Ботокс гэж юу вэ?

Clostridium botulinum токсины гол найрлагатай бөгөөд тодорхой хугацааны туршид булчингийн ажиллагааг сулруулж нүүрний хувирлаас үүдэлтэй булчингийн үйл ажиллагаанаас болж үүссэн үрчлээсийг багасгадаг. Мөн дөрвөлжин эрүү, трапецийн булчин, шилбэ зэрэг томорсон булчингийн хэмжээг багасгах үр дүнтэй. Түүнчлэн хөлс их ялгардаг хэсэгт ботокс хийлгэвэл хөлсний ялгаралт багасаж хэт хөлрөлтийг бууруулдаг.

NANA PLASTIC SURGERY

Ботоксын онцлог

01

Үрчлээг багасгах гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй

02

Залуужуулах үр дүнтэй

03

Натурал гоо сайхны ажилбар

04

Бусад ажилбартай хамт хийлгэвэл үр дүнтэй

NANA PLASTIC SURGERY

Ботокс хийх хэсэг

Уруулын төгсгөл хэсэгт хийх ботокс
Уруулын төгсгөл хэсгийн доош татдаг булчинд ботоксыг тариснаар энэхүү булчинг суллаж өгдөг. Ингэснээр уруулын төгсгөлийг өргөдөг булчин чангарч натурал инээмсэглэлийг бэлэглэдэг.
Эрүүний ботокс
Хэт их хөгжсөн эрүүний булчинг багасгаж зөв хэлбэртэй нүүрний хэлбэртэй болоход тусладаг.
Духны ботокс
Духны үрчлээсийг тэнийлгэнэ.
Хөмсөгний хоорондох ботокс
Хөмсөгний хоорондох үрчлээг тэнийлгэнэ.
Нүдний эргэн тойрон дах ботокс
Нүдний эргэн тойрон дахь үрчлээг тэнийлгэнэ.
Дөрвөлжин эрүүний ботокс
Эрүүний үзүүрт байрлах булчин нь ихэнхдээ доод уруулыг цорвойлгох эсвэл өргөхөд ашигладаг булчин юм. Уг булчинг сулласнаар өө сэвгүй эрүүний хэлбэртэй болоход тусладаг.
Хамрын сартгарыг багасгах ботокс
Хамрын нүхийг өргөн харагдуулдаг булчингийн үйл ажиллагааг зогсоож өөхний зузаанг багасгаж мэсийн бус аргаар хамрын нүхийг багасгах үр дүнтэй.
Шүлсний булчирхайн ботокс
Шүлсний булчирхайг бууруулснаар зөв хэлбэртэй нүүрний зөв төрхтэй болох үйлчилгээтэй.
Завжны ботокс
Завжны булчингийн хэмжээг багасгаж, нүүрийг туранхай болгох үйлчилгээтэй.
Хамрын нурууны ботокс
Хөмсгөө зангидсаны улмаас үүсдэг хамрын нармайны үрчлээсийг багасгах үйлчилгээтэй.
Шилбэний ботокс
Ботоксыг шилбэний булчинд тарьснаар томорсон булчинг жижигрүүлж зөв хөлний хэлбэртэй болоход тусладаг.
Хуянгийн ботокс
Хүзүү мөрийг холбосон булчин болох трапец булчин хөгжиснөөр том биетэй харагдах тохиолдол байдаг. Иймд ботокс тарьснаар булчинг багасгаж зөв тэгш мөрний хэлбэртэй болоход тусладаг.
Мөрний ботокс
Гарын булчин болон гурван толгойт булчин хэт хөгжсөн тохиолдолд ботокс тариулснаар нарийхан эмэгтэйлэг гарны хэлбэртэй болох үр дүнтэй.
Хөлс ялгаруулалтыг зогсоох ботокс
Гар, суга, хөл зэрэг хэсэгт хэт их хөлс ялгардаг бол ботокс тариулснаар хөлсний булчирхайг цочроодог мэдрэлийн эдийн шүүрлийг зогсоож эмчлэх үр дүнтэй.
Дээд уруулын ботокс
Дээд уруулны хэсэгт үүссэн босоо үрчлээснээс болж наснаасаа илүү хөгшин харагдах байдлыг багасгадаг.
Давтамжит ботокс
Тогтсон хугацаанд давтамжтайгаар ботокс тарилга хийлгэх нь илүү үр дүнтэй.

NANA PLASTIC SURGERY

Ботоксын төрлүүд

Allergan

  • - Дэлхийн хамгийн анхны Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-наас зөвшөөрөгдсөн Америк ботокс
  • - Allergan нь удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд үр дүн болоод аюулгүй байдлыг хангасан дээд зэргийн ботокс юм.

Xeomin

  • - Германы дээд зэрэглэлийн ботокс
  • - Энэхүү ботокс нь шаардлагагүй нийлмэл уураг агуулаагүй тул дасал болно гэж санаа зоволтгүй бөгөөд давтан эмчилгээнд үр дүнтэй.