1. Мэс засал хийлгэсэн хэсэгтээ цочрол, даралт өгвөл цус алдах юм уу цус хурах эрсдэлтэй. Нүүрэндээ даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, бөөлжих, бие засахдаа биеэ чангалах, ханиах, найтаах, тонгойх гэх мэт.
2. Мэс заслын дараа нүүр хавдах эхний 3 хоногт хүйтэн жин Хавдар бага үүсэхэд тустай.
(Жинг хөлдөөгчинд хийж хөлдөөж байгаад хэрэглэх) : 4дэх өдрөөс бүлээн жин тавих Хавдар, хөхрөлтийг багасгаж өгнө (Жинг печинд халаах юм уу усанд буцалгаж халааж болохгүй. Харин халуун усанд хийж бүлээсгээд хэрэглэнэ үү.)
※Нүүрний мэдрэх чадвар алдагдсан байдалтай байх учраас жин тавих явцад хэт хайрагдах, түлэгдэх магадлалтай учир болгоомжлох хэрэгтэй. (Гараараа халуун хүйтнийг шалгасны дараа хэрэглэх) : Духнаас илүү нүд хавддаг (Нүдний эргэн тойронд жин тавиарай.)
※Өөх суулгах мэс засал бас хамт хийлгэсэн тохиолдолд 2 долоо хоног хүйтэн жин л тавьж өгөөрэй (Бүлээн жин нь өөхний тогтоц-д муу нөлөөтэй).
3. Мэс заслын дараа хөхрөх магадлалтай ба биеийн онцлогоосоо хамаараад 1-2 долоо хоног үргэлжилнэ. Хөхрөлт өгсөн хэсгиыг нарны гэрэлд байлгавал өнгө нь тогтох магадлалтай учраас хөхрөлттэй үедээ малгай өмсөх юм уу нарны тос түрхэж хамгаалах хэрэгтэй.
4. Мэс заслаас хойш 1 долоо хоногийн дараагаас том хавдар нь арилах ба 3-6сарын хугацаанд бага хавдар нь бага багаар буудаг.
(тухайн хүний биеийн онцлогоос хамаарна) Хавдалт нь хоёр тал нь өөрөөр хавдах юм уу, хоёр өөр хурдаар буух магадлалтай байдаг учраас үүнээс үүдэн хоёр тал тэгш бус хэмтэй харагдах нь хэвийн үзэгдэл юм. Хавдалт бүрэн буусны дараа тэгш бус байдал нь арилах учраас санаа зовох шаардлагагүй.
5. Хэвтэхээс илүү суух, гадуур хөнгөн алхвал хавдар хурдан буухад тустай. (Толгойгоо зүрхнээсээ өндөр байрлалд) унтахдаа доош харах юм уу хажуу тийшээ харж хэвтэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэлбэрт нөлөөлөх магадлалтай.
6. Духны хэсгийн мэдрэмж түр хугацаанд алдагдах магадлалтай.
7. Таталт хийгээд тогтоож өгсөн хэсэгт зовиур мэдрэгдэх юм уу хүрэхэд бэхэлгээ нь мэдэгдэх магадлалтай. Түр хугацааны шинж тэмдэг учраас санаа зовох шаардлагагүй байдаг.
8. Духны боолт авсны дараа оёдол нь үлдсэн ч үсээ угааж болно.
9. Мэс заслаас 4 долоо хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэх тохиолдолд хавдар удаан буух, үрэвсэл үүсэх магадлалтай.
Мэс заслын хэсэг гэнэт таталдах, өвдөж хавдах тохиолдолд яаралтай эмнэлэг рүү холбоо барих хэрэгтэй.
※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.
※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.
※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.
※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.