НАНА гоо сайхны эмнэлэг нь хэвлэлээс илүүтэйгээр мэдээлэлийг өгөх болно.
Хүмүүс харилцахдаа хамгийн түрүүнд нүд нүдээ харалцдаг учраас нүд нь тухайн хүний анхны сэтгэгдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Тиймээс өөрийнхөө имиджийг өөрчлөхийн тулд нүдний гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдэх нь элбэг байдаг.
Хамгийн өргөн тархсан давхрааны хагалгаанаас эхлээд нүдний ард, урд тал сэтлэх хагалгаа зэрэг нь эмнэлгийн салбарын
хөгжлийг дагаад илүү олон төрөл болсоор байна. Гэсэн хэдий ч нүд бол хамгийн эмзэг эрхтэн болохоор хагалгаа хийх үедээ
нүдний эргэн тойрны хэсгүүдэд нөлөө үзүүлэхээс сэргийлж анхааралтай байх шаардлагатай. Мөн хүн бүрийн нүдний байдал
болон нүүрний порпорцыг харгалзан үзэж хагалгааг төлөвлөх хэрэгтэй.
НАНА гоо сайхны эмнэлгийн Захирал эмч Ким Хён Жүн
Нүдэнд хийгддэг гоо сайхны хагалгааны төрлүүд дундаас хойд хэсгийн сэтэлгээ нь нэлээд ярвигтай
хагалгаанд тооцогддог. Жижигхэн, зартгар нүдний хойд хэсгийг сэтэлж томруулснаар
илүү том, зөөлөн имиджийг бүрдүүлж болно. НАНА гоо сайхны эмнэлгийн Ким ХёнЖүн
эмчийн хэлснээр “Гэсэн хэдий ч зөвхөн нүд томруулах тал дээр хэт улайрвал нүд зохимжгүй
хэлбэртэй болох юм уу аль эсвэл сэтэлсэн хэсэг буцаж нийлэх эрсдэлтэй” учраас дахин хагалгаа хийх шаардлага
гарч болзошгүй байдаг байна. Иймэрхүү асуудал үүсгэхгүйн тулд тухайн хүний нүдний онцлогийг
маш сайн тодорхойлох хэрэгтэй байдаг. Төгсгөлд нь Ким ХёнЖүн эмч “Тухайн хүний онцлогт тохируулж
мэс засал хийхэд тухайн эмнэлгийн туршлага, арга барил чухал нөлөөтэй.
Эмнэлгийн сайт руу ороод эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа
хагалгаа хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.