NANA PLASTIC SURGERY

Лазер

Dermatology

Мэдэгдэхүйц бус ганцхан өөрчлөлтөөр Хөөрхөн болж чадах knowhow

NANA HOSPITAL DERMATOLOGY

Нүхжилтийн лазер

Хөгшрөлтийн улмаас коллаген, эластин зэрэг нүхжилт үүсэхээс сэргийлдэг эд эсүүд буурч, тослогийн шүүрэл идэвхжсэнээр нүхжилт үүсэх шалтгаан болдог.
Арьсанд үүссэн сорви нь батга болон бэртэл, гэмтлээс болж үүсэх тохиолдол их байдаг бөгөөд сорвины хэмжээ, гүнээс шалтгаалж эмчилгээний төрөл өөр өөр байдаг.

NANA Гоо сайхны эмнэлгийн нүхжилтийн лазер эмчилгээ

NANA Гоо сайхны эмнэлэгт 8 төрлийн сорви болон нүхжилтийн лазер эмчилгээ хийдэг. Нэг төрлийн лазер аппарат нь зөвхөн нэг төрлийн л хэлбэр хэмжээтэй сорвийг арилгах үйлчилгээтэй байдаг тул илүү үр дүнтэйгээр арьсны асуудлыг шийдэх зорилгоор олон төрлийн лазер эмчилгээг хийдэг. Батганы лазер эмчилгээний хувьд одоо батгатай байгаа болон сорви, нөсөө толбоны эмчилгээ хийлгэх шаардлагатай батгатай арьс эсэхээс нь шалтгаалан өөр өөр лазер болон эмчилгээг хийдэг.

Дермис буюу жинхэнэ арьсны давхаргад хэт авиан энергийг арьсанд нэвчүүлдэг.
Энэ нь аажмаар коллаген ялгаруулалтыг дэмждэг
Арьсны гэмтсэн хэсгийг нөхөн төлжүүлэх + арьс чангалах үйлчилгээтэй
Арьсны гэмтсэн хэсгийг нөхөн төлжүүлж аажмаар арьсыг чангалж өргөх болон уян хатан чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй.

Унжсан арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ!

Уг лазер эмчилгээний үр дүнд дух, нүдний үзүүр, хөмсөгний хоорондох хэсэг, нүд, амны эргэн тойрон, эрүү зэрэг нүүрний бүхий л хэсэг болон хүзүүний үрчлээс багасдаг. Ботокс болон филлертэй адил тарилга биш учраас илүү аюулгүй эмчилгээ юм.

NANA PLASTIC SURGERY

NANA Гоо сайхны эмнэлгийн нүхжилтийн лазер эмчилгээ

NANA Гоо сайхны эмнэлгийн нүхжилтийн лазер эмчилгээ нь нүхжилт болон сорвийг арилгаж нөхөн төлжүүлэх зорилгоор хувь хүн бүрийн арьсны онцлог болон нүхжилт, сорвины хэлбэр, хэмжээ зэргээс хамааран тохирсон эмчилгээг хийдэг.

1) Гүн, дугуй сорви

Subcision, Fraxel лазер эмчилгээ болон Restylane зэрэг эмчилгээний аргатай адил филлер хийж эмчилдэг.

2) Нимгэн, дугуй сорви

Subcision, Fraxel лазер эмчилгээний аргуудыг хэрэглэдэг.

3) Дөрвөлжин хэлбэртэй сорви

Fraxel лазер эмчилгээ хийдэг.

4) Тод сорви

Er:YAG хэмээх лазер эмчилгээний аргаар сорвийг арилгадаг.

5) Гүн сорви

Fraxel лазер эмчилгээ болон арьс гуужуулах арчилгааг хамт хийдэг. Сорви тогтоод хэр удсанаас шалтгаалан эмчилгээний тоо нэмэгдэнэ.

6) Нимгэн сорви

Affirm, Mosaic HP, Matrixell зэрэг лазер эмчилгээтэй хамт Cross Peeling буюу арьс гуужуулах арчилгааг хийдэг.

7) Нүхжилт

Affirm, Mosaic HP, Matrixell зэрэг лазер эмчилгээтэй хамт Cross Peeling буюу арьс гуужуулах арчилгааг хийдэг.

Нүхжилтийн лазер эмчилгээний төрлүүд

Sellas Laser / Селлас лазер

Уг лазер нь арьсны гүн давхаргад нэвтэрч коллагенийг идэвхжүүлж арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.

Нүхжилтийн лазер эмчилгээний төрлүүд

Fraxel Laser / Фраксел лазер

Фраксел лазер нь дермис буюу жинхэнэ арьсны давхарга хүртэл нэвтэрч коллаген ялгаруулалтыг дэмжиж үрчлээс, нүхжилтийг багасгахаас гадна арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй.

Нүхжилтийн лазер эмчилгээний төрлүүд

Potenza Laser / Потенза лазер

Потенза лазер нь микро зүү ашиглан арьсны дермис давхаргад радио давтамжийн энергийг дамжуулдаг бөгөөд арьсыг гэмтээлгүйгээр коллагений нөхөн төлжилтийг дэмжиж арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй. Төрөл бүрийн бичил зүүг ашиглан нүхжилт, сорви, батга, улайлт зэрэг арьсны асуудлуудад тохируулан лазер эмчилгээ хийдэг. Мөн хялгасан үрчлээсийг тэнийлгэх болон арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг.

