Эмнэлэгийн танилцуулга

NANA PLASTIC SURGERY

Медиа&Мэдээ

НАНА гоо сайхны эмнэлэг нь хэвлэлээс илүүтэйгээр мэдээлэлийг өгөх болно.

게시글 검색
Сэтэлгээний мэс заслыг ямар тохиолдолд хийдэг вэ?
나나성형외과
2021-01-20 10:53:06

Мэргэжилтний Q&A

1. Нүдний сэтэлгээний төрөл?

Хойш сэтэлгээ- нүдийг хойш нь сэтлэх (богинохон нүдийг урт харагдуулах)

Доош сэтэглгээ- нүдний төгсгөл хэсгээс доош сэтлэх (төгсгөл нь дээш чиглэлтэй жартгар нүдний харцыг зөөлрүүлэх)

*Хойш+доош= Хосломол сэтэлгээ (нүдний төгсгөл нь дээш байрлалтай богинохон нүдэнд хамгийн тохиромжтой)

Урагш сэтэлгээ- Нүдний урагш сэтлэх (нүдний урд хэсгийг бүрхсэн арьстай, нүд хоорондын зай ойрхон тохиолдолд голчлон хийгддэг. )

Дээш сэтэлгээ- Нүдний урд хэсгээс дээш 45градусын өнцгийн чиглэлд сэтлэх (урд хэсгийг бүрхсэн арьснаас болж давхраан хэлбэр тод гарахгүй байх тохиолдолд голчлон хийгддэг)

2. Мэс засал хийгдэх хугацаа болон эдгэх хугацаа?

Сэтэлгээний мэс заслын хугацаа нь төрөл болоод тухайн хүний онцлогоос хамаараад 20-30минут орчим зарцуулдаг. Өдөр тутмын амьдралдаа орох хугацаа нь дунджаар 5-7 хоног ба бүрэн эдгэх хүртэл 2-3сар зарцуулдаг. 

3. Энэ төрлийн мэс засал шаардлагатай/шаардлагагүй тохиолдол?

Нүд хоорондын зай, нүдний хэлбэр, хамрын өргөн зэргийг харгалзан сэтэлгээ хийлгэх шаардлагатай үгүйг тодорхойлдог. 

4. Хойш сэтэлгээ хийлгээд эдгэсний дараа буцаж байрандаа орох нь юутай холбоотой вэ?

Хойш сэтэлгээний хувьд дотроо бас мэс заслын аргын хувьд ялгаатай байдаг. Зөвхөн зөөлөн эдэд ажилбар хийх үү эсвэл давхар бэхэлгээ хийж өгөх эсэх гээд үр дүнд нөлөөлөх нөхцлүүд байдаг. Мөн мэс заслын дараах арчилгаа муу хийсэнтэй холбоотой юм уу эсвэл үрэвсэл үүссэнээс буцаж наалдаж эдгэх зэрэг тохиолдол байдаг. 

5. Мэс заслын дараа анхаарах зүйлс?

Хөнгөн мэс засал хэдий ч зүсэлт хийгддэг учраас дархлаагаа дэмжих хэрэгтэй ба архи, тамхи, саун зэрэг үрэвсэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зүйлсээс зайлсхийх нь зүйтэй. Мөн эмнэлгээс бичиж өгсөн эмээ сайн уугаад, тос дусаагуураа сайн хэрэглэх хэрэгтэй.