шүдээ угаах боломжтой ба ам нээхэд бэрхшээлтэй бол хүүхдийн жижиг сойж хэрэглэвэл илүү зохимжтой.)

7. Мэс заслаас хойш 3хоногийн хугацаанд зутан зэрэг зөөлөн, хэт халуун биш хоол идэх нь зохимжтой. 4 дэх өдрөөс энгийн хоол идэж болох ч хэт халуун ногоотой юм уу хэт нунтаг хоол идэх, мөн соруул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

8. Долоон хоног дотроо амаа том ангайх, шархааа хэлээрээ оролдохоос зайлсхийх хэрэгтэй.

9. Нэг сарын хугацаанд унтахдаа доош харах юм уу хажуу талаасаа унтахаас зайлсхийх хэрэгтэй. (Хэлбэрт нөлөөлөх магадлалтай)

10. Мэс заслын дараа нүүрний хавдар, хөхрөлт доошлох байрлалаар буудаг учраас хүзүүний хэсэг рүү бууж ирэх магадлалтай. Мэс заслаас хойш 1-3 сарын хугацаанд хавдартай байх ба хавдалт нь хоёр тал нь өөрөөр хавдах юм уу, хоёр өөр хурдаар буух магадлалтай байдаг учраас үүнээс үүдэн хоёр тал тэгш бус хэмтэй харагдах нь хэвийн үзэгдэл юм. Хавдалт бүрэн буусны дараа тэгш бус байдал нь арилах учраас санаа зовох шаардлагагүй. Арьсны мэдрэмж түр хугацаагаар алдагдах магадлалтай байдаг ба бага багаар хэвэндээ орно.

11. Нэг сарын хугацаанд саун, бассейн, архи тамхинаас зайлсхийх хэрэгтэй. Эрүүнд даралт өгөх хувцаслалт 1сарын хугацаанд зайлсхийх хэрэгтэй. эс засал хийлгэсэн хэсэгтээ цочрол, даралт өгвөл цус алдах юм уу цус хурах эрсдэлтэй. Нүүрэндээ даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, бөөлжих, бие засахдаа биеэ чангалах, ханиах, найтаах, тонгойх, даралт өгөх малгай маск зүүх гэх мэт)

Давтан мэс засал байх тохиолдолд хавдалт бүрэн буух хугацаа илүү удаан байх боломжтой.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт