Филлер гэж юу вэ?

NANA Гоо сайхны мэс заслын эмнэлэгт филлер хийлгэхийг хүссэн газраа хийлгэснээр үрчлээсийг багасгаж илүү залуу дүр төрхтэй болоход тусладаг. Филлер хийлгэсний дараа хавдах аль эсвэл хөхрөнө гэж санаа зоволтгүй ба өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой. Мөн манай эмнэлэгт зөвхөн албан ёсны филлер бүтээгдэхүүнийг ашигладаг.

NANA PLASTIC SURGERY

Филлерийн давуу тал

01

Энгийн ажилбар ба тэр даруй үр дүнгээ харах боломжтой.

02

Үрчлээг багасгаж илүү залуу дүр төрхтэй харагдуулдаг!

03

Хавтгай хамар болон дух зэрэг хэсгүүдэд филлер хийлгэснээр илүү зөв төрхтэй болдог.

NANA PLASTIC SURGERY

Филлер хийх нүүрний хэсэг

Уруулын филлер
Урууланд филлер хийлгэснээр уруулын хэлбэрийг илүү тодотгож өгдөг.
Уруулын төгсгөлийн филлер
Уруулийн төгсгөл хэсгийг дүүргэж өгснөөр илүү цоглог дүр төрхтэй харагдуулдаг.
Хамрын филлер
Хамрын филлер хийлгэснээр хамрын үзүүр болон хамар бүхэлдээ өндөрсөж зөв дүр төрхийг бий болгоно.
Хамар уруулын гурвалжин
Хөгшин харагдуулдаг хамар уруулын гурвалжин хэсэгт филлер хийлгэснээр хялгасан үрчлээсийг тэнийлгэж залуу дүр төрхтэй харагдуулдаг.
Нүдний доод зовхины филлер
Нүдний доод зовхины филлер хийлгэснээр өхөөрдөм дүр төрхтэй болгодог.
Нүдний уутанцар
Нүдний уутанцарт филлер хийлгэснээр залуухан, өхөөрдөм дүр төрхтэй харагддаг.
Шанааны филлер
Хонхойсон хэсэгт филлер хийлгэснээр далий нүүрний хэлбэрийг засаж өгдөг.
Индиан үрчлээний филлер
Үрчлээг арилгаж, залуу төрхийг бий болгоно.
Эрүүний филлер
Эрүүний филлер хийлгэснээр эрүүний хэлбэрийг илүү тодотгож өгдөг.
Марионетийн филлер
Амны эргэн тойронд үүссэн үрчлээсийг багасгаж залуу дүр төрхтэй болгоно.
Хацрын филлер
Хонхойсон болон унжсан хацранд филлер хийлгэснээр илүү залуу харагдах боломжтой.
Духны филлер
Овортой харагдуулдаг духны үрчлээсийг арилгаж залуу дүр төрхийг бий болгоно.
Чамархайн филлер
Чамархайн хэсгийн хонхойсон хэсэгт филлер хийлгэснээр зөөлөн дүр төрхтэй харагддаг.
Давтан филлер
Тогтсон хугацаанд давтамжтайгаар филлер хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

NANA PLASTIC SURGERY

Филлерийн төрлүүд

Чэ-үм буюу дүүргэх үйлчилгээтэй филлер

Гиалуроны хүчлээс бүрдсэн уг филлер нь лидокаин агуулдаг тул өвдөлт бага бөгөөд нүүрний аль ч хэсэгт хийх боломжтой. 1 жилийн турш филлерийн үйлчилгээгээ хадгалдаг.

Belotero филлер

Энэхүү HA филлер нь Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зөвшөөрөгдсөн Швейцарийн бүтээгдэхүүн бөгөөд аюулгүй филлер юм.

Juvederm

Лидокаин агуулсан энэхүү өндөр чанартай филлер нь 3 төрлийн найрлагатай бөгөөд хувь хүн бүрийн онцлогт тохируулан хийлгэх боломжтой ба дээд тал нь 2 жилийн турш үйлчилдэг.

Sculptra

Sculptra-ийн гол найрлага болох PLLA (Тарилгын поли-L-лактик хүчил) нь коллагены ялгаруулалтыг идэвхжүүлснээр үрчлээг багасгаж, илүү залуу дүр төрхтэй болоход тусалдаг тарилга юм. Арьсан давхаргын эргэн тойрон дах коллагены давхаргыг цочроож унжсан болон хонхойсон нүүрний хэсгийг дүүргэж өгдөг. Мөн үрчлээс тэнийлгэх үр дүнтэй бөгөөд нүүрний бүхий л хэсэгт коллаген ялгаруулж нүүрийг залуу харагдуулдаг. Удаан хугацаанд үйлчилгээгээ барьдаг филлер юм.