NANA PLASTIC SURGERY

NANA HOSPITAL
Мэдээ

Nana notice

Хэвлэл мэдээлэл, мэдээ, хуванцар мэс заслын судалгаа

NANA PLASTIC SURGERY

NANA Мэдээ

нэр
관리자
Гарчиг
[NANA Media] Нүдний давхраа нь хүйсээс хамааран том ялгаатай байдаг бөгөөд, эрэгтэйчүүдэд жижиг давх
Огноо
2023-12-14





Нүдний давхраа нь хүйсээс хамааран том ялгаатай байдаг бөгөөд,

эрэгтэйчүүдэд жижиг давхраа илүү зохидог.




Нүдний мэс засал нь хамгийн их хийгддэг мэс засал юм.

Хүмүүс амралтаараа болон шалгалт дууссаны дараа их хийлгэдэг.

Учир нь арчилгаандаа анхаарахад л маш хурдан эдгэдэг мэс засал юм.


Гэвч хүмүүс их хийлгэдэг байлаа гээд машин үйлдвэрлэдэг шиг адилхан түргэн мэс 

заслуудаас зайлсхийх хэрэгтэй. Нүүрний хэлбэр, хамар, хөмсөг, дух зэрэг олон зүйлээс 

хамааран нүүрэнд тохирсон нүдний хэлбэр нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул 

зөвхөн өөрт таарсан мэс засал хийлгэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.


Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн давхрааний мэс засалд хандах хандлага бас өөр байх ёстой. 

Нана гоо сайхны мэс заслын захирал Чой Хюк Жун [зураг]-ийн хэлснээр, эрчүүдийн

 давхрааний мэс засал нь эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байх ёстой,

 учир нь эрчүүдэд хэт зузаан, том давхраа нь зохихгүй байх магадлал өндөр байдаг.


Мөн тэрээр “Эрэгтэйчүүдийн давхраа нь аль болох натурал, жижиг байх хэрэгтэй”,

“Эрэгтэй болон эмэгтэй давхрааны талаар сайн мэддэг мэргэжлийн эмч мэргэжилтнээс 

зөвлөгөө авах нь маш чухал" гэжээ.


Түүнчлэн давхраагүй, сэргэг нүдийг хүсдэг эрэгтэйчүүд олон байдаг. 

Давхраа арилгах нүдний мэс засал нь зовхи унжсан, нүдээ нээхэд хүндрэлтэй, 

нойрмог, хүчтэй харагдуулдаг хүний дүр төрхийг өөрчилж, илүү зөөлөн харагдуулдаг.


Чой захирал хэлэхдээ “Нүдний мэс засал нь арьсний зузаан, өөх, булчингийн зузаан, 

нүдийг нээх хүчийгзэрэг олон зүйлийг мөн харгалзан үзэх ёстой” гэдгийг онцолж, 

“Хэдий олон хүн хийлгэдэг мэс засал байсан ч хүн бүрт ижил шугам, аргыг хэрэглэж болохгүй" гэжээ.



https://www.medical-tribune.co.kr/news/articleView.html?idxno=112037




Төлөөлөгчийн дугаар

+82-10-4756-6601

Онлайн харилцаа

Хаяг

165-8 Nonhyeon-dong,
Gangnam-gu, Seoul HM Building
3rd ~ 6th, 10th, 13th давхарт

Эмнэлгийн цаг

Ажлын өдөр
AM 10:00 ~ PM 7:00
Бямба гарагт
AM 10:00 ~ PM 7:00

※ Бүх нийтийн амралтын өдрүүд / Ням гарагт хаалттай

  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт