Тарилга гэж юу вэ?

Энэ нь хүний биед хоргүй эмийн бодисыг тарьдаг ба цусны эргэлт болон тунгалагийн эргэлтийг сайжруулж, шаардлагагүй өөхийг задалж, арьсны үхэжсэн эд эсийг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд нүүрний хэлбэрийг нарийхан болгохын зэрэгцээ арьсны уян хатан чанарыг сайжруулдаг. Давхар эрүү, унжсан хацар, хацрын өөх гэх мэт хоолны дэглэм бариад ч арилгахад хэцүү нүүрний хэсэгт яс хусуулах мэс засал хийлгэх шаардлагагүйгээр натурал аргаар нүүрийг V хэлбэртэй болгодог.

NANA PLASTIC SURGERY

Тарилгын онцлог

01

Мэс засал хийлгэхээс цааргалдаг хүмүүст тохиромжтой

02

Ажилбарын дараа тэр даруй өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой

NANA PLASTIC SURGERY

Тарилгын процедурын төрлүүд

Хамрын тарилга

Хамрын тарилга нь зузаан хамрын нүхний өөхийг арилгадаг үр дүнтэй. Ингэснээр хөөсөн мэт харагддаг хамрын хэлбэрийг засдаг ба хамрын өөхийг задалдаг ажилбар юм. Хамрын нүхний өөхийг багасгаж, хамрын үзүүрийн мохоо харагдах байдлийг багасгаж, хамрыг нарийхан хэлбэртэй болгох үр дүнтэй.

Gold V Fit Тарилга

V-Fit тарилга нь Tox&Peel-ийн өвөрмөц аргаар өөхийг задлахад тустай төрөл бүрийн эмийн бодисыг хольж мэсийн бус аргаар хувь хүн бүрийн өөрсдийн хүссэн хэсэгт нь тарьж өөхийг багасгадаг ажилбар юм. Энэ нь стероид агуулаагүй тул нүүрний хэлбэр засах тарилга хийсний дараа сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт зэрэг сөрөг хариу үйлдэл үзүүлдэг хүмүүст тохиромжтой. Энэ нь хэрэгцээгүй өөхөн давхаргыг үр дүнтэй арилгаж үлдсэн өөхний эсийг шатаадаг бөгөөд целлюлитийг арилгахад онцгой үр дүнтэй.

Power Contour Toxin

Power Contour Toxin нь нүүрний хэлбэр засах тарилга болон дермотоксины хосолсон ажилбар юм. Нүүрний хэлбэр засах тарилга нь давхар эрүү, шанааны өөх, хацрын өөх зэрэг хэсгүүдийн өөхийг хайлуулж, захын судас болон тунгалагийн эргэлтийг сайжруулж, биеэс үхэжсэн эд эсийг гадагшлуулах үйлчилгээтэй. Түүнчлэн дермотоксин нь токсиныг булчинд бус арьсан давхаргад бага хэмжээгээр тарьснаар арьсыг өргөх үр дүнтэй.

V-OLET

Энэхүү тарилга нь БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зөвшөөрөгдсөн давхар эрүү арилгах үйлчилгээтэй тарилга бөгөөд өөхний эсийн мембраныг устгадаг тул одоо хэрэглэгдэж байгаа нүүрний хэлбэр засах тарилга хийлгээд ч арилдаггүй давхар эрүү болон арьсны доорх өөхийг багасгах үр дүнг авах боломжтой. Эрүүний арьсан доорх өөхийг багасгах үр дүнтэй уг тарилга нь Солонгос хүмүүсийн дунд өөхийг мэдэгдэхүйц арилгадаг үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан. Мөн өөхний эсийг (adipocytolysis) устгаж, коллагены нийлэгжилтийг (Neocollagenesis) дэмждэг.