НАНА гоо сайхны эмнэлэг нь хэвлэлээс илүүтэйгээр мэдээлэлийг өгөх болно.
Гоо сайхны мэс заслын эрэлт ихсэх тусам мэс заслын арга барил, төрөл улам олширсоор байгаа билээ.
Өөх соруулах мэс заслын хувьд ашиглагдах хэрэгслээсээ хамаараад дотроо таван төрөлд хуваах боломжтой.
Энэ төрлийн мэс засал нь эмчийн ур чадвар бүрэн хамаарсан мэс засал юм.
Мэдээж ашиглах аппарат ч мөн мэс заслын дараах үр дүнд томоохон нөлөөтэй.
2. "Power сорогч" аппарат ашиглан өөх соруулах
Уг аппаратны сорогч хошуу нь секунтэд хэдэн зуун удаа нааш цааш чичирснээр өөхөн давхаргыг бяцалж өөх соруулалтыг хялбаршуулж өгдгөөрөө онцлогтой. Гэхдээ энэ төрлийн аппаратууд нь одоогоор өргөн ашиглагддагүй ба илүү сайжруулах судалгаа, шинжилгээ хийгдсээр байгаа.
3. Лазераар өөх соруулах
Лазераар өөх соруулах арга нь гаднаас лазердах болон дотроос лазердах гэсэн 2 төрөлтэй.
Гаднаас өөх соруулах нь арьсны өөхөн давхаргад мэдээ алдуулагч хийн, үүний дараагаар лазераар хэсэг хугацаанд шүршиж өгнө. Ингэж лазерийн тусламжтай өөхийг хайлуулсны дараа сорогчоор соруулж авдаг. Дотроос өөх соруулах нь лазерийн нарийн зүүг арьсны доод давхаргын өөхөнд хатган лазердах ба ямар нэг эдийн гэмтэлгүйгээр өөхөн давхаргыг хайлуулж зөвхөн өөхөн хэсгийг соруулна. Гэвч лазерийн аргаар их хэмжээний өөхийг нэг дор соруулах нь хязгаартай байдаг тул өөх соруулахад нарийн төвөгтэй хэсэг болон бага хэмжээний өөх соруулахад энэхүү аргыг нь илүү тохиромжтой. Тиймээс НАНА эмнэлэг нь нүүрний өөх соруулахдаа энэхүү аргыг хэрэглэдэг байгаа.
Өөх соруулах аппаратууд дундаас хамгийн эрэлттэй нь ACCUSCULPT хэмээх аппарат юм. Энэхүү аппарат нь дэлхийд хамгийн анх удаа 1444nm- ээр зөвхөн өөхний эдийг үгүй хийдэг аппарат гэдгээрээ алдартай. FDA болон CE-ийн зөвшөөрөлтэй энэхүү аппарат нь арьс татах/чангалах давхар үйлчилгээтэй. Анхаарах зүйл нь хэт хүчтэй лазердсанаас үүдэн түлэгдэх аюул гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс мэргэжлийн мэдлэг, туршлагатай эмнэлэгт хийлгэх нь чухал юм.
НАНА гоо сайхны эмнэлэг нь "ACCUSCULPT" төхөөрөмжийг ашиглан өөх соруулах мэс засал хийж байгаа ба олон жилийн туршлагатай мэргэжлийн эмчийн гар дор эрсдэлгүй мэс засал хийлгэх боломжтой.
4. Усаар өөх соруулах
Энэхүү арга нь өөхний хүйтэнд тэсвэргүй чанарыг ашиглан хийгдсэн өөх соруулах мэс заслын арга юм. Эхлээд "Түмэсэнт" гэх шингэнийг өөхний давхаргад хийн, түүний дараагаар давсны уусмал болон эпинэприн гэх судас агшаагч эмийн найрлагатай шингэнээ тусгай төхөөрөмжийн тусламжтай өөхний давхрагад шүршиж өгнө. Ийнхүү шингэний тусламжтайгаар өөхний давхаргаас задалж, салгасан өөхийг соруулж авах ба энэ нь аяндаа задарсан өөх учраас эд эсийн гэмтэл багатай байдаг. Хөхрөлт, үрэвсэл ч багатайгаас гадна арьсны мэдээ орох хугацаа 3-6 долоо хоногийн дотор эргэн ирэх боломжтойгоороо давуу талтай. Гэвч одоогоор хангалттай сайн хэмжээний зөвшөөрөгдсөн төхөөрөмж гарч ирээгүй байгаа тул судалгаа, шинжилгээ тасралтгүй хийгдсээр байгаа юм.