Дух багасгах мэс засал гэдэг нв үсний захаар маш нягт зүсэлт хийгээд хуйхыг урагш татаж тогтоосноор духны уртыг багасгадаг мэс засал юм. Өргөн духыг нүшүрний ерөнхий харьцаанд тохируулан хийдэг учраас мэс засал хийлгэсэн нв мэдэгдэхгүй натурал болдог.

НАНА эмнэлгийн дух багасгах мэс заслын онцлог
- Үс шилжүүлэн суулгах мэс засал шиг үс ургах хүртэл хэдэн сараар хүлээх шаардлагагүй ба урт духнаас болж том харагддаг байдлыг засч өгөх болно.
- Духны хажуу талын үсний line-ийг засч толгойн үс, үсний захаарх зулзаган үсийг ч хэвээр нь хадгална.
- Үсний хажуугаар ташуу байдлаар зүсэлт хийдэг учраас мэс заслаас үүдэлтэй үсний угны гэмтэл маш бага, мэс заслын ор мөр нүдэнд бараг өртөхгүй, мөн зулзаган үсийг ч гэсэн үлдээдэг учраас натурал үсний line хэвээр хадгална.
- Дух багасгах мэс засал хийхэд зориулалтын тогтоогч ашигладаг ба энэхүү багаж нь FDA, KFDA зөвшөөрөлтэй, аюулгүй тогтоогч хэрэгсэл юм. 5 ширхэг өргөстэй бөгөөд үүгээрээ арьсны эдийг тэгш хүчээр татаж, бат тогтоож өгнө. Энэхүү хэрэгсэл нь дух багасгах мэс заслын хамгийн гол хэрэгсэл бөгөөд үүнээс гадна дух, хөмсөг болон унжсан зовхи зэргийг татаж бэхэлж өгөхөд ч бас өргөн ашигладаг байна
Мэс заслын арга
Нүүрний ерөнхий харьцааг харж дух багасгах мэс засал хийдэг болохоор нүүрийг хэвтээ чиглэлт 3 хуваахад 1:1:0.8 харьцаатай байхаар мэс заслыг хийдэг.
1. Мэс заслын өмнөх зөвлөгөөний үеэр зүсэлт хийх хэсэг болон багасгасны дараах line-ийг маш тодорхой зураглал хийнэ.
2. Доод болон дээд мэдрэлийн судлыг хамгаалж үсний хэсэг аль болох гэмтэхгүй байхаар зүсэлтээ тооцоолж хийнэ.
3. Зориулалтын тогтоогчийг хийж тогтоогоод духыг хуйны хэсэг рүү татаж, тогтоогчийн өргөстэй хэсгээр хуйхыг бэхэлж өгнө.
4. Сорви тод харагдахгүйгээр зүсэлт хийсэн хэсгийг нягт нямбай оёж нийлүүлнэ.
Дух багасгах мэс засал хэрэгтэй тохиолдлууд:
- Үсний захын хэлбэр M хэлбэртэй байх юм уу тэгш бус хэмтэй байх тохиолдолд
- Хэт өргөн духтай байх тохиолдолд
- Хажуу тал болон уртаашаа өргөн духтай байх тохиолдолд
- Том духнаас болоод урт нүүртэй харагдах тохиолдолд
- Нүүрний ясны хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр нүүрээ жижигрүүлэхийг хүссэн тохиолдолд
- Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсэхгүй байх юм уу хийлгэсэн ч үр дүнгүй байх тохиолдолд