NANA PLASTIC SURGERY

Нүхжилтийн лазер
эмчилгээний мэдээлэл

  • Эмчилгээний хугацаа
    10 минут орчим
  • Мэдээ алдуулах арга
    Мэдээ алдуулах тос түрхэнэ
  • Эмнэлэгт хэвтэх
    Шаардлагагүй
  • Лазер эмчилгээ хийлгэх давтамж
    Дөрвөн 7 хоногийн зайтай
  • Арьс нөхөн төлжих хугацаа
    3-7 хоног
  • Эмчилгээ
    Байхгүй

Нүхжилтийн лазер эмчилгээний давуу тал

Нүхжилт болон сорвитой арьсанд лазер эмчилгээ хийх тохиолдолд арьсны төрөл, гүн зэргээс шалтгаалан тохируулж хийснээр илүү үр дүнтэй байдаг.

Хувь хүн бүрт тохирсон арьс арчилгаа

Мэсийн бус аргаар арьсыг өргөж чангалах үйлчилгээтэй бөгөөд өвдөлт бага байдаг.

Арьсны асуудлыг шийдвэрлэх цогц эмчилгээ

Мэсийн бус аргаар арьсан доорх өөхөн давхарга болон булчингийн давхарга хүртэл нэвтэрч арьсыг өргөх үр дүнтэй.

Лазер эмчилгээний дараа арьс хөхрөх юм уу хавдах зэрэг асуудалгүй

Эмчилгээний дараа ямар нэгэн байдлаар хүндрэл, зовиур үүсдэггүй аюулгүй лазер юм.

Арьсыг удаан хугацааны туршид чангалж өргөх үр дүнтэй

Дермис буюу жинхэнэ арьсны давхарга хүртэл нэвтэрч унжсан арьсыг өргөх үйлчилгээтэй

Туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтэн

Салбар тус бүрт мэргэшсэн, туршлагатай эмч мэргэжилтэнгүүд лазер эмчилгээг хийж гүйцэтгэдэг тул хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Төрөл бүрийн тоног төхөөрөмжөөр аюулгүй, үр дүнтэй лазер эмчилгээ

Ulthera-тай харьцуулахад өвдөлт бага бөгөөд арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж арьсыг өргөх үйлчилгээтэй.

NANA Гоо сайхны эмнэлгийн Q&A

Q

Нүхжилт ихэсдэг шалтгаан юу вэ?

Маш олон төрлийн шалтгааны улмаас нүхжилт үүсдэг. Жишээлбэл, арьсанд тос их хэмжээгээр ялгарах үед, арьсны уян хатан чанар алдагдах үед нүхжилт ихэсдэг.

Q

Лазер эмчилгээ хийлгэсний дараа арьс нимгэн болдог уу?

Арьс гуужуулах лазер эмчилгээ болон нөсөө толбо арилгах лазер эмчилгээ хийлгэх явцад арьс хуурайшиж, эмзэгшиж улайлт үүсдэг. Үүнийг арьс нимгэрч эмзэг болж байна гэж андуурах тохиолдол байдаг. Харин арьсандаа тохируулан лазер эмчилгээ хийлгэснээр арьсны холбогч эдийн коллагений давхарга зузаарснаар арьсны бүтэц ч мөн адил зузаан болдог.

NANA’S PORE LASER

Нүхжилтийн лазер эмчилгээний дараа анхаарах зүйлс

Тогтмол лазерт орох чухал ч гэсэн лазерт эмчилгээний дараах арчилгаа мөн адил чухал.

01

Эмнэлгээс өгсөн зориулалтын наалт болон нөхөн төлжүүлэх тос түрхэнэ.

02

Чийгшүүлэгч/нөхөн төлжүүлэх тос хэрэглэж арьсны чийгшлийг хадгалах хэрэгтэй.

03

Лазерт орсны дараа нарны тос сайтар түрхэх хэрэгтэй.

04

Долоо хоногийн турш саун болон халуун усны газар орж болохгүй.

NANA PLASTIC SURGERY

NANA Гоо сайхны эмнэлгийн найдвартай, аюулгүй арьс арчилгааны систем

01

Туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтэнгүүдээс бүрдсэн хамт олон
Лазер эмчилгээг туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтэнгүүд хийж гүйцэтгэдэг. Салбар тус бүрт мэргэшсэн мэргэжлийн баг хамт олон үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжтай, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.

02

1:1 Хувь хүн бүрт тохирсон арьс арчилгааны төлөвлөгөө
Бид үйлчлүүлэгч тус бүрийн арьсны асуудалд тохирсон үйлчилгээг санал болгодог бөгөөд эмчилгээний дараа арчилгаа хийж өгснөөр үр дүнг улам бүр нэмэгдүүлдэг.

03

Үйлчлүүлэгчийн арьсанд гарч байгаа өөрчлөлтийг хянана
Үйлчлүүлэгчдийн өөрсдийн анзаараагүй жижиг өөрчлөлтийг ч анхаарч өвдөлт багатайгаар арьсны эмчилгээг хийж гүйцэтгэдэг.

04

Аюулгүй байдал болон эмчилгээний дараах арчилгаа
NANA Гоо сайхны эмнэлэг аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Аюулгүй байдлыг хангасан арьс арчилгааны тоног төхөөрөмж болон ариутгалын системтэй.

05

Эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцож тогтмол судалгаа, шинжилгээ хийдэг
NANA Гоо сайхны эмнэлгийн эмч мэргэжилтэнгүүд анагаах ухааны шинэ технологи болон эмчилгээний аргуудыг тасралтгүй судалж төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох болон диплом бичих зэргээр мэдлэг, чадвараа дээшлүүлж үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамж өндөр үр дүнтэй эмчилгээ хийхийг зорилт болгон ажиллаж байна.
  • Instagram DM
  • Хурдан үнийн шалгалт