Скин бүүстер буюу Арьсны тарилга гэж юу вэ?

Skin Booster буюу Арьсны тарилга нь арьсыг нөхөн төлжүүлэхэд шаардлагатай төрөл бүрийн идэвхитэй бодисыг арьсанд тарьснаар богино хугацаанд арьсыг эрүүл, толигор болгоно. Арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлж коллагений нийлэгжилтийг дэмждэг арьсны тарилга нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлээд зогсохгүй хялгасан үрчлээсийг тэнийлгэх, арьсны гялалзсан толигор байдлыг нэмэгдүүлэх, нүхжилтийг багасгах, арьсны чийгшүүлэх зэрэг үр дүнтэй бөгөөд нүүрээ будаагүй байсан ч натурал гялалзсан арьстай болоход туслана.

NANA PLASTIC SURGERY

Скин бүүстерийн онцлог

01

Өвдөлт бага, ажилбарын хугацаа бага

02

Арьсны тодорхой гүн хүртэл тарих боломжтой

03

Хувь хүн бүрт тохирсон MIX Skin Booster

NANA PLASTIC SURGERY

Скин бүүстерийн төрөл

Рижүран тарилга

Rejuran Healer буюу Рижүран нь яргай загаснаас гаргаж авсан хүний биед тохиромжтой бодис болох PN (полинуклеотид)-ийг арьсны жинхэнэ давхаргад тарьж гэмтсэн арьсыг дотроос нь эрүүлжүүлэн нөхөн төхжүүлэх тарилга юм. Өөрөөр нь нөхөн төлжих чадварыг идэвхижүүлэн хөгшрөлт болон нимгэрч, унжсан арьсыг дотроос нь эмчлэх үйлчилгээтэй. Арьсны гүнд жинхэнэ арьсны давхаргаас нь чийгшүүлж арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж гоо үзэсгэлэнг мэдрүүлнэ.

Volite

Juvederm Volite-ийн үндсэн найрлага бол хүний арьсыг бүрдүүлэгч элемэнт болох гиалуроны хүчил бөгөөд үүнийг хацрын хэсэгт тарьдаг. Ингэснээр арьсны чийгшлийг хадгалах, гундсан арьс, барзайж ширүүссэн арьс болон хялгасан үрчлээсийг тэнийлгэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Нэг удаа л тарихад удаан хугацааны туршид үр дүнгээ хадгалах бөгөөд лидокайн агуулсан тул өвдөлт бага тарилга юм.

Салмон буюу яргай загасны тарилга

Яргай загасны тарилга нь яргай загаснаас гаргаж авсан PDRN найрлагыг ашигласан Солонгосын анхны арьсны нөхөн төлжилтийг хурдасгагч юм. PDRN (полидезоксирибонуклеотид) нь шинэ эд эсэд маш бага хэмжээгээр агуулагддаг бодис бөгөөд ДНХ-ийн бүтцийг тусгай хэмжээтэй болгож, эсийн нөхөн төлжилт болон өсөлтийг дэмжиж, арьсыг хурдан хугацаанд нөхөн төлжихөд тусладаг. Эсийн нөхөн төлжилтийг ДНХ-ийн үе шатанд дэмжиж, үүдэл эсийн нэг төрөл болох фибробластуудыг ашиглаж арьсны 90%-ийг эзэлдэг арьсны эдэд коллагеныг биосинтезд оруулан гэмтсэн арьсыг гүнээс нь нөхөн төлжүүлдэг.

Шанель Тарилга (Filorga 135)

Шанель тарилга нь арьсанд хэрэгтэй бүхий л шим тэжээлээр хангаж арьсыг толигор, эрүүл болгох үйлчилгээтэй бөгөөд гиалуроны хүчлээс гадна 12 төрлийн витамин, 6 төрлийн эрдэс бодис, 6 төрлийн эрдэс, антиоксидант, 23 төрлийн амин хүчил, 5 төрлийн нуклейн хүчил зэрэг нийт 53 төрлийн эсийг идэвхжүүлэх найрлагыг хамгийн тохиромжтой хэмжээгээр хольж хийсэн хөгшрөлтийн эсрэг тарилга юм. Арьсны фибробластуудыг нөхөн төлжүүлж, арьсыг хөгшрөхөөс сэргийлж, гэрэлтсэн арьстай болоход туслана.

Усан тарилга

Усан тарилга нь арьсны чийгшэлийн нэгдэл болон арьсны чийгийг хадгалах чадвар өндөр гиалуроны хүчлийг ашиглаж жинхэнэ арьсны давхаргад жигд тарьж арьсыг чийглэг, уян хатан байлгадаг. Гиалуроны хүчил нь нас ахих тусам хэт ягаан туяанаас болж багасдаг арьсны зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хялгасан үрчлээсийг багасгахын зэрэгцээ нүүрийг бүхэлд нь толийлгож арьсыг чийгшүүлдэг.

Juvelook тарилга

Коллаген тарилга гэгддэг Juvelook –ийн гол найрлага бол полимер молекул PLA бодис болон гиалуроны хүчил юм. Juvelook-ийн PLA найрлага нь хүний биед удаан хугацааны туршид коллаген үүсгэх явцыг хурдасгаж өгдөг бөгөөд үүний үр дүнд арьсны уян хатан байдлыг сэргээж, үрчлээс тэнийлгэх, батганы сорви арилгах, том нүхжилтийг багасгах үр дүнтэй.

Exosome тарилга

Exosome-ыг үүдэл эсээс гаргаж авдаг бөгөөд эсүүдийн хооронд дохио дамжуулагч бодис юм. Энэ нь гиалуроны хүчил, витамин зэрэг олон төрлийн идэвхтэй найрлагын тусламжтайгаар арьсыг нөхөн төлжүүлэх, коллаген нийлэгжүүлэх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Exosome нь арьсны үрэвслийг багасгах, арьсны өнгийг сэргээх, зөөлөн булбарай арьстай болгохоос гадна үрчлээс, нүхжилтийг багасгах үйлчилгээтэй.

Polyneucine

Polyneucine нь яргай загасны ДНХ-ээс гаргаж авсан эдийг нөхөн төлжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нуклеотид бөгөөд эсийн өсөлт, хуваагдлыг дэмждэг эсийн замыг идэвхжүүлснээр эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. Мөн үрэвсэл үүсгэдэг цитокины нийлэгжилтийг дарснаар үрэвслийг бууруулах үйлчилгээтэй.

BYRYZN

Byryzn нь маш сайн чанарын гиалуроны хүчлийн өндөр агууламжтай бөгөөд арьсыг чийгшүүлээд зогсохгүй чийгшлийг удаан хадгалах үйлчилгээтэй тарилга юм. Энэ нь фибробластуудыг цочроож арьсны эдийг нөхөн төлжүүлж арьсыг гүнээс нь чийгшүүлж гаднаас нь толигор, гялалзсан арьстай болгох үр дүнтэй. БНСУ-ын Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд клиникийн туршилтаар батлагдсан тул санаа зовох зүйлгүйгээр тариулах боломжтой. Нэмж дурдахад, нарийн ширхэгтэй HA гель молекулын нөлөөгөөр өвдөлт багатай тарилгын нэг бөгөөд тарилга хийлгэсний дараа үүсдэг сөрөг нөлөөгүй.

Ultracol 100, 200

Уг тарилга нь дэлхийн хамгийн анхны PDO Microsphere технологийг ашиглан гаргаж авсан тарилга бөгөөд арьсны уян хатан чанар болон хялгасан үрчлээсийг тэнийлгэх үйлчилгээтэй арьсны тарилга юм. Энэ нь хөгшрөлт явагддаг арьсан давхаргад коллагенийг үүсгэж PDO-г задалснаар арьсыг өргөх үйлчилгээтэй.

Ultracol 100
Маш жижиг хэмжээтэй молекул болон шингэн цэгийн тусламжтайгаар нүд орчмын нимгэн арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж хялгасан үрчлээсийг тэнийлгэдэг.

Ultracol 200
Харьцангуй өргөн хэмжээтэй молекул болон өтгөн цэгийн тусламжтайгаар нүдний доорх уутанцар, унжсан хацар болон хамрын хажуу талд үүсдэг үрчлээсийг тэнийлгэх, нүүрийг өргөх, гүн үрчлээг арилгах, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй.