НАНА гоо сайхны эмнэлэг нь хэвлэлээс илүүтэйгээр мэдээлэлийг өгөх болно.
Хүн бүр хичээнгүйлэн дасгал хийж, эрүүл хооллосноор жингээ хасах бүрэн боломжтой ч
зөвхөн бэлхүүс хэсэг, зөвхөн гуяны хэсэг зэргээр хүссэн хэсгээрээ хасах нь амаргүй ажил байдаг шүү дээ.
Тухайлбал, компанийн ажилтан 25 настай Ж гэгч эмэгтэй хоолны дэглэм барьж, тогтмол дасгал хийсэн нь
нүүр хэсгээрээ огтхон ч өөрчлөлт гарахгүй байгаа гэнэ.
Тэрээр нүүр арчилгааны бүтээгдэхүүн болон гоо сайхны элдэв төхөөрөмж ашиглан
V line нүүрний хэлбэртэй болохыг хүссэн ч үр дүнгүй хэвээр...
Тиймээс сүүлийн үед Ж-тэй адилхан асуудалтай хүмүүсийн
эцсийн дүндээ сонирхож эхэлдэг арга бол нүүрний өөх соруулах ажилбар юм.
Нүүрний өөх соруулах ажилбар нь давхар эрүү, хацрын урд хэсэг, шанааны хэсэгт хуримтлагдаж нүүрийг том харагдуулдаг
өөхийг соруулж өгснөөр нүүрийг илүү шөвгөр харагдахад тусладаг мэс ажилбар юм.
Энэ төрлийн мэс засал нь нүүрний ясанд ажилбар хийлгүйгээр нүүрний шөвгөр болгох үйлчилгээтэй учраас
сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байгаа.
Нүүрний өөх соруулах мэс засал нь өөхийг соруулж нүүрний хэлбэрийг засахаас гадна
мөн соруулсан өөхийг эрүүний урд хэсэг юм уу дух зэрэг төвийлгөж өгөх хэрэгтэй хэсгүүдэд шилжүүлэн суулгах боломжтой байдаг.
Өөх соруулах болон өөх шилжүүлэн суулгах ажилбарууд нь мэс заслын төрлүүд учраас
өвчтөний арьсны байдал, ерөнхий төрх, нүүрнйи порпорц зэргийг сайтар тооцоолж байж хийх хэрэгтэй.
Үүний тулд хямд үнийг сонголт хийх шалтгаанаа болголгүй тухайн эмнэлгийн байгууллагын талаар
хүмүүсийн сэтгэгдэл болоод эмч нарын туршлага зэргийг сайтар судалж үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал юм.