НАНА гоо сайхны эмнэлэг нь хэвлэлээс илүүтэйгээр мэдээлэлийг өгөх болно.
Хамрын мэс засал хийхэд нуруу хэсгийг өндөрлөхөд силикон суулгадаг ба харин хамрын үзүүрийн хэлбэр засахад хамар доторх мөгөөрс болон чихний мөгөөрсийг хамгийн элбэг ашигладаг. Гэхдээ зарим тохиолдолд хавирганы мөгөөрс, донорын хувирганы мөгөөрс ашиглах шаардлагатай тохиолдол ч байдаг.
Хавирганы мөгөөрс ашиглах гэдэг нь өөрийн цээжнээс авч хамрын мэс засал хийхийг хэлнэ. Харин донорын хувирганы мөгөөрс гэдэг нь бусдын биеэс авсан мөгөөрсийг ариутгаж ашиглахыг хэлнэ.
Донорын хавирганы мөгөөрсийг ямар үед ашигладаг вэ?
Хамрын мөгөөрс болон чихний мөгөөрс нь маш жижиг эсвэл хэврэг байх юм уу огт байхгүй тохиолдолд энэ төрлийн мөгөөрсийг ашиглан хамрйн хэлбэрийг засдаг. Мөн арьс нь хэт зузаан, суналт муутай хүний хувьд арай хатуу мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг засах шаардлагатай тохиолдолд ашигладаг. Эсвэл зуултын гажиг засах мэс засал, чих хамар хоолойн мэс заслаас болоод мөгөөрс нь байхгүй болсон хүмүүс донорын хавирганы мөгөөрсийг ашигладаг байна.
Донорын хавирганы мөгөөрс нь өөр хүний биеэс авсан болохоор хийлгэхээс дургүйцэх тохиолдол байдаг уу?
Ийм асуулт маш их байдаг. Гэхдээ энэ төрлийн мөгөөрсийг маш олон давхар ариутгал, шүүлтээр бүх эс, бодисыг бүрэн устгаж байж хэрэглэдэг байгаа. Тиймээс тэр тал дээр санаа зовох шаардлагагүй байгаа.
Өөрийн хавирганы мөгөөрсийг ямар тохиолдолд ашигладаг вэ?
Хамрын давтан мэс засал хийлгэх тохиолдолд голдуу ашигладаг. Хамрын силикон хөдөлсөн, үрэвсэл үүссэн зэрэг тохиолдолд өөрийн хавирганы мөгөөрс ашиглахыг нэн тэргүүний аргад тооцдог байгаа. Нэг үрэвсэл үүссэн хамар маш эмзэг болсон байдаг учраас энэ аргаар мэс засал хийхийг голчлон санал болгодог.
Өөрийн хавирганы мөгөөрсийг авахад бүтэн мэдээ алдуулалт хийдэг үү?
Цээжний хэсэгт зүсэлт хийж авна гэхээр хүнд мэс засал гэж боддог хүмүүс их байдаг ч тэгж урт зүсэлт хийдэггүй ба бүтэн мэдээ алдуулалт биш нойрсуулах мэдээ алдуулалт ашигладаг.