NANA PLASTIC SURGERY

Анхаарах зүйлс

Nana After surgery

Төрөл бүрийн мэс заслын туршлага ба Эмнэлзүйн олон өгөгдөлтэй

NANA HOSPITAL EYE

Lifting мэс заслын дараа

1. Мэс заслын дараа 1 долоо хоногийн хугацаанд толгойгоо зүрхнээсээ өндөр байрлалд тэгш байрлалтай унтах хэрэгтэй.

2. Мэс заслын дараа 1 долоо хоногийн хугацаанд их ярих, зажлууртай хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.

3. Мэс заслын хэсэгт даралт өгвөл цус гарах магадлалтай. Нүүрэндээ даралт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал, бөөлжих, бие засахдаа

4. Мэс заслын дараа хүйтэн, бүлээн жин тавиахаас зайлсхийх хэрэгтэй.
(Мэс заслын хэсэг мэдрэмжээ түр алддаг учраас хайрагдах юмуу түлэгдэх магадлалтай )

5. Мэс заслын дараа 2-3 хоногийн дараа эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэнэ.

6. Мэс заслын дараа 1 сарын хугацаанд архи, тамхи хориглоно.

7. Оёдол тавьсан хэсэг ус хүргэхээс зайлсхийх хэрэгтэй ба санаандгүй ус хүргэсэн тохиолдолд наалтаа авч хатаасны дараа дахин наалт нааж өгөх хэрэгтэй.

8. Мэс заслын дараа хөхрөх магадлалтай ба биеийн онцлогоосоо хамаараад 1-2 долоо хоног үргэлжилнэ. Хөхрөлт өгсөн хэсгиыг нарны гэрэлд байлгавал өнгө нь тогтох магадлалтай учраас хөхрөлттэй үедээ малгай өмсөх юм уу нарны тос түрхэж хамгаалах хэрэгтэй.

9. Мэс заслаас хойш 1 долоо хоногийн дараагаас том хавдар нь арилах ба 3-6сарын хугацаанд бага хавдар нь бага багаар буудаг.
(тухайн хүний биеийн онцлогоос хамаарна) Хавдалт нь хоёр тал нь өөрөөр хавдах юм уу, хоёр өөр хурдаар буух магадлалтай байдаг учраас үүнээс үүдэн хоёр тал тэгш бус хэмтэй харагдах нь хэвийн үзэгдэл юм. Хавдалт бүрэн буусны дараа тэгш бус байдал нь арилах учраас санаа зовох шаардлагагүй.

10. Нэг сарын хугацаанд нүүрний массаж хийх, амаа том ангайхаас зайлсхийх хэрэгтэй.

11. Мэс заслын дараа хавдалтаас болоод нүүр бага зэрэг овон товонтой харагдах, хажуу талаасаа том харагдах магадлалтай байдаг ч 2-3 долоо хоногийн дараагаас бага багаар сайжирна.

Мэс заслын хэсэг гэнэт таталдах, өвдөж хавдах тохиолдолд яаралтай эмнэлэг рүү холбоо барих хэрэгтэй.

※ Нэмэлт асуух зүйл байвал 010-4756-6601 дугаарт холбогдон зөвлөгөө аваарай.

※ Ажлын цаг Да~Ба 9:30~18:30цаг.

※ Ажлын бус цагаар мессеж үлдээвэл дараагийн өдрийн өглөө хариу өгөх болно.

※ яаралтай тохиолдолд эмнэлгийн 02-544-0601 солонгос дугаарт холбогдох боломжтой.

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт